Скотт Бессент “Nvidia”-ийн удирдлагыг бүрэн шинэчлэхийг шаардлаа
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент ням гарагт чип үйлдвэрлэгч “Nvidia”-ийн удирдлагад томоохон өөрчлөлт хийх шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийллээ.

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент ням гарагт “Fox News”-т ярилцлага өгөхдөө хиймэл оюуны чип үйлдвэрлэгч “Nvidia”-ийн удирдлагад томоохон өөрчлөлт хийх шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Тэрбээр компанийн үүсгэн байгуулгач, гүйцэтгэх захирал Женсен Хуанг огцорсны дараа бусад удирдах албан тушаалтны экспортын хяналтын хэрэгжилттэй холбоотой хариуцлагыг мөн шалгах ёстой гэж үзэж байна. Мөн Бессент “Nvidia”-ийн удирдлагууд АНУ-ын экспортын хоригийг зөрчсөн байж болзошгүй чипийн борлуулалтыг орлого, ашгаа нэмэгдүүлэх зорилгоор ашигласан байж болзошгүй гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Мөн компанийн дараагийн гүйцэтгэх захирлыг дотоодоос бус, гаднаас сонгохыг зөвлөсөн байна.
Женсен Хуаны огцролт ба экспортын хоригийн асуудал “Nvidia”-ийн үүсгэн байгуулагч бөгөөд сүүлийн 33 жил гүйцэтгэх захирлаар ажилласан Женсен Хуанг Сингапурт төвтэй “Megaspeed” компанийн удирдах албан тушаал хашиж байсан Алис Хуантай гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэх мэдээлэл ил болсны дараа арваннэгдүгээр сарын 12-нд албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. АНУ-ын тагнуулын байгууллагууд Алис Хуаныг Хятадын тагнуул байж болзошгүй хэмээн сэжиглэж байгаа юм. Түүнчлэн “Megaspeed” компани “Nvidia”-ийн дэвшилтэт чипүүдийг АНУ-ын экспортын хоригийг зөрчин Хятад руу нийлүүлсэн байж болзошгүй асуудлаар шалгагдаж буй. Одоогоор “Nvidia”-ийн Төлөөлөн удирадах зөвлөл компанийн санхүүгийн захирал Колетт Крессийг гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод байгаа юм. Бессентийн онцолсноор “Nvidia”-ийн Хятад дахь борлуулалт буурч байхад Сингапуртай холбоотой борлуулалтын орлого нь өссөн байна. Харин “Nvidia” үүнийг тайлбарлахдаа 2025 оны арваннэгдүгээр сараас эхлэн борлуулалтаа төлбөр төлсөн хаягаар бус, худалдан авагч компанийн төв оффис байрладаг улсаар бүртгэдэг болсон гэж мэдэгдэв. . АНУ-ын Засгийн газрын дотоод зөрчил нэмэгдэж байна Чипийн экспортын асуудал Сангийн сайд Скотт Бессент болон Худалдааны сайд Ховард Латник нарын хооронд санал зөрөлдөөн үүсгээд буй. Бессентийн мэдээлснээр холбооны хэд хэдэн агентлаг “Megaspeed”-ийг экспортын хоригийн жагсаалтад оруулахыг дэмжиж байгаа ч Худалдааны яам эцсийн шийдвэрийг гаргаагүй байна.
“Nvidia”-ийн санхүүгийн тайлан анхаарлын төвд байна АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2025 оны арванхоёрдугаар сард “Nvidia”-ийн H200 чипийг Хятадын зарим нэг хэрэглэгчдэд тодорхой нөхцөлтэй нийлүүлэхийг зөвшөөрсөн. Харин Бессентийн мэдэгдсэнээр H200 загвараас илүү дэвшилтэт чипүүдийг Хятад руу экспортлохыг зөвшөөрөхгүй байгаа юм. “Nvidia” маргааш буюу мягмар гарагт санхүүгийн гуравдугаар улирлын тайлангаа танилцуулах бөгөөд шинэ удирдлагын тайлбар, экспортын хяналттай холбоотой асуудал хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





