Боловсролын зээлийн сангийн санхүүжилт хумигдаж, квотоос гадуурх суралцагчдын асуудал нэмэгдэж байна
БЗС-ийн энэ оны үлдсэн хугацаанд зарцуулах санхүүжилтийн эх үүсвэр хумигдаж, квотод багтаагүй 4,100 суралцагч сургалтын зардлаа өөрсдөө хариуцах нөхцөл үүсчээ. Улмаар хаврын квотод багтаж чадаагүй 6,800 орчим суралцагч буйгаас 4,100 нь сургалтын зардлаа өөрсдөө хариуцах нөхцөл үүссэнийг албаныхан мэдээллээ. Түүнчлэн гадаадад суралцагчид нийт санхүүжилтийн талаас илүү буюу 53 орчим хувийг авсан ба ногдох санхүүжилтээр 20 сая гаруй төгрөг болж байна.

Боловсролын зээлийн сангийн энэ оны үлдсэн хугацаанд зарцуулах санхүүжилтийн эх үүсвэр хумигдаж, квотод багтаагүй олон мянган суралцагч сургалтын зардлаа өөрсдөө хариуцах нөхцөл үүсээд байна. Боловсролын яам болон харьяа байгууллагууд 2026-2027 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлаа танилцуулах үеэр энэ талаар мэдээллээ.
Боловсролын зээлийн сан нь тэтгэлэг, буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл болон орон нутагт суралцагчдын төлбөрийн хөнгөлөлт гэсэн дөрвөн чиглэлээр санхүүжилт олгодог. Гэвч оны эхний хагаст өмнөх оны дутуу санхүүжилтийг нөхөхөд их хэмжээний хөрөнгө зарцуулсан нь оны үлдсэн хугацааны эх үүсвэрт дарамт учруулжээ.
Тодруулбал, энэ оны хоёрдугаар сараас зургаадугаар сарын хооронд тус сан нийт 91.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна. Үүнээс дотоодын их, дээд сургууль болон бусад сургалтын байгууллагад суралцаж буй 24,533 суралцагчид 42.9 тэрбум төгрөг, гадаадад суралцаж буй 2,351 суралцагчид 48.6 тэрбум төгрөг зарцуулжээ.
Ингэснээр гадаадад суралцагчид нийт санхүүжилтийн талаас илүү буюу 53 орчим хувийг авсан байна. Мөн нэг суралцагчид ногдох санхүүжилтээр авч үзвэл дотоодод суралцагчид дунджаар 1.7 сая орчим төгрөг ногдож байгаа бол гадаадад суралцагчдын хувьд 20 сая гаруй төгрөг болж байна.
Сангийн дараагийн гол хүндрэл нь журмын шаардлага хангасан ч тогтоосон квотод багтаагүй суралцагчдын хүсэлт болж байна.
Боловсролын яамны мэдээлснээр хаврын квотод багтаж чадаагүй 6,800 орчим суралцагч байгаа бөгөөд тэднээс 2,700 орчмын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Харин үлдсэн 4,100 суралцагч сургалтын зардлаа өөрсдөө хариуцах нөхцөл үүсжээ.
Үүний зэрэгцээ квотод багтаагүй 506 суралцагчид шаардлагатай 1.45 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн байна. Орон нутгийн их, дээд сургуульд суралцаж буй 1,692 суралцагчид шаардлагатай 3.5 тэрбум төгрөг болон энэ хавар төгссөн, журмын шаардлага хангасан 502 суралцагчийн нэг тэрбум орчим төгрөгийн санхүүжилтийг мөн шийдвэрлэхээр ажиллаж байгааг яам мэдээлэв.
Боловсролын зээлийн сангаас оны эхний хагаст 91.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосонтой холбоотойгоор оны үлдсэн хугацаанд зарцуулах хөрөнгө “маш бага” болж, эх үүсвэрийн асуудал тулгамдаж байгааг хэлсэн байна.
Энэ нөхцөл нь зөвхөн сангийн төсвийн асуудал бус, шинэ хичээлийн жилийн өмнөх өрхийн санхүүгийн дарамтын нэг эх үүсвэр болж болзошгүй байна. Ялангуяа сангийн шалгуурыг хангасан гэсэн хүлээлттэй байсан ч квотод багтаагүй суралцагчдын хувьд сургалтын төлбөрийг богино хугацаанд өөр эх үүсвэрээс бүрдүүлэх шаардлага үүснэ.
Холбоотой мэдээ

ХБНГУ-ЫН САКСОНИ МУЖ УЛСТАЙ БОЛОВСРОЛЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон ХБНГУ-ын Саксони муж улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Холбооны болон Европын асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Др. Андреас Хандшү нар боловсролын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.

БНХАУ-ын сурталчилгааны самбаруудад нөлөөлөгчдийг “огцруулан”, эрдэмтдийг залах “давлагаа” өрнөж байна
Урьд нь арилжааны сурталчилгаа байрладаг байсан өндөр үнэ бүхий талбайд үндэсний хэмжээний их эрдэмтдийн хөрөг заларсны цаад шалтгаан юу вэ? Хотын хамгийн их хөл хөдөлгөөнтэй орон зайд хэнийг нийгмийн жинхэнэ нөлөөлөгчөөр үзэх вэ гэсэн асуултыг шинэ өнцгөөс тавьж байна. Өнгөрсөн сард Шаньдун, Аньхуй, Өвөр Монгол зэрэг бүсийн хэд хэдэн худалдааны төвд анх энэ "давлагаа" өрнөжээ.

Монгол Улс PISA 2025 үнэлгээгээр 91 орноос 49 дүгээрт эрэмбэлэгджээ
Байгалийн ухааны гүйцэтгэл 2022 оноос 12 оноогоор ахиж, суурь түвшинд хүрээгүй суралцагчдын эзлэх хувь долоон нэгжээр буурчээ. Байгалийн ухааны үнэлгээгээр 424 оноотой 56 дугаар байр, унших чадвараар 374 оноотой 69 дүгээр байрт эрэмбэлэгдсэн байна. Монгол Улсын суралцагчдын 56.9 хувь нь байгалийн ухааны хичээлээр суурь буюу түүнээс дээш түвшний гүйцэтгэл үзүүлжээ.

Дэлхийн банкны санхүүжилтээр 33 сургууль байгуулна
Түгжрэлийг бууруулах хүрээнд нийтийн тээвэрт нийт 156 автобус нэмж, хотын хэмжээнд 84 сургууль шинээр барихаар төлөвлөжээ. Шинээр барих сургуулиудын 33-ыг Дэлхийн банк, 11-ийг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлнэ. Сургууль, нийтийн тээвэр, дугуйн болон явган замын хүртээмжийг нэмэгдүүлэх нь иргэдийн өдөр тутмын зорчих хөдөлгөөнийг сайжруулна.

Сурагчдын “Үдийн хоол”-ны өртөг 7000-8000 төгрөг болж нэмэгджээ
Өртөг нэмэгдсэнтэй уялдан сурагчдын хоолны чанар, шим тэжээлээс, хооллох орчин, хугацааг цогцоор нь өөрчилнө. “Үдийн хоол”-ны хугацааг уртасгаж, сурагчид хоолны өмнө гараа угаах цаг гаргана. Хооллосны дараа шүдээ угаах, цэвэр агаарт гарах, хөдөлгөөн хийх цагийг ч харгалзан үзнэ.

ЕБС-ийн суралцагчдын гэрийн даалгаварт зарцуулах хугацааг хязгаарлана
Гэрийн даалгаврын ачааллыг хүүхдийн нас, хөгжлийн онцлогт нийцүүлэх шинэ зохицуулалт батлагдлаа, үр дүн нэн чухал. Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 31-ний өдрийн А/276 дугаар тушаалаар төрөл, түвшин, дээд хугацааг ялган тогтоов. Сургалтын үр дүнг сайжруулж, хэт ачааллаас үүдэх сөрөг нөлөөг бууруулах хүлээлт нэмэгдэж байна.