egov.mn

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “АЙЧИ НАГОЯА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ

This story was prepared automatically by software.

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “АЙЧИ НАГОЯА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ БАГ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Азийн наадамд оролцож буй Монгол Улсын баг тамирчидтайгаа уулзлаа.

“АЙЧИ НАГОЯА-2026” наадамд манай улсын 300 орчим тамирчин спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна.

Дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргээд баг тамирчдынхаа дараагийн уралдаан, тэмцээнд нь амжилт хүслээ.

Тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж, нэрийг цуурайтуулдаг тамирчдаараа монголчууд бахархдаг. Монгол түмнийхээ итгэл, уухайн түрлэгээр урам авч, улам их амжилт гаргахыг баг тамирчдаасаа хүслээ.

Засгийн газар спортын салбар, тамирчдаа дэмжиж ажиллахаа илэрхийлж, спортын салбарын ажилтнууд болон Монгол Улсын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын цалин, Лос-Анжелесын олимп, паралимпэд бэлтгэх үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхээр 2027 оны улсын төсвийн төсөлд тусгаад буйг онцолж байлаа.

Share
Next storyЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОРДЛОО
Newsletter

Get the latest news delivered to your inbox.

Related articles

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА
Government

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ОРДОНД ЖИЛ БҮР 3,000 ГАРУЙ ХҮҮХЭД РОБОТ ТЕХНИК, ПРОГРАММ, ИНЖЕНЕРЧЛЭЛЭЭР СУРНА

GovernmentAutomated

2 min readAutomated

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ 2027 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА
Government

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ 2027 ОНЫ УЛСЫН ТӨСВИЙН ОНЦЛОХ ШИЙДВЭРҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

GovernmentAutomated

8 min readAutomated

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА
Government

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: НӨӨЦИЙН МАХ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭХ ТОГТОЛЦООГ ҮНДСЭЭР НЬ ШИНЭЧИЛЖ БАЙНА

GovernmentAutomated

3 min readAutomated