egov.mn
ТехнологиАвтомат

БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна

БНСУ-ын компаниудын хиймэл оюуны хэрэглээ нэг жилийн дотор 48 хувиас 58 хувь болж өсөж, сүүлийн 12 сард 624 мянга орчим компани шинээр нэвтрүүлжээ. Хиймэл оюун ашигладаг компаниудын 81 хувь нь бүтээмж нэмэгдсэн гэж хариулсан бол долоо хоногт дунджаар 14 цаг хэмнэж, 58 хувь нь борлуулалтаа өсгөсөн байна. Хэрэглээ эрчимтэй тэлж байгаа ч компаниудын ердөө 27 хувь нь байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх албан ёсны хиймэл оюуны стратегитай байгаа нь дараагийн шатны гол сорилт болж байна.

Хуваалцах
БНСУ-ын нийт компаниудын 58 хувь нь хиймэл оюун ашиглаж байна

БНСУ-ын компаниудын хиймэл оюуны хэрэглээ сүүлийн нэг жилд эрчимтэй нэмэгдэж, нийт компанийн 58 хувьд хүрчээ. Гэхдээ технологийг тусдаа хэрэгсэл хэлбэрээр ашиглахаас байгууллагын хэмжээнд нэгдсэн стратеги болгон хөгжүүлэх, бодит өгөөжийг хэмжих тал дээр компаниудын бэлэн байдал харилцан адилгүй хэвээр байна.

Үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлэгч “Amazon Web Services” буюу “AWS” компани есдүгээр сарын 11-нд Сөүл хот дахь “AWS Korea”-ийн оффист “Unlocking Korea’s AI Potential in 2026” тайлангаа танилцуулав. Судалгааны “Strand Partners” компанитай хамтран хийсэн уг судалгаанд БНСУ-ын гүйцэтгэх удирдлагуудыг багтаасан 1,000 компанийн төлөөлөл болон 1,000 иргэн оролцжээ.

Судалгаагаар сүүлийн 12 сарын хугацаанд БНСУ-ын 624 мянга орчим компани хиймэл оюуныг шинээр нэвтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, минут тутамд нэгээс олон компани хиймэл оюуны хэрэглээнд шилжсэнтэй дүйцэх үзүүлэлт юм.

“Strand Partners”-ийн захирал Ник Бонстоугийн мэдээлснээр компаниудын хиймэл оюуны хэрэглээ өнгөрсөн оны 48 хувиас 58 хувь болж өсжээ. Үүнээс гадна илүү ахисан түвшний хиймэл оюуны шийдэл ашиглаж буй компаниудын эзлэх хувь 11-ээс 26 хувь болж, хоёр дахин гаруй нэмэгдсэн байна.

Хиймэл оюун нэвтрүүлсэн компаниудын 81 хувь нь бүтээмж сайжирсан гэж хариулжээ. Тэд хиймэл оюуны тусламжтайгаар долоо хоногт дунджаар 14 цаг хэмнэж байгаа бол 58 хувь нь борлуулалт нэмэгдсэн гэж мэдээлсэн байна.

Хиймэл оюун программ хангамжаас робот руу шилжиж байна

Компаниудын хэрэглээ зөвхөн бичвэр боловсруулах, мэдээлэл нэгтгэх зэрэг бүтээмжийн хэрэгслээр хязгаарлагдахаа больж байна. Хүний зааварчилгааг алхам бүрд хүлээлгүй тодорхой ажлыг бие даан гүйцэтгэх агент хиймэл оюун (agentic AI) болон робот, үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжтэй хослон ажиллах биет хиймэл оюун (physical AI) дараагийн шатны технологи болж буйг тайланд онцолжээ.

БНСУ-ын компаниудын 6 хувь нь биет хиймэл оюуныг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн бол 22 хувь нь туршилтын шатанд ашиглаж байна.

Автоматжуулалт өссөн ч нэгдсэн стратеги дутмаг байна

Хиймэл оюуны хэрэглээ хурдтай нэмэгдэж байгаа ч компаниудын ердөө 27 хувь нь байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх албан ёсны стратегитай байна. Мөн 47 хувь нь хиймэл оюунд оруулсан хөрөнгө оруулалтын өгөөж буюу ROI-ийг хэмжих тогтолцоогүй гэж хариулжээ.

Компаниудын 46 хувь нь хиймэл оюун болон дижитал технологийн ур чадвар дутмаг байгааг нэвтрүүлэлтийг өргөжүүлэхэд тулгарч буй хамгийн том саад гэж нэрлэсэн байна.

“AWS Korea”-ийн технологийн шийдэл хариуцсан ахлах архитектор О Сүн Ён хиймэл оюуны хөгжил тусдаа хэрэгслүүд ашиглах шатнаас бие даан ажил гүйцэтгэх агентын шат руу шилжиж байгааг онцлов. Түүний хэлснээр компаниуд зөвхөн аль хиймэл оюуны загварыг сонгох вэ гэдэгт төвлөрөхөөс илүүтэй байгууллагын хэмжээнд ашиглах технологийн орчин, өгөгдлийн удирдлага болон мэдээллийн аюулгүй байдлын тогтолцоогоо бүрдүүлэх шаардлагатай болжээ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв
Технологи

Дональд Трамп хиймэл оюуны эрсдэлийг багасган тайлбарлаж, хөгжлийн хурдыг сааруулах уриалгатай зөрөв

Дональд Трамп ирландад хиймэл оюуны эрсдэлийн анхааруулгыг намжааж, өрсөлдөөнд байр сууриа хамгаалахыг чухалчлав Anthropic-ийн өмнөх судлаач ойрын ирээдүйд хүн төрөлхтөн мөхөх өндөр магадлалтай гэж BBC-д ярьжээ Салбарын дотоод маргаан гүнзгийрэхийн хэрээр зохицуулалт, хөрөнгө оруулалтын чиглэл өрсөлдөөний логикоор тогтох төлөвтэй байна

3 мин унших
Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?
Технологи

Хиймэл оюун нөхөрлөлийн орон зайг нөхөх үү, эсвэл ганцаардлыг даамжруулах уу?

Хиймэл оюунт чатботыг нөхөрлөлийн зорилгоор ашиглах нь зарим хэрэглэгчийн хувьд бодит харилцааг орлох түвшинд хүрч болзошгүй. Стэнфордын их сургуулийн "Character.AI" хэрэглэгчдийг хамарсан судалгаагаар нийгмийн хүрээлэл багатай хүмүүс чатботод түшиглэх хандлагатай байна. Чатботууд өдөр тутмын харилцаа, анхаарал халамжийн мэдрэмж өгч болох ч хүний бодит дотно харилцаа, санал зөрөлдөөн, итгэлцлийг бүрэн орлодоггүй.

3 мин унших
Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа
Технологи

Хятад улс 2030 он гэхэд өөрөө жолооддог автомашины хэрэглээг өргөн хүрээнд нэвтрүүлэх зорилт тавилаа

Хятад 2030 он гэхэд өөрөө жолоодох технологитой автомашиныг өргөн хүрээнд нэвтрүүлж, хурдны зам болон хотын зарим замд автомат жолоодлогыг ашиглахаар зорьж байна. Бээжин борлуулалтаараа дэлхийн эхний 10-т багтах хэд хэдэн Хятадын автомашин үйлдвэрлэгчийг бий болгож, дотоодын брэндүүдийн олон улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Мөн үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадал, хэт их хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, салбарын нэгдэл болон шударга өрсөлдөөнийг дэмжих бодлого баримтална.

2 мин унших
Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ
Технологи

Техасын шүүх “TikTok” хүүхдийн контент шүүлтийн талаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн гэж үзлээ

Техасын шүүх “TikTok” насанд хүрээгүй хэрэглэгчдэд зориулсан контентын шүүлтийн талаар төөрөгдүүлсэн нь хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль зөрчсөн гэж үзлээ. Шүүхийн шийдвэрт “TikTok” дүрэм зөрчсөн зарим контентыг устгахын оронд олоход хүндрэлтэй ангилалд оруулж, платформ дээр үлдээж байсан гэж дурджээ. Хэргийг шүүх хурлаар үргэлжлүүлэн хэлэлцэж, компанид ногдуулах торгууль болон бусад арга хэмжээг тогтоохоор байна.

2 мин унших
Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ
Технологи

Шанхайн хөрөнгийн зах зээлд IPO гаргасны дараа “Enflame” компанийн хувьцааны ханш 206 хувиар өсчээ

Жижиглэнгийн хөрөнгө оруулагчдын захиалга санал болгосон хэмжээнээс 6,000 дахин давжээ. Энэ нь Хятадын дотоодын хиймэл оюуны чип үйлдвэрлэгчдэд чиглэсэн эрэлт өндөр байгааг харууллаа. Дотоодын компаниуд бүтээгдэхүүн, үйлдвэрлэл, экосистемийн түвшинд өрсөлдөх шаардлага тулгарч байна.

2 мин унших
Гарри Тан хиймэл оюуны тухай айдсын дунд 'шинжлэх ухааны баримтыг уран зөгнөлөөс' ялгахыг уриалав
Технологи

Гарри Тан хиймэл оюуны тухай айдсын дунд 'шинжлэх ухааны баримтыг уран зөгнөлөөс' ялгахыг уриалав

Y Combinator-ийн гүйцэтгэх захирал Гарри Тан хиймэл оюуны сүйрлийн айдсын дунд эрсдэлийг бодитоор үнэлэхийг шаардав АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг, CISA, Холбооны мөрдөх товчоо мягмар гарагт загвар нэрэлтийн талаар сэрэмжлүүлэг гаргасан Түүний хэлснээр зохицуулалт нэрэлтээс илүү кибер аюулд төвлөрвөл инноваци, өрсөлдөөний тэнцвэр хадгалагдана

3 мин унших