egov.mn

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхаж, хоёр улсын тээвэр, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа болон түлш, шатахууны нийлүүлэлтийн талаар ярилцлаа. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, хоёр тал цаашид хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг ярилцаж, дүгнэж явах нь чухал гэдгийг тэмдэглэв.

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

ЧӨЛӨӨТ ХУДАЛДААНЫ ТҮР ХЭЛЭЛЦЭЭРИЙГ БОДИТ ҮР ДҮНД ХҮРГЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхаж, хоёр улсын тээвэр, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа болон түлш, шатахууны нийлүүлэлтийн талаар ярилцлаа. Ерөнхий сайд хэлсэн үгэндээ, хоёр тал цаашид хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг ярилцаж, дүгнэж явах нь чухал гэдгийг тэмдэглэв. Тухайлбал, энэ оны долоодугаар сард хүчин төгөлдөр болсон Монгол Улс, Евроазийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд тулгарч буй саад бэрхшээлийг арилгаж, хэрэгжилтийг хангахад хүчин чармайлт гаргахыг хүслээ. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Минск хотноо уулзах үеэрээ Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах замын зураглал гаргах тухай ярилцаж байсан. Таны дэвшүүлж буй саналыг бүрэн дүүрэн дэмжиж байна. Бид Монгол Улсад очиж ажиллаж, ажлын үр дүнгээ Ерөнхий сайдад мэдэгдэх болно гэлээ. ОХУ автобензин, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтэд анхаарч, хоёр талын өндөр дээд түвшний уулзалтаар хүрсэн тохиролцоог үр дүнтэй ажил хэрэг болгох нь чухал гэдэгтэй талууд санал нэгдэв.

Хуваалцах
Дараагийн мэдээНИЙСЛЭЛИЙН 57 ДУГААР СУРГУУЛЬ “ ЭРҮҮЛ, НОГООН, УХААЛАГ, АЮУЛГҮЙ” СУРГУУЛЬ БОЛЖ, СУРАГЧДАА УГТАН АВЛАА
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Нийгэм

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийн хохирлыг нарийвчлан тогтооно

НийгэмАвтомат

2 мин уншихАвтомат

Нийгэм

Полиакриламид агуулсан барьцалдуулагч оруулахыг завдсан гэх мэдээллийн дараа захирлыг чөлөөлнө

НийгэмАвтомат

2 мин уншихАвтомат

Нийгэм

Соломоны арлууд Австралитай түүхэн гэрээ байгуулж, Хятадын хэлэлцээрийг зогсоох дохио өглөө

НийгэмАвтомат

2 мин уншихАвтомат