egov.mn

Богдхан ууланд анхны экологийн гарц байгуулах байршлыг эцэслэн тогтоолоо

Хотжилт, авто болон төмөр зам, хашаа байгууламжаас шалтгаалан халиун буга, бор гөрөөс зэрэг амьтдын Туул гол руу нэвтрэх хөдөлгөөн хумигдаж, осол болон бусад эрсдэл нэмэгдэж байна. Экологийн гарцыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр байгуулах юм. Энэ нь амьтдын амьдрах орчны холбоосыг сэргээж, зам тээврийн ослын эрсдэлийг бууруулна гэж албаныхан онцоллоо.

Хуваалцах
Богдхан ууланд анхны экологийн гарц байгуулах байршлыг эцэслэн тогтоолоо

Богдхан ууланд зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангах зорилготой анхны экологийн гарц байгуулах байршлыг эцэслэн тогтоосныг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам мэдээллээ.

Салбарын сайдын есдүгээр сарын 15-ны А/823 дугаар тушаалаар экологийн гарц байгуулах ажлын хэсгийг яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр ахалж байна.

Ажлын хэсэг энэ сарын 17-нд төлөвлөж буй байршилд ажиллаж, нөхцөл байдалтай газар дээр нь танилцжээ. Үүний дараа холбогдох байгууллагын төлөөлөл, мэргэжилтнүүдийн өргөтгөсөн хурлаар экологийн гарц байгуулах эхний байршлыг эцэслэн сонгосон байна.

Богдхан уул нь 1996 онд ЮНЕСКО-гийн “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Дэлхийн шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэгдсэн бөгөөд халиун буга, бор гөрөөс, хүдэр, булга, туулай зэрэг олон зүйлийн зэрлэг амьтны амьдрах орчин юм.

Гэвч Улаанбаатар хотын тэлэлт, авто болон төмөр зам, хашаа байгууламж нэмэгдсэнээр амьтдын уламжлалт нүүдэл, шилжилтийн зам хумигджээ. Ялангуяа халиун буга, бор гөрөөс Туул гол руу хүрэх болон буцаж шилжих хөдөлгөөн хязгаарлагдаж, авто замын осолд өртөх, зэрлэгшсэн нохойд хөөгдөх, хашаа байгууламжид хавчигдах тохиолдол гарч байгаа аж.

Төлөвлөж буй экологийн гарц нь амьтдын хөдөлгөөнийг аюулгүй болгохын зэрэгцээ амьдрах орчны холбоосыг сэргээж, зам тээврийн осол болон бусад эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гэж албаныхан үзэж байна.

Экологийн гарцыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр байгуулахаар төлөвлөжээ. Хамтын ажиллагааны санамж бичгийг бодит бүтээн байгуулалт болгох, ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэхийн тулд холбогдох байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран ажиллана гэж албаныхан онцоллоо.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Монголын говийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх үнэлгээ хийжээ
Тогтвортой хөгжил

Монголын говийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх үнэлгээ хийжээ

Олон улсын байгаль хамгаалах холбоо IUCN-ийн шинжээчид есдүгээр сарын 6-14-нд Говийн их болон бага дархан цаазат газарт ажиллаж, байгалийн онцлог, хамгаалалтын менежментийг үнэлжээ. Монголын говь нь мазаалай, хавтгай, хулан зэрэг ховор амьтдын амьдрах орчин юм. Дэлхийн өвд бүртгүүлэх нь тус бүс нутгийн хамгаалалтыг олон улсын түвшинд бэхжүүлэх зорилготой.

1 мин унших
Японд зуун настны тоо анх удаа 100 мянгыг давж, төрөлт түүхэн доод түвшинд хүрчээ
Тогтвортой хөгжил

Японд зуун настны тоо анх удаа 100 мянгыг давж, төрөлт түүхэн доод түвшинд хүрчээ

Зуун настны 94,298 буюу 87.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол 13,379 нь эрэгтэй бөгөөд жилийн өмнөхөөс 7,914-өөр нэмэгджээ. Өнгөрсөн онд нийт төрөлтийн коэффициент 1.14 болж, түүхэн доод түвшинд хүрчээ. Тус улсын хүн ам 2020 оны 126.2 саяас 2070 онд ойролцоогоор 87 сая болж буурах төлөвтэй байна.

2 мин унших
Уур амьсгалын эрсдэлийн эсрэг Азийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ
Тогтвортой хөгжил

Уур амьсгалын эрсдэлийн эсрэг Азийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ

"Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн эв нэгдлийг хэлэлцэх тухай" олон улсын форум үргэлжилж байна. Тус форумд Ази, Номхон далайн 20 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Хэлэлцүүлэг нь "Нэг эрүүл мэнд"-ийг бодлогоор хэрэгжүүлж, эрсдэлийн хяналтыг хамтад нь сайжруулахад чиглэнэ.

Газрын зургийн адармаатай стандарт: Япон Курилийн арлуудыг ОХУ-ын өнгөтэй ижилсүүлснийг эсэргүүцэв
Тогтвортой хөгжил

Газрын зургийн адармаатай стандарт: Япон Курилийн арлуудыг ОХУ-ын өнгөтэй ижилсүүлснийг эсэргүүцэв

НҮБ-ын Ерөнхий ассамблей “Equal Earth” дэлхийн газрын зургийг албан ёсоор ашиглах тогтоол баталсан. Японы Засгийн газар уг дүрслэл нь тус улсын нутаг дэвсгэрийн талаарх албан ёсны байр суурьтай зөрчилдөж байна хэмээн эсэргүүцжээ. Маргаантай газар нутгийг олон улсын стандарт зурагт хэрхэн тэмдэглэх асуудал Японоос гадна Украин зэрэг улсын эсэргүүцэлтэй тулгарч байна.

2 мин унших
Өөрийгөө хэрхэн олох вэ: Үнэ цэнээ хөндлөнгийн хэмжүүрээр бүү үнэл
Тогтвортой хөгжил

Өөрийгөө хэрхэн олох вэ: Үнэ цэнээ хөндлөнгийн хэмжүүрээр бүү үнэл

Хүн үнэ цэнээ мэдрэхийн тулд гаднын ямар нэгэн шалгууртай өөрийгөө байнга харьцуулах зуршлаас татгалзахыг сэтгэл зүйчид зөлөж байна. Бусдын үнэлгээ, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх эсвэл амжилтын хэмжүүрээр өөрийгөө тодорхойлох тусам хүн харьцуулалтад илүү өртөмтгий болдог. Өөрийгөө үнэлэх тогтвортой суурийг бий болгохын тулд өөрийн үнэт зүйл, хэрэгцээгээ таних нь чухал.

2 мин унших