Унгарын Засгийн газар ижил хүйст хосын хүүхэд үрчлэхэд тавьсан 2020 оны де-факто хоригийг цуцална
Унгарын Засгийн газар ганц бие хүний үрчлэлтийн хүсэлтийг сайдын зөвшөөрлөөр шийддэг 2020 оны зохицуулалтыг өөрчлөхөөр болжээ. Ерөнхий сайд Петер Мажар шийдвэрийг улс төрч бус, мэргэжлийн хүмүүс гаргадаг болгох нь ЛГБТК эрхийг сэргээх томоохон алхам болно хэмээн мэдэгдэв. Шинэчлэл нь Виктор Орбаны 16 жилийн засаглалын үеийн нийгмийн бодлогоос Унгар чиглэлээ өөрчилж буйн нэг илрэл болж байна.

Европын Холбооны гишүүн Унгар улсын Засгийн газар ганц бие хүний үрчлэлтийн хүсэлтийг гэр бүлийн асуудал эрхэлсэн сайдын зөвшөөрлөөр шийддэг зохицуулалтаа өөрчлөхөөр болжээ. Тус улсын Ерөнхий сайд Петер Мажар шийдвэр гаргах эрхийг улс төрийн албан тушаалтнаас салгаж, мэргэжлийн байгууллагад шилжүүлэх нь ЛГБТК хүмүүсийн эрхийн орчныг өөрчлөх чухал алхам болно гэж мэдэгдсэнийг “Reuters” агентлаг мэдээлэв.
Унгарт 2020 оны эцэс хүртэл ижил хүйст хосын нэг нь ганц бие хүний хувиар хүсэлт гаргах замаар хүүхэд үрчлэх боломжтой байв. Харин тухайн үеийн Ерөнхий сайд Виктор Орбаны баруун жигүүрийн “Fidesz” нам хуульд өөрчлөлт оруулж, ганц бие хүний хүсэлтийг гэр бүлийн асуудал эрхэлсэн сайд заавал зөвшөөрдөг болгосон юм.
Ижил хүйст хосын үрчлэлтийг хуулиар шууд хориглоогүй ч сайдын зөвшөөрөл шаарддаг болсон нь бодит нөхцөлд боломжийг нь бараг хаасан буюу “де-факто” хориг болсон гэж хүний эрхийн байгууллагууд үзэж иржээ.
Мажар өөрийн байр сууриа “Үрчлэлтийн талаар улс төрчид бус, мэргэжлийн хүмүүс шийдвэр гаргах ёстой” хэмээн илэрхийлсэн байна.
Петер Мажар дөрөвдүгээр сарын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Виктор Орбаны 16 жилийн засаглалыг эцэслүүлсэн. Үрчлэлтийн журмыг өөрчлөх төлөвлөгөө нь шинэ Засгийн газар өмнөх эрх баригчдын нийгмийн бодлогыг эргэн харж буйн нэг хэсэг болж байна.
Орбан засгийн эрхэнд байхдаа өөрийгөө Өрнөдийн либерал үзлээс “христийн үнэт зүйлс”-ийг хамгаалагч хэмээн тодорхойлж, ЛГБТК хүмүүсийн эрхтэй холбоотой хэд хэдэн хязгаарлалт хэрэгжүүлсэн. Тухайлбал, албан ёсны бичиг баримтад бүртгэлтэй хүйсийг өөрчлөх боломжийг хааж, ижил хүйст хосын хүүхэд үрчлэх боломжийг хязгаарлан, сургуулиудад ижил хүйстэн болон хүйсийн шилжилттэй холбоотой зарим агуулгыг үзүүлэхийг хориглосон юм.
Унгар ижил хүйстний гэрлэлтийг хуулиар зөвшөөрдөггүй ч ижил хүйст хосын иргэний холбоог хүлээн зөвшөөрдөг байна. Тус улсын ЛГБТК бодлого Европын Холбоотой удаан хугацаанд маргаан дагуулсаар ирсэн. Европын Холбооны Шүүх дөрөвдүгээр сард Унгарын ЛГБТК агуулгад хандах боломжийг хязгаарласан зохицуулалт нь Холбооны хууль тогтоомжийг зөрчиж, гей болон транс хүмүүсийг ялгаварлан гадуурхсан хэмээн шийдвэрлэжээ.
Иймээс үрчлэлтийн шинэчлэл нь зөвхөн хүсэлт шийдвэрлэх процедурыг өөрчлөхөөс гадна Унгарын нийгмийн бодлогыг Европын Холбооны эрх зүйн стандарттай ойртуулах шинэ Засгийн газрын чиглэлийн нэг хэсэг болж байна.
Холбоотой мэдээ

Доод Саксонийн орон нутгийн сонгуульд CDU тэргүүлж, Канцлер Фридрих Мерц түр амсхийв
Доод Саксонийн орон нутгийн сонгуульд CDU тэргүүлснээр Канцлер Фридрих Мерцийн улс төрийн дарамт түр саарлаа. Урьдчилсан дүнгээр CDU 27.2 хувь, Нийгмийн ардчилсан нам 24.6 хувь, AfD 15.9 хувь авсан. Гэвч AfD-ийн өсөлт дараагийн мужийн сонгуулиудад засгийн газрын тогтвортой байдалд эрсдэл нэмнэ.

Улсын Их Хурал төсвийн тодотголын хэлэлцүүлгийг эхлүүлж, ээлжит бус чуулганыг хаалаа
Улсын Их Хурал төсвийн тодотголын хэлэлцүүлгийг эхлүүлж, яаралтай шийдвэрлэх шаардлагыг онцоллоо Есдүгээр сарын 15-нд Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган эхлэхтэй холбоотойгоор энэ чуулганыг өндөрлүүлэв Төсвийн өөрчлөлт батлагдвал үнийн дарамт, эрчим хүчний эрсдэлийг зөөллөж, өрхийн орлогыг хамгаална

2026 ОНЫ ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ЁС ЗҮЙН ТАНДАН СУДАЛГАА
Монгол Улсын Ёс зүйн хорооноос "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн дагуу МУИС-тай хамтран 2026 оны төрийн албан дахь ёс зүйн төлөв байдлыг сайжруулах зорилгоор ажиллаж байна.

Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.09.14/ Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, Оросын Холбооны Улс нь мөнхийн найрамдалт хөршүүд бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцааг бүс нутгийн хамтын ажиллагаатай уялдуулан шинэ шатанд гаргах боломж байгааг онцоллоо.

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголын хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлгээр хэлэлцэв. Хуралдаан 13 цаг 13 минутад эхэлж, 30 гишүүний 19 хүрэлцэн ирснээр 63.3 хувийн ирцтэй боллоо. Тодотголын хүрээнд нөөц бүрдүүлж, инфляцын дарамт бууруулан иргэдийн орлогыг хамгаалах зорилтыг онцлов.

Ардчилсан Намын улс төрийн зөвлөл Н.Учралын Засгийн газрыг огцруулах чиглэл өгчээ
Ардчилсан Намын Улс төрийн зөвлөл Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлж буй Засгийн газрыг огцруулах байр сууриа дахин илэрхийллээ. Тус нам Ерөнхий сайдыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж, парламентын түвшинд шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж байна. Улс төрийн зөвлөл мөн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж, УИХ дахь Ардчилсан Намын бүлэгт холбогдох чиглэл өгчээ.