Бусдын утасны дэлгэц рүү харах нь яагаад зүгээр нэг “сониуч зан” биш вэ?
Өөрийнх нь дэлгэц рүү бусад хүн харж байгааг анзаарсан хүмүүсийн 90 гаруй хувьд сөрөг мэдрэмж төрснийг судалгаа харуулжээ. Ийм үйлдэлд өртсөн хүмүүсийн зарим нь дараа нь утсаа ашиглах хэв маягаа өөрчилж, олон нийтийн газар хувийн мэдээллээ нээхээс зайлсхийдэг болсон байна. Бусдын дэлгэц рүү зөвшөөрөлгүй харах нь мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлээс гадна хүний хувийн орон зай, тав тухтай байдалд нөлөөлдөг.

Автобусанд хажууд сууж буй хүний мессеж санамсаргүй нүдэнд тусах, найзынхаа утсан дээр юу бичиж байгааг өнгийж харах, эсвэл ажлын ширээний хажуугаар өнгөрөхдөө компьютерын дэлгэц рүү нь харчих тохиолдол бидний өдөр тутмын амьдралд цөөнгүй. Гэхдээ дэлгэц нүдэнд харагдаж байна гэдэг нь тэнд байгаа мэдээллийг харах зөвшөөрөлтэй гэсэн үг биш.
Судлаачид бусдын гар утас, компьютер зэрэг төхөөрөмжийн дэлгэц дээрх мэдээллийг зөвшөөрөлгүй ажиглах үйлдлийг “shoulder surfing” гэж нэрлэдэг. Энэ нь нууц үг, банкны мэдээлэл зэрэг эмзэг мэдээлэл алдагдах эрсдэл үүсгэхээс гадна хүний хувийн орон зай, тав тухтай байдалд нөлөөлдөг болохыг судалгаанууд харуулжээ.
Хүмүүсийн 90 гаруй хувьд сөрөг мэдрэмж төржээ
2017 онд нийтлэгдсэн “Understanding Shoulder Surfing in the Wild” судалгаагаар өөрийнх нь дэлгэц рүү бусад хүн харж байгааг анзаарсан хүмүүсийн 90.2 хувьд сөрөг мэдрэмж төрсөн байна. Оролцогчид уурлах, тавгүйрхэх, дарамт мэдрэх, ичих зэрэг мэдрэмж төрснөө илэрхийлжээ. Зарим нь үүнийг хувийн нууцад нь халдсан мэт хүлээн авсан бол зарим оролцогч өөрийгөө ажиглуулж, тагнуулж байгаа мэт мэдэрсэн байна. Сонирхолтой нь дэлгэц рүү зөвшөөрөлгүй харсан хүнд ч энэ үйлдэл үргэлж таатай санагддаггүй аж. Судалгаанд дэлгэц рүү харсан хүний мэдрэмжийг дурдсан тохиолдлуудын дөрөвний нэгээс илүүд нь тавгүйрхэх, буруутай эсвэл ичсэн мэт санагдах зэрэг сөрөг мэдрэмж тэмдэглэгджээ. Өөрөөр хэлбэл, дэлгэцийн эзэн төдийгүй харж буй хүн өөрөө ч бусдын хувийн орон зайд халдаж байгаагаа тодорхой хэмжээнд мэдэрдэг байна.
Нэг удаагийн тохиолдол ч утсаа ашиглах хэв маягийг өөрчилж болно
2025 онд нийтлэгдсэн “What you think is private is no longer” судалгаанд Их Британийн 91 ухаалаг утас хэрэглэгчийг хамруулж, бусад хүн дэлгэц рүү нь зөвшөөрөлгүй харсан явдал дараа нь тэдний зан үйлд хэрхэн нөлөөлснийг судалжээ. Оролцогчдын 58.24 хувь нь ийм явдал хувийн нууцын талаарх ойлголт, мэдрэмжид нь нөлөөлсөн гэдэгтэй тодорхой хэмжээнд эсвэл бүрэн санал нийлсэн байна. Зарим оролцогч үүний дараа утсаа ашиглахдаа эргэн тойрноо шалгах, хэн ард нь байгааг анзаарах зэргээр илүү болгоомжтой болжээ. Мөн олон нийтийн газар банкны мэдээлэл болон бусад эмзэг мэдээллээ нээхээс зайлсхийдэг болсон тохиолдлууд ч бүртгэгдсэн байна. Ингэснээр бусдын нэг удаагийн үйлдэл тухайн хүний төхөөрөмжөө цаашид хэрхэн ашиглахад хүртэл нөлөөлөх боломжтойг судалгаа харуулжээ.
Хийж байсан зүйлээ дуусгахад хүртэл саад болдог
Бусдын дэлгэц рүү харах нь зөвхөн тухгүй мэдрэмж төрүүлээд өнгөрөхгүй байж болохыг мөн дээрх судалгаа харуулсан. Оролцогчдын 62.63 хувь нь өөрийнх нь дэлгэц рүү бусад хүн харсан явдал тухайн үед хийж байсан зүйлээ дуусгахад саад болсон эсвэл удаашруулсан гэдэгтэй тодорхой хэмжээнд эсвэл бүрэн санал нийлжээ. Учир нь ийм нөхцөлд хүн дэлгэцээ нуух, төхөөрөмжөө барих байрлалаа өөрчлөх, эргэн тойрноо анзаарах эсвэл хийж байсан зүйлээ бүр зогсоох шаардлагатай болдог. Гар утас, компьютер бидний хувийн харилцаа, зураг, санхүүгийн мэдээлэл, ажилтай холбоотой материал зэрэг олон төрлийн мэдээллийг нэг дор агуулдаг болсон. Тиймээс хүн ямар мэдээллээ, хэнд, хэзээ харуулахаа өөрөө сонгох боломжтой байх нь хувийн орон зайн нэг хэсэг юм. Тухайн хүн утсаа автобусанд, кофе шопт эсвэл ажлын байрандаа ашиглаж байгаа нь хажууд байгаа хүнд мессежийг нь унших, зургийг нь ажиглах зөвшөөрөл өгсөн гэсэн үг биш. Тиймээс хэн нэгний утасны дэлгэц нүдэнд тань харагдсан ч харахгүй өнгөрөх нь технологийн хэрэглээний дүрэм гэхээсээ илүү бусдын хувийн орон зайг хүндэтгэх энгийн соёл юм.
Холбоотой мэдээ

Коллежийн оюутнуудын дунд төгс төгөлдөрт тэмүүлэх хандлага нэмэгдэж, сэтгэцийн эрүүл мэндэд эрсдэл дагуулж болзошгүйг судлаачид анхааруулав
Канад, Их Британийн судлаачид коллежийн оюутнуудын төгс төгөлдөрт тэмүүлэх хандлага өсөж буйг илрүүлэв 1989-2024 онд АНУ, Канад, Их Британийн 82,939 оюутны мэдээлэлд дүн шинжилгээ хийжээ Ийм хандлага айдас, сэтгэл гутралтай хавсрах тул сургуулиуд дэмжлэгийн арга хэмжээг чангатгах шаардлагатай

Доод Саксонийн орон нутгийн сонгуульд CDU тэргүүлж, Канцлер Фридрих Мерц түр амсхийв
Доод Саксонийн орон нутгийн сонгуульд CDU тэргүүлснээр Канцлер Фридрих Мерцийн улс төрийн дарамт түр саарлаа. Урьдчилсан дүнгээр CDU 27.2 хувь, Нийгмийн ардчилсан нам 24.6 хувь, AfD 15.9 хувь авсан. Гэвч AfD-ийн өсөлт дараагийн мужийн сонгуулиудад засгийн газрын тогтвортой байдалд эрсдэл нэмнэ.

Улсын Их Хурал төсвийн тодотголын хэлэлцүүлгийг эхлүүлж, ээлжит бус чуулганыг хаалаа
Улсын Их Хурал төсвийн тодотголын хэлэлцүүлгийг эхлүүлж, яаралтай шийдвэрлэх шаардлагыг онцоллоо Есдүгээр сарын 15-нд Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган эхлэхтэй холбоотойгоор энэ чуулганыг өндөрлүүлэв Төсвийн өөрчлөлт батлагдвал үнийн дарамт, эрчим хүчний эрсдэлийг зөөллөж, өрхийн орлогыг хамгаална

2026 ОНЫ ТӨРИЙН АЛБАН ДАХЬ ЁС ЗҮЙН ТАНДАН СУДАЛГАА
Монгол Улсын Ёс зүйн хорооноос "Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр"-ийн дагуу МУИС-тай хамтран 2026 оны төрийн албан дахь ёс зүйн төлөв байдлыг сайжруулах зорилгоор ажиллаж байна.

Шадар сайд Н.Номтойбаяр Буриад Улсын Тэргүүн Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өнөөдөр /2026.09.14/ Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын дарга Цыденов Алексей Самбуевичийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улс, Оросын Холбооны Улс нь мөнхийн найрамдалт хөршүүд бөгөөд хоёр орны эдийн засгийн харилцааг бүс нутгийн хамтын ажиллагаатай уялдуулан шинэ шатанд гаргах боломж байгааг онцоллоо.

УИХ-ын Төсвийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголын төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголын хуулийн төслүүдийг хоёр дахь хэлэлцүүлгээр хэлэлцэв. Хуралдаан 13 цаг 13 минутад эхэлж, 30 гишүүний 19 хүрэлцэн ирснээр 63.3 хувийн ирцтэй боллоо. Тодотголын хүрээнд нөөц бүрдүүлж, инфляцын дарамт бууруулан иргэдийн орлогыг хамгаалах зорилтыг онцлов.