“ЗАСГИЙН ГАЗРЫН ЦОМ–2026” СПОР... | Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
Төрийн захиргааны төв байгууллагуудын албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг дэмжих, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор жил бүр…

Төрийн захиргааны төв байгууллагуудын албан хаагчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийн биеийн тамир, спортыг дэмжих, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Засгийн газрын цом–2026” спортын тэмцээн 2026 оны 11 дүгээр сарын 18–22-ны өдрүүдэд 21 дэх удаагаа зохион байгуулагдлаа.
Тэмцээн дартс, ширээний теннис, шатар, волейбол, сагсан бөмбөг гэсэн спортын таван төрлөөр явагдаж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан хаагчдаас бүрдсэн баг тамирчид бүх төрөлд оролцлоо. Тэмцээний сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн төрөлд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны баг тэргүүн байр эзэлж, алтан медаль хүртлээ.
Тэмцээнд амжилттай оролцож, байгууллагаа төлөөлөн өрсөлдсөн нийт баг тамирчдад баяр хүргэж, цаашдын ажил үйлс, спортын амжилтад нь сайн сайхныг хүсье.
Энэ удаагийн тэмцээнийг Гадаад харилцааны яам зохион байгуулсан бөгөөд 2027 оны “Засгийн газрын цом” спортын тэмцээнийг Эдийн засаг, хөгжлийн яам зохион байгуулахаар боллоо.

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ