Угсармал 59 орон сууц дулаалж байна
Төслийн санхүүжилтэд нийслэлээс 9.8 тэрбум, салбарын яамнаас 16.5 тэрбум, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс 25.4 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Улаанбаатар хотын хуучны угсармал орон сууцнуудын эрчим хүчний үр ашгийг сайжруулахын тулд 59 орон сууц дулаалахаар төлөвлөсний дөрвийг нь дулаалж дууссан талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба мэдээллээ.
Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ, нийслэлийн Захирагчийн ажлын алба хамтран хэрэгжүүлж буй уг төслийг орон сууцнуудыг орчин үеийн стандартад нийцүүлэн шинэчлэх зорилгоор хэрэгжүүлж байна.
Энэ онд угсармал орон сууцны дулаалгад нийслэлийн төсвөөс 9.8 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргажээ. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам өнгөрсөн жилийн санхүүжилттэй нийлүүлэн 16.5 тэрбум, GIZ 25.4 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж байна.
Мөн оршин суугчид шаардлагатай санхүүжилтийн 25 хувийг бүрдүүлэх юм. Иймээс тухайн орон сууцыг төсөлд хамруулахаас өмнө оршин суугчид болон сууц өмчлөгчдийн холбооноос зөвшөөрөл авах шаардлагатай аж.
Орон сууцны гадна ханыг гал дэмждэггүй эрдэс хөвөнгөөр дулаалж, металл фасад хийснээр барилгын ашиглалтын хугацааг 30 жилээр уртасгахын зэрэгцээ эрчим хүчний хэрэглээг бууруулж, оршин суугчдын амьдрах тав тухыг сайжруулна гэж тооцжээ.
Улаанбаатар хотод 1,077 блок угсармал орон сууц байдаг бол тэдгээрийг дулаалах ажил 2023 оноос эхэлсэн. 2025 оны байдлаар нийт 370 блок орон сууцыг дулаалсан байна.
Харин 2025-2027 онд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын орон сууцны эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх” төслийн хүрээнд 210 орчим блок угсармал орон сууцыг дулаалахаар төлөвлөснөөс 115 блокийг 2025-2026 онд хамруулах бол 2027 онд нийслэлийн 200 орчим угсармал орон сууцыг шинэчлэхээр төлөвлөжээ.
Холбоотой мэдээ

“Boeing” АНУ-ын Тэнгисийн цэргийн шинэ үеийн сөнөөгч онгоцыг бүтээх $20 тэрбумын гэрээг үзэглэлээ
АНУ-ын нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing” компани Пентагон болон АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинтэй дараагийн үеийн “F/A-XX” сөнөөгч онгоцыг хөгжүүлэх 20 гаруй тэрбум ам.

АҮЭБЯ, НҮБХХ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.

УУЛ УУРХАЙН САЛБАРТ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР ИБУИНХУ-ЫН ЭЛЧИН САЙД ЭДВИН САМУЭЛТЭЙ САНАЛ СОЛИЛЦЛОО
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Элчин сайд Эдвин Самуэлтэй уулзаж, геологи, уул уурхай, хөрөнгө оруулалт, эрчим хүч, тээврийн салбарын хамтын…

АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН САЙД Г.ДАМДИННЯМ АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ ХЭРГИЙГ ТҮР ХАМААРАГЧ ЛАЛИТА КАПУРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2026.09.24 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч Лалита Капурыг хүлээн авч уулзав.

АҮЭБЯ, НҮБХХ ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙ, БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.

We Recycle Solar Texas-д ашиглалтаас гарсан нарны хавтангийн чухал материал бүрэн сэргээх үйлдвэр байгуулна
We Recycle Solar Texas мужид ашиглалтаас гарсан нарны хавтангаас чухал материал бүрэн сэргээх анхны үйлдвэрээ зарлалаа Dallas-ын гаднах 10 акр талбайд 2027 оны гуравдугаар улиралд нээгдэх үйлдвэр нь…