Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ
Техасын шүүх “TikTok” насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулсан контентын шүүлтийн талаар төөрөгдүүлсэн нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэж үзлээ. Шүүхийн шийдвэрт “TikTok” дүрэм зөрчсөн зарим контентыг устгахын оронд олоход хүндрэлтэй ангилалд оруулж, платформ дээр үлдээж байсан гэж дурджээ. Хэргийг шүүх хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэж, компанид ногдуулах торгууль болон бусад арга хэмжээг тогтоохоор байна.

Хятадын “ByteDance” компанийн эзэмшдэг богино видео платформ “TikTok” насанд хүрээгүй хэрэглэгчдийг зохисгүй контентоос хамгаалах арга хэмжээнийхээ талаар хэрэглэгчдэд ташаа ойлголт төрүүлсэн нь Техас мужийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэж тус мужийн шүүх пүрэв гарагт үзлээ.
Техас муж 2025 оны нэгдүгээр сард “TikTok”-ийг хүүхдэд аюулгүй платформ хэмээн сурталчилсан ч бодит ажиллагаа нь уг мэдээлэлтэй нийцээгүй гэж үзэн шүүхэд өгсөн юм.
Шүүгч Кори Люгийн шийдвэрт дурдсанаар, “TikTok” олон нийтэд зориулсан “Community Guidelines” буюу хэрэглэгчийн дүрмээ зөрчсөн контентыг устгана гэж мэдээлдэг байжээ. Гэвч компани дотооддоо зарим ийм материалыг бүрэн хориглохын оронд “олоход хэцүү” ангилалд оруулж, платформ дээр үргэлжлүүлэн байршуулдаг байсан гэж Техасын тал тайлбарласан байна.
Шүүгч Кори Лю уг практикийг Техасын хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэж үзжээ.
Мөн “TikTok”-ийн “Restricted Mode” буюу тодорхой төрлийн контентыг хязгаарлах горим сурталчилсан хэмжээндээ ажиллаагүйг Техасын тал хангалттай нотолсон гэж шүүх дүгнэв. Улмаар насанд хүрээгүй хэрэглэгчид компанийн шүүнэ гэж мэдэгдсэн зарим контентыг үзэх боломжтой хэвээр байсан аж.
Техасын Ерөнхий прокурор Кен Пакстоны ажлын албанаас мэдээлснээр, хэрэг одоо шүүх хурлын шатанд шилжиж, “TikTok”-т ногдуулах торгууль болон бусад арга хэмжээг тэнд шийдвэрлэнэ. Шүүх хурлын товыг ирэх сард зарлах төлөвтэй байна.
“TikTok” ажлын бус цагаар хүргүүлсэн тайлбар авах хүсэлтэд шууд хариу өгөөгүй байна.
Уг шийдвэр нь АНУ-д сошиал медиа платформууд хүүхэд, өсвөр үеийн хэрэглэгчдэд хэрхэн нөлөөлж буйтай холбоотой хууль эрх зүйн маргаан үргэлжилж буй үед гарлаа. “TikTok” наймдугаар сард платформоо донтуулах байдлаар зохион бүтээж, залуусын сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн гэх үндэслэлээр гаргасан АНУ-ын гурван нэхэмжлэлийг эвлэрлээр шийдвэрлэхээр тохиролцсон.
Мөн технологийн “Meta” компани наймдугаар сард сошиал медиа платформын донтолттой холбоотой АНУ дахь нэхэмжлэлүүдийг шийдвэрлэхэд 18 тэрбум ам.доллар хүртэл төлөхөөр тохиролцжээ.
Холбоотой мэдээ

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна
БНСУ-ын компаниудын хиймэл оюуны хэрэглээ нэг жилийн дотор 48 хувиас 58 хувь болж өсөж, сүүлийн 12 сард 624 мянга орчим компани шинээр нэвтрүүлжээ. Хиймэл оюун ашигладаг компаниудын 81 хувь нь бүтээмж нэмэгдсэн гэж хариулсан бол долоо хоногт дунджаар 14 цаг хэмнэж, 58 хувь нь борлуулалтаа өсгөсөн байна. Хэрэглээ эрчимтэй тэлж байгаа ч компаниудын ердөө 27 хувь нь байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх албан ёсны хиймэл оюуны стратегитай байгаа нь дараагийн шатны гол сорилт болж байна.

Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв
Дональд Трамп ирландад хиймэл оюуны эрсдэлийн анхааруулгыг намжааж, өрсөлдөөнд байр сууриа хамгаалахыг чухалчлав Anthropic-ийн өмнөх судлаач ойрын ирээдүйд хүн төрөлхтөн мөхөх өндөр магадлалтай гэж BBC-д ярьжээ Салбарын дотоод маргаан гүнзгийрэхийн хэрээр зохицуулалт, хөрөнгө оруулалтын чиглэл өрсөлдөөний логикоор тогтох төлөвтэй байна

Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?
Хиймэл оюунт чатботыг нөхөрлөлийн зорилгоор ашиглах нь зарим хэрэглэгчийн хувьд бодит харилцааг орлох түвшинд хүрч болзошгүй. Стэнфордын их сургуулийн "Character.AI" хэрэглэгчдийг хамарсан судалгаагаар нийгмийн хүрээлэл багатай хүмүүс чатботод түшиглэх хандлагатай байна. Чатботууд өдөр тутмын харилцаа, анхаарал халамжийн мэдрэмж өгч болох ч хүний бодит дотно харилцаа, санал зөрөлдөөн, итгэлцлийг бүрэн орлодоггүй.

Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа
Хятад 2030 он гэхэд өөрөө жолоодох технологитой автомашиныг өргөн хүрээнд нэвтрүүлж, хурдны зам болон хотын зарим замд автомат жолоодлогыг ашиглахаар зорьж байна. Бээжин борлуулалтаараа дэлхийн эхний 10-т багтах хэд хэдэн Хятадын автомашин үйлдвэрлэгчийг бий болгож, дотоодын брэндүүдийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, хэт их хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, салбарын нэгдэл болон шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтална.

Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ
Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалга санал болгосон хэмжээнээс 6,000 дахин давжээ. Энэ нь Хятадын дотоодын хиймэл оюуны чип үйлдвэрлэгчдэд чиглэсэн эрэлт өндөр байгааг харууллаа. Дотоодын компаниуд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, экосистемийн түвшинд өрсөлдөх шаардлага тулгарч байна.

Гарри Тан хиймэл оюуны тухай айдсын дунд 'шинжлэх ухааны баримтыг уран зөгнөлөөс' ялгахыг уриалав
Y Combinator-ийн гүйцэтгэх захирал Гарри Тан хиймэл оюуны сүйрлийн айдсын дунд эрсдэлийг бодитоор үнэлэхийг шаардав АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг, CISA, Холбооны мөрдөх товчоо мягмар гарагт загвар нэрэлтийн талаар сэрэмжлүүлэг гаргасан Түүний хэлснээр зохицуулалт нэрэлтээс илүү кибер аюулд төвлөрвөл инноваци, өрсөлдөөний тэнцвэр хадгалагдана