egov.mn
Уул уурхайАвтомат

ШАТАХУУНЫ ХҮЛЭЭГДЭЛ ИХТЭЙ АЙМГУУДАД ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгуулж, цаг үеийн холбогдох мэдээллүүдийг сонсон, тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд                 Есдүгээр сарын эхний долоо хоногт Монгол улсын хилээр нийт 19853 тонн АИ92 автобензин орж ирээд байна. […]

Хуваалцах
ШАТАХУУНЫ ХҮЛЭЭГДЭЛ ИХТЭЙ АЙМГУУДАД  ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгуулж, цаг үеийн холбогдох мэдээллүүдийг сонсон, тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд Есдүгээр сарын эхний долоо хоногт Монгол улсын хилээр нийт 19853 тонн АИ92 автобензин орж ирээд байна. Шуурхай штабын зүгээс нефть импортлогч аж ахуйн нэгжүүдэд вагон буулгалт, шилжүүлэн ачих явцыг эрчимжүүлэх, боомтуудын бэлэн байдлыг хангуулах үүрэг чиглэлүүдийг өглөө. Хөдөө, орон нутагт байрлах ШТС-уудын дундаж хүлээгдэл 54 машин байна. Харин Баян-Өлгий аймаг – 105, Дорнод – 85, Дорноговь – 90, Завхан – 85, Өмнөговь – 90 тус тус хүлээгдэлтэй байна. Иймээс ачаалал өндөр байгаа дээрх аймгуудад шатахууны хангамжийг нэмэгдүүлэх, бусад хэвийн түвшинд байгаа аймаг, сумдад тогтвортой, тасалдалгүй нийлүүлэхийг санууллаа. Мөн газар тариалангийн бүс нутгуудад автобензин, дизель түлшний хангамжийг эрчимжүүлж, нөөцийг нь нэмэгдүүлэх үүргийг шуурхай штабаас холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өглөө.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Канадын уул уурхайн салбар дэлхийн хөрөнгө татах шинэ мөчлөгт орох гарц хайж байна
Уул уурхай

Канадын уул уурхайн салбар дэлхийн хөрөнгө татах шинэ мөчлөгт орох гарц хайж байна

Тус улс чухал ашигт малтмалын эрэлт, төрийн дэмжлэг болон боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтаас шалтгаалан дэлхийн капиталыг илүү ихээр татах боломжтой. Канад дахь уул уурхайн хөгжүүлэлтийн жилийн хөрөнгө оруулалт ойрын хоёр жилд 11 хувиас дээш өсч, “BMO”-ийн компаниуд таван жилийн хугацаанд нийт 350 тэрбум канад доллар зарцуулах төлөвтэй. Хөрөнгө оруулалтын дараагийн гол чиглэл нь шинэ уурхайгаас гадна зэс хайлуулах, батарейн материал, газрын ховор элемент боловсруулах зэрэгт төвлөрнө.

3 мин унших
БНХАУ-ААС ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ ХИЙЖ, ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫГ ХАМТРАН ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ
Уул уурхай

БНХАУ-ААС ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ ХИЙЖ, ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫГ ХАМТРАН ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятад хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал санал тавьж хамтарч ажиллахаар тохиролцов. Уулзалтаар шатахууны урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, шинэ хайгуулын талбайн хамтын […]

3 мин унших
БНХАУ-ЫН “NORINCO GROUP” -ТЭЙ ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, НҮҮРС ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ, НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Уул уурхай

БНХАУ-ЫН “NORINCO GROUP” -ТЭЙ ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, НҮҮРС ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ, НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллах үеэрээ NORINCO Group-ийн удирдлагатай уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, нүүрсийг гүн боловсруулах, геологи хайгуулын салбарт хамтран ажиллах асуудлаар хамтын ажиллагааны санал тавьлаа. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг тодорхой болгох, үнийн томьёоллыг урьдчилан тохирсон урт хугацааны гэрээний нөхцөл бүрдүүлэх талаар ярилцаж тохиролцлоо. NORINCO […]

1 мин унших
“Энержи Ресурс”-ийн баяжуулсан коксжих нүүрсний үнэ биржийн арилжаагаар 24.8 хувиар өслөө
Уул уурхай

“Энержи Ресурс”-ийн баяжуулсан коксжих нүүрсний үнэ биржийн арилжаагаар 24.8 хувиар өслөө

12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсний үнэ тонн тутамд 1,150 юаниас 1,435 юань хүрэв. Нэг тонн нүүрсний үнэ дуудлага худалдааны явцад 285 юаниар нэмэгджээ. Нүүрсний өндөр хэлцлийн үнэ экспортын орлого, валютын урсгалд эерэг нөлөөлнө.

1 мин унших
“Рио Тинто” Квинслэнд дэх “Aurukun” бокситын төслийг худалдан авахаар тохиролцжээ
Уул уурхай

“Рио Тинто” Квинслэнд дэх “Aurukun” бокситын төслийг худалдан авахаар тохиролцжээ

Хэлцлийн санхүүгийн нөхцөлийг одоогоор зарлаагүй бөгөөд олборлолтын тусгай зөвшөөрөл аваагүй байна. “Aurukun” төсөл “Rio Tinto”-ийн “Weipa” дахь одоогийн бокситын олборлолттой ойр байрладаг. Тус компани бүс нутгийн түүхий эдийн баазыг өргөжүүлэх боломжтой ч уугуул иргэдтэй хийх зөвшилцөл хэлцлийн цаашдын явцад нөлөөлнө.

2 мин унших
Оюутолгой: Цахилгааны  шугам хооронд шувуу орсноор өргүүр зогссон
Уул уурхай

Оюутолгой: Цахилгааны шугам хооронд шувуу орсноор өргүүр зогссон

Уурхайн талбайд цахилгаан доголдсоны улмаас гүний уурхайгаас ажилтнуудыг гадарга руу зөөвөрлөдөг өргүүр зогсчээ. 61 ажилтан хэдэн цагийн турш тэндээ саатсан байна. Ажилтнуудыг аюулгүй гаргасан бөгөөд бэртэж гэмтсэн хүн байхгүйг компани мэдээллээ.

1 мин унших