egov.mn
НийгэмАвтомат

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “АЙЧИ НАГОЯА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ БАГ, ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ

Хуваалцах
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ “АЙЧИ НАГОЯА-2026” НААДАМД ОРОЛЦОЖ БУЙ БАГ, ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЛЭЭ

Япон Улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр Азийн наадамд  оролцож буй Монгол Улсын баг, тамирчидтайгаа уулзлаа. “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд манай улсын 300 орчим тамирчин спортын 31 төрөлд хурд хүч, авьяас чадвараа сорьж байна. Дугуйн спортын тамирчин, олон улсын хэмжээний мастер Сайнбаярын Жамбалжамц хүрэл медаль хүртсэнд Ерөнхий сайд баяр хүргээд баг, тамирчдынхаа дараагийн уралдаан, тэмцээнд нь амжилт хүслээ. Тив, дэлхийн дэвжээнд эх орныхоо далбааг мандуулж, нэрийг цуурайтуулдаг тамирчдаараа монголчууд бахархдаг. Монгол түмнийхээ итгэл, уухайн түрлэгээр урам авч, улам их амжилт гаргахыг баг тамирчдаасаа хүслээ. Засгийн газар спортын салбар, тамирчдаа дэмжиж ажиллахаа илэрхийлж, спортын салбарын ажилтнууд болон Монгол Улсын Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдын цалин, Лос-Анжелесийн олимп, паралимпд бэлтгэх үйл ажиллагааны зардлыг нэмэгдүүлэхээр 2027 оны улсын төсөв тусгаад буйг онцолж байлаа.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Каракаст болсон жагсаал Мариа Корина Мачадог эх оронд нь ирүүлэх, шинэ сонгууль шаардав
Нийгэм

Каракаст болсон жагсаал Мариа Корина Мачадог эх оронд нь ирүүлэх, шинэ сонгууль шаардав

Каракас болон бусад хотод иргэд Мачадог буцаах, ардчилсан шилжилт эхлүүлэх сонгууль шаардаж жагслаа. Намынх нь мэдээлснээр тэр энэ онд эх орондоо буцахыг долоон удаа оролдсон ч амжилтгүй байна.

2 мин унших
Экологийн цагдаагийн алба зөрчлийн шинжтэй гомдлуудыг шалгаж, шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
Нийгэм

Экологийн цагдаагийн алба зөрчлийн шинжтэй гомдлуудыг шалгаж, шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

Экологийн цагдаагийн алба улс даяар ирсэн зөрчлийн шинжтэй мэдээллүүдийг шалгаж, хариуцлагын шат руу шилжүүлэв Өнгөрсөн долоо хоногт 41 гомдол мэдээллийг шалгаснаас 21 хэргийг Прокурорын байгууллагад…

2 мин унших
АНУ, Хятад хоёр Вашингтонд шоу ихтэй ч ахиц багатай уулзалт хийж, яриагаа үргэлжлүүлэхээр болов
Нийгэм

АНУ, Хятад хоёр Вашингтонд шоу ихтэй ч ахиц багатай уулзалт хийж, яриагаа үргэлжлүүлэхээр болов

АНУ, Хятад хоёр Вашингтонд болсон дээд хэмжээний уулзалтаар том ахицгүй ч харилцаагаа таслахгүй гэдгээ харууллаа Хоёр тал ойрын хоёр сард хиймэл оюуны яриа хэлэлцээ эхлүүлж, ослын сувгийг байгуулна…

3 мин унших
Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсад албан ёсны анхны айлчлалаа хийхээр боллоо
Нийгэм

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсад албан ёсны анхны айлчлалаа хийхээр боллоо

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсад албан ёсны анхны айлчлалаа хийхээр болж, харилцааг ахиулна Айлчлал 2026 оны есдүгээр сарын 27-30-нд болж, Ерөнхий сайд Такаичи Санаэтай албан ёсны хэлэлцээ…

2 мин унших
Йоханнесбургийн ойролцоонд дахин нэг эмэгтэйн цогцос олдож, цуврал аллагын айдас дахин сэдрэв
Нийгэм

Йоханнесбургийн ойролцоонд дахин нэг эмэгтэйн цогцос олдож, цуврал аллагын айдас дахин сэдрэв

Йоханнесбургийн зүүн захын дагуул хотод эмэгтэйн цогцос олдсоноор цуврал аллагын болзошгүй холбоо дахин анхаарал татлаа Долдугаар сарын дундаас хойш ойролцоогоос нийт 11 эмэгтэйн цогцос илэрч, энэ…

2 мин унших