egov.mn
Уул уурхайАвтомат

БНХАУ-ААС ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ ХИЙЖ, ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫГ ХАМТРАН ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятад хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал санал тавьж хамтарч ажиллахаар тохиролцов. Уулзалтаар шатахууны урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, шинэ хайгуулын талбайн хамтын […]

Хуваалцах
БНХАУ-ААС ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ ХИЙЖ, ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫГ ХАМТРАН ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ

Монгол Улс шатахууны нийлүүлэлтийг богино хугацааны худалдан авалтаас урт хугацааны, баталгаат хэмжээтэй гэрээний тогтолцоонд шилжихээр БНХАУ-ын газрын тос, байгалийн хийн “CNPC” корпорацитай хамтран ажиллахаар тохиролцлоо.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “CNPC”-ийн ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзах үеэрээ шатахууны тогтвортой нийлүүлэлтээс гадна газрын тосны хайгуул, олборлолт, боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамж болон нүүрс-химийн үйлдвэрлэлийг хамарсан дараагийн 20 жилийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцжээ.

Ес, аравдугаар сарын нэмэлт нийлүүлэлтийг хүсэв

“CNPC” есдүгээр сард Монгол Улсад 10 мянган тонн автобензин, 4,000 тонн онгоцны түлш, 3,000 тонн дизель түлш нийлүүлэхээр тохирсон байна.

Үүн дээр Монголын тал дотоодын хэрэгцээ, зах зээлийн нөхцөлтэй уялдуулан есдүгээр сард нэмэлтээр 5,000 тонн АИ-92 автобензин, 20–30 мянган тонн дизель түлш авах хүсэлт хүргүүлжээ. Аравдугаар сарын хувьд 10 мянган тонн АИ-92 автобензин, 30–40 мянган тонн дизель түлш нэмэлтээр нийлүүлэх санал тавьсан байна.

“CNPC” нэмэлт нийлүүлэлтийн боломжийг шуурхай судалж, нааштай шийдвэрлэх чиглэлээр ажиллахаа илэрхийлжээ.

Хоёр тал цаашид нийлүүлэлтийн хэмжээ болон нөхцөлийг тухай бүр тохирдог хэлбэрээс татгалзаж, баталгаат хэмжээ, ил тод үнийн томьёолол, төмөр замын логистиктай уялдсан урт хугацааны гэрээний тогтолцоонд шилжихээр ажиллана. Уг чиглэлээр “CNPC” болон газрын тосны олон улсын худалдааны “PetroChina International” компанитай ойрын хугацаанд гэрээ хэлцэлд хүрэхээр тохиролцсон байна.

Урт хугацааны гэрээ байгуулагдвал нийлүүлэлтийн баталгаат хэмжээ болон үнэ тогтоох зарчим урьдчилан тодорхой болох нөхцөл бүрдэх юм.

Дотоодын олборлолтыг нэмэгдүүлэх боломжийг үнэлнэ

Шатахууны нийлүүлэлттэй зэрэгцэн Монголын дотоодын газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх асуудал хэлэлцээний гол чиглэлийн нэг болжээ.

Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайн 2026–2030 оны хөрөнгө оруулалт, олборлолтын хөтөлбөрийг шинэчилж, шинэ цооног өрөмдөх, нөөцийг дахин үнэлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Хоёр тал жилийн олборлолтыг 0.8–1.0 сая тонн хүртэл нэмэгдүүлэх техникийн болон эдийн засгийн боломжийг хамтран үнэлж, тодорхой замын зураглал гаргана. Мөн Монгол Улсын 1–2 шинэ хайгуулын талбайд “CNPC”-тэй хамтарсан геологи, эдийн засгийн урьдчилсан үнэлгээ эхлүүлэхээр тохирчээ.

Боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамжийг баталгаажуулна

Дотоодын олборлолтыг нэмэгдүүлэх төлөвлөгөө нь 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн Монголын газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийн хангамжтай шууд уялдаж байна.

Тосон-Уул XIX болон Тамсаг XXI талбайгаас олборлох түүхий тосыг үйлдвэрт урт хугацаанд тогтвортой нийлүүлэх механизм боловсруулах бөгөөд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, “CNPC”, газрын тос олборлогч “Daqing Oilfield” компани болон боловсруулах үйлдвэрийн төлөөлөл хамтарсан техникийн баг байгуулна. Тус баг олборлолтын хэмжээ, түүхий тосны чанар, нийлүүлэлт болон логистикийн нөхцөлийг нарийвчлан тооцох юм.

Талууд мөн нүүрсний давхаргын метан хий, нүүрснээс нийлэг хий болон шингэн түлш үйлдвэрлэх технологийн хамтын ажиллагааг өргөжүүлж, нүүрсийг гүн боловсруулан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслийн боломжийг судлахаар болжээ.

Уулзалтын мөрөөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон “CNPC” харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, нарийвчилсан замын зураглал батлахаар тохиролцов. Ингэснээр хоёр талын хамтын ажиллагааг шатахууны нийлүүлэлтээс хайгуул, олборлолт, боловсруулалт, түүхий эдийн хангамж болон нүүрс-химийн үйлдвэрлэлийг хамарсан урт хугацааны хэлбэрт өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Канадын уул уурхайн салбар дэлхийн хөрөнгө татах шинэ мөчлөгт орох гарц хайж байна
Уул уурхай

Канадын уул уурхайн салбар дэлхийн хөрөнгө татах шинэ мөчлөгт орох гарц хайж байна

Тус улс чухал ашигт малтмалын эрэлт, төрийн дэмжлэг болон боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтаас шалтгаалан дэлхийн капиталыг илүү ихээр татах боломжтой. Канад дахь уул уурхайн хөгжүүлэлтийн жилийн хөрөнгө оруулалт ойрын хоёр жилд 11 хувиас дээш өсч, “BMO”-ийн компаниуд таван жилийн хугацаанд нийт 350 тэрбум канад доллар зарцуулах төлөвтэй. Хөрөнгө оруулалтын дараагийн гол чиглэл нь шинэ уурхайгаас гадна зэс хайлуулах, батарейн материал, газрын ховор элемент боловсруулах зэрэгт төвлөрнө.

3 мин унших
БНХАУ-ЫН “NORINCO GROUP” -ТЭЙ ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, НҮҮРС ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ, НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Уул уурхай

БНХАУ-ЫН “NORINCO GROUP” -ТЭЙ ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, НҮҮРС ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ, НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллах үеэрээ NORINCO Group-ийн удирдлагатай уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, нүүрсийг гүн боловсруулах, геологи хайгуулын салбарт хамтран ажиллах асуудлаар хамтын ажиллагааны санал тавьлаа. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг тодорхой болгох, үнийн томьёоллыг урьдчилан тохирсон урт хугацааны гэрээний нөхцөл бүрдүүлэх талаар ярилцаж тохиролцлоо. NORINCO […]

1 мин унших
“Энержи Ресурс”-ийн баяжуулсан коксжих нүүрсний үнэ биржийн арилжаагаар 24.8 хувиар өслөө
Уул уурхай

“Энержи Ресурс”-ийн баяжуулсан коксжих нүүрсний үнэ биржийн арилжаагаар 24.8 хувиар өслөө

12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсний үнэ тонн тутамд 1,150 юаниас 1,435 юань хүрэв. Нэг тонн нүүрсний үнэ дуудлага худалдааны явцад 285 юаниар нэмэгджээ. Нүүрсний өндөр хэлцлийн үнэ экспортын орлого, валютын урсгалд эерэг нөлөөлнө.

1 мин унших
“Рио Тинто” Квинслэнд дэх “Aurukun” бокситын төслийг худалдан авахаар тохиролцжээ
Уул уурхай

“Рио Тинто” Квинслэнд дэх “Aurukun” бокситын төслийг худалдан авахаар тохиролцжээ

Хэлцлийн санхүүгийн нөхцөлийг одоогоор зарлаагүй бөгөөд олборлолтын тусгай зөвшөөрөл аваагүй байна. “Aurukun” төсөл “Rio Tinto”-ийн “Weipa” дахь одоогийн бокситын олборлолттой ойр байрладаг. Тус компани бүс нутгийн түүхий эдийн баазыг өргөжүүлэх боломжтой ч уугуул иргэдтэй хийх зөвшилцөл хэлцлийн цаашдын явцад нөлөөлнө.

2 мин унших
ШАТАХУУНЫ ХҮЛЭЭГДЭЛ ИХТЭЙ АЙМГУУДАД  ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Уул уурхай

ШАТАХУУНЫ ХҮЛЭЭГДЭЛ ИХТЭЙ АЙМГУУДАД ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгуулж, цаг үеийн холбогдох мэдээллүүдийг сонсон, тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд                 Есдүгээр сарын эхний долоо хоногт Монгол улсын хилээр нийт 19853 тонн АИ92 автобензин орж ирээд байна. […]

1 мин унших
Оюутолгой: Цахилгааны  шугам хооронд шувуу орсноор өргүүр зогссон
Уул уурхай

Оюутолгой: Цахилгааны шугам хооронд шувуу орсноор өргүүр зогссон

Уурхайн талбайд цахилгаан доголдсоны улмаас гүний уурхайгаас ажилтнуудыг гадарга руу зөөвөрлөдөг өргүүр зогсчээ. 61 ажилтан хэдэн цагийн турш тэндээ саатсан байна. Ажилтнуудыг аюулгүй гаргасан бөгөөд бэртэж гэмтсэн хүн байхгүйг компани мэдээллээ.

1 мин унших