Улаанбаатарын шинэ хөгжил: Ногоон байгууламжийг нэмэгдүүлж, эко тээвэрт шилжинэ
“Ногоон өртөө” төслөөр одоогоор 14 цэгт 38 цахилгаан автомашины цэнэглэгч суурилуулжээ. Оны эцэс гэхэд тоог нь 80-д хүргэхээр зорьж байна. Төслөөр өрхийн эрчим хүч, шатахуун, нүүрсний хэрэглээг бууруулж, иргэдийн амьдрах орчныг сайжруулна.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хотын хөгжлийн бодлогод ногоон хөгжлийг тэргүүлэх чиглэл болгохоо танилцуулах үеэрээ ногоон байгууламж, цахилгаан автомашины дэд бүтэц, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц болон гэр хорооллын түлшний шилжилтийг онцоллоо.
Ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ
Сүхбаатар дүүргийн 9 болон 10, 11 дүгээр хорооны Ногооннуур орчимд 5.5 га талбайд “ХААН Банк”-тай хамтран цэцэрлэгт хүрээлэн байгуулах аж.
Мөн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, хуучнаар Жуковын хөшөөний ард байрлах 6,000 ам метр газрын зөвшөөрлийг зургаадугаар сард цуцалж, тухайн талбайг парк, ногоон байгууламж болгох ажлыг эхлүүлээд байна.
Нийслэлийн зүгээс хүн амын төвлөрөл ихтэй бүсүүдэд нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх нь иргэдийн амьдрах орчныг сайжруулах нэг чиглэл гэж үзэж байна.
Цахилгаан автомашины 80 цэнэглэгчтэй болно
Тээврийн салбарын түлшний хэрэглээ болон агаарын бохирдлыг бууруулах шийдлийн хүрээнд цахилгаан автомашины дэд бүтцийг өргөжүүлэхээр төлөвлөжээ.
Цахилгаан автомашины цэнэглэх дэд бүтцийн “Ногоон өртөө” төслөөр энэ зун хоёр сарын хугацаанд 14 байршилд 38 цэнэглэгч суурилуулсан бөгөөд энэ онд нийт 80 цэнэглэгчтэй болох зорилт тавьсан байна.
Нийслэлийн тооцоогоор Улаанбаатар дахь цахилгаан автомашины тоо 50 мянгад хүрвэл жилд 300 сая литр шатахууны хэрэглээг орлож, 200 сая ам.долларын зардлыг хэмнэх боломжтой.
Ногоон орон сууц, хийн түлшний шилжилтийг үргэлжлүүлнэ
Орон сууцны салбарт Шархад болон Баянхошуу дэд төвүүдэд эрчим хүч, усны хэрэглээг 20-оос 25 хувиар бууруулах шийдэл бүхий ногоон орон сууцны төслүүдийг хэрэгжүүлжээ.
Төслийн хүрээнд нийтийн эзэмшлийн талбай болон орцны гэрэлтүүлгийн цахилгааныг дээврийн нарны хуримтлуураас эрчим хүчээр хангах шийдэл ашиглаж байгаа бөгөөд цаашид 270 айлын ногоон орон сууц нэмж барихаар төлөвлөсөн байна. Хотын удирдлага уг шийдлийг өрхийн хэрэглээний зардлыг бууруулж, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэж буй гэж тайлбарлав.
Агаарын бохирдлыг бууруулах өөр нэг чиглэлээр Баянгол, Чингэлтэй дүүргийн гэр хорооллын 5,000 өрхийг хийн зууханд шилжүүлжээ. Ирэх жилүүдэд нэмж 10-аас 15 мянган өрхийг хийн түлшинд үе шаттай шилжүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн уурын зуухаар дулаанаа хангадаг сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийг хийн халаалтад шилжүүлснээр 130 мянган өрхийн яндангаас гарахтай дүйцэх хэмжээний нүүрсний утааг бууруулах боломжтой гэж нийслэл тооцоолжээ.
Хотын удирдлага парк, цахилгаан автомашины цэнэглэх сүлжээ, ногоон орон сууц болон хийн түлшний шилжилтийг уялдуулснаар шатахуун, эрчим хүч, нүүрсний хэрэглээг бууруулж, Улаанбаатарын амьдрах орчныг сайжруулах зорилготой байгаагаа онцлов.
Холбоотой мэдээ

Доод Саксонийн орон нутгийн сонгуульд CDU тэргүүлж, Канцлер Фридрих Мерц түр амсхийв
Доод Саксонийн орон нутгийн сонгуульд CDU тэргүүлснээр Канцлер Фридрих Мерцийн улс төрийн дарамт түр саарлаа. Урьдчилсан дүнгээр CDU 27.2 хувь, Нийгмийн ардчилсан нам 24.6 хувь, AfD 15.9 хувь авсан. Гэвч AfD-ийн өсөлт дараагийн мужийн сонгуулиудад засгийн газрын тогтвортой байдалд эрсдэл нэмнэ.

Улсын Их Хурал төсвийн тодотголын хэлэлцүүлгийг эхлүүлж, ээлжит бус чуулганыг хаалаа
Улсын Их Хурал төсвийн тодотголын хэлэлцүүлгийг эхлүүлж, яаралтай шийдвэрлэх шаардлагыг онцоллоо Есдүгээр сарын 15-нд Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган эхлэхтэй холбоотойгоор энэ чуулганыг өндөрлүүлэв Төсвийн өөрчлөлт батлагдвал үнийн дарамт, эрчим хүчний эрсдэлийг зөөллөж, өрхийн орлогыг хамгаална

2026 ОНЫ ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ЁС ЗҮЙН ТАНДАН СУДАЛГАА
Монгол Улсын Ёс зүйн хорооноос "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн дагуу МУИС-тай хамтран 2026 оны төрийн албан дахь ёс зүйн төлөв байдлыг сайжруулах зорилгоор ажиллаж байна.

Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.09.14/ Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, Оросын Холбооны Улс нь мөнхийн найрамдалт хөршүүд бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцааг бүс нутгийн хамтын ажиллагаатай уялдуулан шинэ шатанд гаргах боломж байгааг онцоллоо.

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголын хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлгээр хэлэлцэв. Хуралдаан 13 цаг 13 минутад эхэлж, 30 гишүүний 19 хүрэлцэн ирснээр 63.3 хувийн ирцтэй боллоо. Тодотголын хүрээнд нөөц бүрдүүлж, инфляцын дарамт бууруулан иргэдийн орлогыг хамгаалах зорилтыг онцлов.

Ардчилсан Намын улс төрийн зөвлөл Н.Учралын Засгийн газрыг огцруулах чиглэл өгчээ
Ардчилсан Намын Улс төрийн зөвлөл Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах байр сууриа дахин илэрхийллээ. Тус нам Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж, парламентын түвшинд шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Улс төрийн зөвлөл мөн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ дахь Ардчилсан Намын бүлэгт холбогдох чиглэл өгчээ.