Монголын говийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх үнэлгээ хийжээ
Олон улсын байгаль хамгаалах холбоо IUCN-ийн шинжээчид есдүгээр сарын 6-14-нд Говийн их болон бага дархан цаазат газарт ажиллаж, байгалийн онцлог, хамгаалалтын менежментийг үнэлжээ. Монголын говь нь мазаалай, хавтгай, хулан зэрэг ховор амьтдын амьдрах орчин юм. Дэлхийн өвд бүртгүүлэх нь тус бүс нутгийн хамгаалалтыг олон улсын түвшинд бэхжүүлэх зорилготой.

Монголын говь цөл нутгийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх ажил хээрийн үнэлгээний шатанд оржээ.
Энэ хүрээнд Олон улсын байгаль хамгаалах холбоо IUCN-ийн шинжээчид есдүгээр сарын 6-наас 14-ний өдрүүдэд Говийн их дархан цаазат газрын “А”, “Б” хэсэг болон Говийн бага дархан цаазат газарт ажиллажээ.
Шинжээчид тухайн бүс нутгийн байгалийн онцлогийг газар дээр нь судалж, хамгаалалтын менежмент болон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн шалгуур хангах боломжид үнэлгээ хийсэн байна.
Хээрийн үнэлгээний дараа шинжээчдийн баг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяртай уулзаж, санал солилцжээ.
Монголын говь нь мазаалай, хавтгай, хулан зэрэг ховор амьтдын амьдрах орчныг хадгалж үлдсэнээс гадна дэлхийд ховор цөлийн экосистем бүхий нутаг гэдгийг талууд онцолсон байна.
“Монголын говь”-ийг Дэлхийн өвд бүртгүүлэх нь тус бүс нутгийн байгалийн үнэ цэнийг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, хамгаалалтыг бэхжүүлэхэд чиглэж байна.
Холбоотой мэдээ

Японд зуун настны тоо анх удаа 100 мянгыг давж, төрөлт түүхэн доод түвшинд хүрчээ
Зуун настны 94,298 буюу 87.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол 13,379 нь эрэгтэй бөгөөд жилийн өмнөхөөс 7,914-өөр нэмэгджээ. Өнгөрсөн онд нийт төрөлтийн коэффициент 1.14 болж, түүхэн доод түвшинд хүрчээ. Тус улсын хүн ам 2020 оны 126.2 саяас 2070 онд ойролцоогоор 87 сая болж буурах төлөвтэй байна.

Уур амьсгалын эрсдэлийн эсрэг Азийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ
"Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн эв нэгдлийг хэлэлцэх тухай" олон улсын форум үргэлжилж байна. Тус форумд Ази, Номхон далайн 20 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Хэлэлцүүлэг нь "Нэг эрүүл мэнд"-ийг бодлогоор хэрэгжүүлж, эрсдэлийн хяналтыг хамтад нь сайжруулахад чиглэнэ.

Уур амьсгалын эрсдэлийн эсрэг Азийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ
"Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн эв нэгдлийг хэлэлцэх тухай" олон улсын форум үргэлжилж байна. Тус форумд Ази, Номхон далайн 20 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Хэлэлцүүлэг нь "Нэг эрүүл мэнд"-ийг бодлогоор хэрэгжүүлж, эрсдэлийн хяналтыг хамтад нь сайжруулахад чиглэнэ.

Газрын зургийн адармаатай стандарт: Япон Курилийн арлуудыг ОХУ-ын өнгөтэй ижилсүүлснийг эсэргүүцэв
НҮБ-ын Ерөнхий ассамблей “Equal Earth” дэлхийн газрын зургийг албан ёсоор ашиглах тогтоол баталсан. Японы Засгийн газар уг дүрслэл нь тус улсын нутаг дэвсгэрийн талаарх албан ёсны байр суурьтай зөрчилдөж байна хэмээн эсэргүүцжээ. Маргаантай газар нутгийг олон улсын стандарт зурагт хэрхэн тэмдэглэх асуудал Японоос гадна Украин зэрэг улсын эсэргүүцэлтэй тулгарч байна.

Өөрийгөө хэрхэн олох вэ: Үнэ цэнээ хөндлөнгийн хэмжүүрээр бүү үнэл
Хүн үнэ цэнээ мэдрэхийн тулд гаднын ямар нэгэн шалгууртай өөрийгөө байнга харьцуулах зуршлаас татгалзахыг сэтгэл зүйчид зөлөж байна. Бусдын үнэлгээ, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх эсвэл амжилтын хэмжүүрээр өөрийгөө тодорхойлох тусам хүн харьцуулалтад илүү өртөмтгий болдог. Өөрийгөө үнэлэх тогтвортой суурийг бий болгохын тулд өөрийн үнэт зүйл, хэрэгцээгээ таних нь чухал.

Сүхбаатар дүүргийн 32-ын тойрогт цахилгаан тээврийн хэрэгсэл цэнэглэх 'Ногоон өртөө' ашиглалтад орлоо
Сүхбаатар дүүргийн 32-ын тойрогт 'Ногоон өртөө' нээгдэж, цахилгаан тээврийн дэд бүтцийг бодитоор нэмэгдүүллээ. Тус станц 15 автомашин зэрэг цэнэглэж, 5-30 минутад цэнэглэх сонголттой бөгөөд шөнийн хөнгөлөлттэй тарифтай. Засгийн газрын зорилтууд хэрэгжвэл тээврийн зардал буурч, түлшний импортын дарамт болон ялгарлын хэмжээ саарах хүлээлттэй.