Биотехнологи хиймэл оюуны хамгийн хүчтэй хэрэглээний талбар болж байна
Наймдугаар сард гэр бүлийн оффисуудын хувийн компаниудад хийсэн шууд хөрөнгө оруулалтын 20 орчим хувь нь биотехнологийн стартапуудад чиглэсэн байна. АНУ, Европын биофарма стартапууд 2026 оны эхний хагаст 12.6 тэрбум ам.доллар татжээ. Гэвч хөрөнгө оруулагчид клиникийн шатанд хүрсэн, эрсдэл харьцангуй бага төслүүдийг илүү сонгох боллоо.

Хөрөнгө оруулагч Стэнли Дракенмиллер хиймэл оюуны бодит хэрэглээ хамгийн тод харагдаж буй салбарын нэг нь биотехнологи гэж дүгнэв. Түүний байр суурь биотехнологийн компаниуд руу чиглэсэн венчур хөрөнгө оруулалт сэргэж, хөрөнгө оруулагчид хиймэл оюунтай хосолсон эмийн судалгаа, оношилгооны технологийг илүү сонирхож буй үетэй давхцаж байна.
Дракенмиллер “Morgan Stanley”-д өгсөн ярилцлагадаа Нью-Йоркийн хорт хавдрын эмчилгээ, судалгааны “Memorial Sloan Kettering” төвийн удирдах зөвлөлд 30 жил ажилласан туршлагаа дурджээ. Тэрбээр “Хиймэл оюуны хамгийн сайн хэрэглээ эм нээн илрүүлэх, оношлох, хяналт зэрэг биотехийн салбарт илүү тод харагддаг” хэмээн хэлсэн байна.
Гэр бүлийн бизнесүүд биотехнологийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэв
Хэт өндөр хөрөнгөтэй гэр бүлүүдийн хөрөнгийг удирддаг “family office” буюу гэр бүлийн хөрөнгө оруулалтын нэгжүүд биотехнологийн санхүүжилтийн сэргэлтэд томоохон байр суурь эзэлж байна. Хөрөнгө оруулалтын мэдээллийн “Fintrx”-ийн мэдээллээр наймдугаар сард сайхь нэгжүүд хувийн компаниудад 52 удаа шууд хөрөнгө оруулалт хийсний 20 орчим хувь нь биотехнологийн гарааны компаниудад ногджээ.
Дракенмиллерийн “Duquesne Family Office” энэ онд эм, амьдралын шинжлэх ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дор хаяж дөрвөн компанид хөрөнгө оруулсан байна. Тус байгууллага өнгөрсөн сард генийн эмчилгээ хөгжүүлэгч “Epicrispr Biotechnologies”-ийн 90 сая ам.долларын “Series C” санхүүжилтийн шатанд оролцжээ.
Найман жилийн өмнө байгуулагдсан “Epicrispr Biotechnologies” нь нүүр, мөрний бүсийн булчингийн дистрофи буюу FSHD хэмээх ховор өвчнийг эмчлэх генийн эмчилгээний шинэ арга боловсруулж байна.
Мөн наймдугаар сард Жефф Безостой холбоотой гэр бүлийн хөрөнгө оруулалтын нэгж эмийн судалгааны “LifeMine Therapeutics”-ийн 188 сая ам.долларын “Series E” санхүүжилтэд оролцжээ. Тус компани мөөгөнцрийн геномыг хиймэл оюунаар шинжилж шинэ эмийн молекул илрүүлэхэд төвлөрдөг. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан өвчтөнүүдийн эрхтэн дутлын эрсдэлийг бууруулах зорилготой эмийн нэгдлийг туршиж байна. Билл Гэйтсийн венчур хөрөнгө оруулалтын “Gates Frontier” мөн уг санхүүжилтийн шатанд оролцсон байна.
Хөрөнгө нэмэгдсэн ч эрт хугацаанд бизнесээ эхлүүлсэн стартапуудад санхүүжилт хомс хэвээр
“Silicon Valley Bank”-ийн шинжилгээгээр АНУ болон Европын биофарма стартапууд 2026 оны эхний хагаст нийт 12.6 тэрбум ам.долларын хөрөнгө татжээ. Уг дүн сүүлийн таван жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. “Silicon Valley Bank” 2023 онд дампуурсны дараа “First Citizens Bank”-ийн нэгж болсон юм. Гэхдээ нийт хөрөнгө оруулалтын хэлцлийн тоо буурч, ялангуяа хөгжүүлэлтийн эхний шатанд байгаа гарааны компаниудын санхүүжилт хомс хэвээр байгааг банкны шинжилгээ харуулжээ.
“Silicon Valley Bank” болон “PitchBook”-ийн мэдээллээр хөрөнгө оруулагчид туршилтын шатанд орсон эмийн бүтээгдэхүүнтэй компаниудад илүү их хөрөнгө төвлөрүүлж байна.
Өөрөөр хэлбэл, биотехнологийн салбар руу чиглэх нийт хөрөнгө нэмэгдэж байгаа ч санхүүжилт цөөн компанид төвлөрч, клиникийн шатанд хүрсэн төслүүд хөрөнгө татахад илүү давуу байр суурьтай болжээ.
Хиймэл оюун эм нээн илрүүлэх, оношилгоо болон өвчтөний хяналтын үйл явцыг сайжруулах боломж нь биотехнологийг хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байлгасаар... Гэхдээ хөрөнгө оруулалтын сэргэлт бүх стартапад ижил хэмжээгээр хүрэхгүй, технологио бодит туршилтын шатанд хүргэсэн компаниуд санхүүжилтийн гол урсгалыг татаж буй зураглал давамгайлж байна.
Холбоотой мэдээ

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна
БНСУ-ын компаниудын хиймэл оюуны хэрэглээ нэг жилийн дотор 48 хувиас 58 хувь болж өсөж, сүүлийн 12 сард 624 мянга орчим компани шинээр нэвтрүүлжээ. Хиймэл оюун ашигладаг компаниудын 81 хувь нь бүтээмж нэмэгдсэн гэж хариулсан бол долоо хоногт дунджаар 14 цаг хэмнэж, 58 хувь нь борлуулалтаа өсгөсөн байна. Хэрэглээ эрчимтэй тэлж байгаа ч компаниудын ердөө 27 хувь нь байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх албан ёсны хиймэл оюуны стратегитай байгаа нь дараагийн шатны гол сорилт болж байна.

Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв
Дональд Трамп ирландад хиймэл оюуны эрсдэлийн анхааруулгыг намжааж, өрсөлдөөнд байр сууриа хамгаалахыг чухалчлав Anthropic-ийн өмнөх судлаач ойрын ирээдүйд хүн төрөлхтөн мөхөх өндөр магадлалтай гэж BBC-д ярьжээ Салбарын дотоод маргаан гүнзгийрэхийн хэрээр зохицуулалт, хөрөнгө оруулалтын чиглэл өрсөлдөөний логикоор тогтох төлөвтэй байна

Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?
Хиймэл оюунт чатботыг нөхөрлөлийн зорилгоор ашиглах нь зарим хэрэглэгчийн хувьд бодит харилцааг орлох түвшинд хүрч болзошгүй. Стэнфордын их сургуулийн "Character.AI" хэрэглэгчдийг хамарсан судалгаагаар нийгмийн хүрээлэл багатай хүмүүс чатботод түшиглэх хандлагатай байна. Чатботууд өдөр тутмын харилцаа, анхаарал халамжийн мэдрэмж өгч болох ч хүний бодит дотно харилцаа, санал зөрөлдөөн, итгэлцлийг бүрэн орлодоггүй.

Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа
Хятад 2030 он гэхэд өөрөө жолоодох технологитой автомашиныг өргөн хүрээнд нэвтрүүлж, хурдны зам болон хотын зарим замд автомат жолоодлогыг ашиглахаар зорьж байна. Бээжин борлуулалтаараа дэлхийн эхний 10-т багтах хэд хэдэн Хятадын автомашин үйлдвэрлэгчийг бий болгож, дотоодын брэндүүдийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, хэт их хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, салбарын нэгдэл болон шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтална.

Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ
Техасын шүүх “TikTok” насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулсан контентын шүүлтийн талаар төөрөгдүүлсэн нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэж үзлээ. Шүүхийн шийдвэрт “TikTok” дүрэм зөрчсөн зарим контентыг устгахын оронд олоход хүндрэлтэй ангилалд оруулж, платформ дээр үлдээж байсан гэж дурджээ. Хэргийг шүүх хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэж, компанид ногдуулах торгууль болон бусад арга хэмжээг тогтоохоор байна.

Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ
Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалга санал болгосон хэмжээнээс 6,000 дахин давжээ. Энэ нь Хятадын дотоодын хиймэл оюуны чип үйлдвэрлэгчдэд чиглэсэн эрэлт өндөр байгааг харууллаа. Дотоодын компаниуд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, экосистемийн түвшинд өрсөлдөх шаардлага тулгарч байна.