“Starbucks” Япон дахь бизнесээ хэдэн тэрбум ам.доллароор худалдахаар бэлтгэж байна
АНУ-ын кофе, ундааны “Starbucks” сүлжээ Япон дахь бизнесээ хэдэн тэрбум ам.доллароор худалдах боломжийг судалж эхэллээ.

АНУ-ын кофе, ундааны “Starbucks” сүлжээ Япон дахь бизнесээ хэдэн тэрбум ам.доллароор худалдах боломжийг судалж эхэлсэн талаар “Bloomberg” агентлаг ойрын эх сурвалжуудыг эш татан мэдээллээ. Тус компани “Citigroup”, “Morgan Stanley” зэрэг хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллаж, стратегийн болон санхүүгийн хөрөнгө оруулагчдын худалдан авах сонирхлыг тандаж эхэлжээ. “Bloomberg”-ийн мэдээлснээр хэлцэл албан ёсоор энэ онд багтан эхлэх хүлээлттэй байгаа юм. “Reuters” агентлаг өнгөрсөн есдүгээр сард “Starbucks” Япон дахь бизнесийнхээ дийлэнх хувийг худалдах боломжийг судалж байгаа бөгөөд уг бизнесийн үнэлгээ гурван тэрбум ам.долларт хүрч болзошгүй талаар мэдээлж байв.
Олон улсын бизнесийн бүтцээ шинэчилж байна Starbucks” Японд сүүлийн 30 гаруй жил үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогийн байдлаар 2,000 орчим салбартай аж. Япон дахь бизнесээ худалдах боломжийг судалж буй нь Гүйцэтгэх захирал Брайан Никколын удирдлага дор олон улсын бизнесийн бүтцээ шинэчилж буй үед тохиож байна. Тус компани дөрөвдүгээр сард Хятад дахь жижиглэн худалдааны бизнесийнхээ 60 хувийг “Boyu Capital”-д худалдсан юм.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





