egov.mn
БизнесАвтомат

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ

Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, цаг үеийн тулгамдаж буй асуудал, холбогдох мэдээлэлтэй танилцаж, дараах үүрэг даалгавруудыг өглөө. Үүнд:

Хуваалцах
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 2026 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлуудын хэрэгжилт, тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ

Хурлыг Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, харьяа газар, нэгжүүдийн ажлын гүйцэтгэл, цаг үеийн тулгамдаж буй асуудал, холбогдох мэдээлэлтэй танилцаж, дараах үүрэг даалгавруудыг өглөө. Үүнд: Ашигт малтмал, газрын тосны газар болон Үндэсний геологийн алба сонгон шалгаруулалтаар талбай олгох ажлыг эрчимжүүлж, зохион байгуулалтын бэлтгэл ажил болон холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх; Намрын чуулганаар өргөн мэдүүлэх хууль, тогтоомжийн төслүүдийн бэлтгэл ажлыг шуурхай хангаж, холбогдох материал, баримт бичгийг бүрэн боловсруулан бэлэн болгох; Монгол Улсын хэмжээнд зам, гүүр барихад шаардлагатай Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлүүдийг шуурхай олгох. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл яаралтай бэлэн болгох; “Бадрах Энержи” ХХК-тай холбоотой тусгай зөвшөөрөл олгох, ажлын хэсгээрээ хуралдаж шийдэх асуудлуудыг шийдвэрлэж, хэрэгжилтийг хангах; “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл ажлыг бүрэн хангах; Яам, агентлаг харьяа газрууд өр, авлага үүсгэхгүй байх, шилэн дансны хөтлөлт, хууль тогтоомжийн хэрэгжилт, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Ерөнхий сайдын албан даалгаврын хэрэгжилтүүдийг хангах; Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлын баримт бичгийг чанартай боловсруулах, холбогдох танилцуулга, мэдээллээр шуурхай хангаж, бэлтгэл ажлыг бүрэн хангах; Мөн байгууллагын бусад дотоод үйл ажиллагаатай холбоотой ажлуудыг цаг хугацаанд чанартай гүйцэтгэх талаар тус тус үүрэг, чиглэлийг өгөв.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Сэм Алтман хиймэл оюуны аюулгүй байдлын холбооны хүрээг дэмжиж, 'фронтиер'-ийн хурдыг зохицуулахыг уриалав
Бизнес

Сэм Алтман хиймэл оюуны аюулгүй байдлын холбооны хүрээг дэмжиж, 'фронтиер'-ийн хурдыг зохицуулахыг уриалав

OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман хиймэл оюуны аюулгүй байдлын холбооны хүрээг дэмжиж, салбарын маргааныг хурцатгав. Тэрээр X-д фронтиер хиймэл оюунд нэг мөр, тогтвортой шаардлага тогтоох холбооны зохицуулалт хэрэгтэй гэв. Хурд сааруулах уриалга нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээг өөрчилж, хиймэл оюунтай холбоотой хувьцаанд хэлбэлзэл нэмэгдүүлж магадгүй.

3 мин унших
Mondelez International Малайз дахь шинэ үйлдвэрээр Cadbury-д чухал орцын нийлүүлэлтийн хугацааг мэдэгдэхүйц богиносгов
Бизнес

Mondelez International Малайз дахь шинэ үйлдвэрээр Cadbury-д чухал орцын нийлүүлэлтийн хугацааг мэдэгдэхүйц богиносгов

Mondelez International Малайзын Шах Аламд шинэ шугам нээснээр Cadbury-ийн орцын нийлүүлэлт түргэсэж, бүсийн өсөлтөд түлхэц өгнө. Тус компани шоколадны crumb үйлдвэрлэх 22 сая ам.долларын байгууламж нээж, нийлүүлэлтийн хугацаанаас дор хаяж хоёр сар хасна. Импорт, тээврийн зардал буурснаар Зүүн Өмнөд Азид үйлдвэрлэлээ тэлж, экспортын урсгалыг тогтворжуулах боломж нэмэгдэнэ.

3 мин унших
Шадар сайд Т.Доржханд AIM Congress 2026-д оролцож, Монголын хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулж байна
Бизнес

Шадар сайд Т.Доржханд AIM Congress 2026-д оролцож, Монголын хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулж байна

Шадар сайд Т.Доржханд Дубайд AIM Congress 2026-д оролцож, Монголын хөрөнгө оруулалтыг онцлон ярив Тэр нээлт болон 'Олон улсын удирдагчдын өндөр түвшний хэлэлцүүлэг'-т оролцож, АНЭУ-ын Гадаад худалдааны сайд Др. Тани бин Ахмед Аль Зейюдитай уулзлаа Энэ оролцоо нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, худалдаа, технологийн түншлэл өргөжих хүлээлт нэмэгдүүлж байна

2 мин унших
‘Нью Прогресс Групп’ BARILGA EXPO дээр түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн гинжин стратегиа танилцуулав
Бизнес

‘Нью Прогресс Групп’ BARILGA EXPO дээр түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн гинжин стратегиа танилцуулав

‘Нью Прогресс Групп’ BARILGA EXPO дээр дотоод түүхий эдэд суурилсан барилгын материалын үйлдвэрлэлийн гинжин стратегиа дэлгэлээ. ‘Ховд Эко Цемент’ жилд 300,000 тонн портланд цемент үйлдвэрлэж, наймдугаар сараас ОХУ руу экспорт эхлүүлсэн. Үйлдвэрлэл, эрчим хүчний төслүүд уялдсанаар импорт орлох, экспорт нэмэх, нийлүүлэлтийн тогтвортой байдал сайжрах төлөвтэй.

3 мин унших
Anthropic-ийн захирал Дарио Амодэй хиймэл оюуны хөгжлийг удаашруулах санаачилгын хамгийн хэцүү эргэлзээг тодотгов
Бизнес

Anthropic-ийн захирал Дарио Амодэй хиймэл оюуны хөгжлийг удаашруулах санаачилгын хамгийн хэцүү эргэлзээг тодотгов

Anthropic-ийн гүйцэтгэх захирал Дарио Амодэй хиймэл оюуны хурд сааруулах санаачилга өрсөлдөгч улс дагахгүйг анхааруулав Тэр CBS News-ийн Sunday Morning нэвтрүүлэгт гуравдагч талд ажилтны түвшний хандалт олгохоор нэг талдаа амласан Хэрэв стандарт хамтын ажиллагаа бүтэхгүй бол өрсөлдөөний болон аюулгүй байдлын дарамт улам ихсэх эрсдэлтэй

3 мин унших
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай Ховдод танилцлаа
Бизнес

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай Ховдод танилцлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховдод ажиллахдаа Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын явцыг шалгав Төслийг 90 МВт хүчин чадалтай, жилд 360 сая кВт.цаг үйлдвэрлэж 2030 оны тавдугаар сард ашиглалтад оруулна Баруун бүсийн цахилгаан хангамж дотооддоо тогтвортой болж, төвийн бүсийн системийг дэмжих боломж нэмэгдэнэ

2 мин унших