$500 саяын хайгуулын хөрөнгө оруулалт Монголд жилд $2 тэрбумын орлого бүрдүүлэх боломжтой
Монгол Улс ашигт малтмалын хайгуулын хөрөнгө оруулалтын орчноо сайжруулбал дунд хугацаанд 200-500 сая ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалт татах боломжтой гэж Дэлхийн банк групп тооцоолжээ.

Монгол Улсад эрчим хүчний шилжилтийн ашигт малтмалын хайгуулыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулснаар дунд хугацаанд 200-500 сая ам.долларын нэмэлт хувийн хөрөнгө оруулалт татах боломжтой гэж Дэлхийн банкны “Монгол Улс: Хувийн хэвшлийн судалгаа, тайлан”-д танилцуулсан байна.
Өөрөөр хэлбэл, хайгуулын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь шинэ уурхай, боловсруулах үйлдвэрлэлийн төслүүдийг бий болгох эхний шатны гол нөхцөл гэдгийг онцолжээ.
Монгол Улс байгалийн баялаг ихтэй ч эрчим хүчний шилжилтийн ашигт малтмалын хайгуул хангалтгүй хэвээр байна. Тухайлбал, хуулиар хайгуул хийх боломжтой нийт нутаг дэвсгэрийн 15 хүрэхгүй хувьд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосноос хүчин төгөлдөр зөвшөөрлүүдийн ихээхэн хэсэг нь идэвхгүй байгаа аж.
Уг хөрөнгө оруулалт хайгуулын шатанд 700-аас 1,400 шууд болон шууд бус ажлын байр бий болгох боломжтой.
Харин хайгуулын төслүүдийн тоо нэмэгдэхгүй бол шинэ орд илрүүлэх боломж хумигдаж, улмаар шинэ уурхай, боловсруулах үйлдвэрлэлд чиглэх хөрөнгө оруулалт болон ажлын байрны өсөлт хязгаарлагдана гэж тайланд үзсэн байна.
$500 саяын хайгуул нэгээс хоёр шинэ уурхайн суурь болж магадгүй
Хайгуулын салбарт 500 сая орчим ам.долларын хувийн хөрөнгө оруулалт хийснээр нэгээс хоёр шинэ уурхайн ордыг илрүүлж, хөгжүүлэхэд дэмжлэг болно гэж тооцжээ.
Гэхдээ хайгуулын хөрөнгө оруулалт бүр шинэ орд, уурхай болж хувирна гэсэн үг биш. Дэлхийн банкны хийсэн тооцоо нь геологийн үр дүн болон төслийн арилжааны боломж зэрэг тодорхойгүй хүчин зүйлээс хамаарах таамгийн шинжтэйг онцолсон байна.
Хайгуул амжилттай болж, шинэ ордуудыг хөгжүүлэн үйлдвэрлэлд оруулсан тохиолдолд уул уурхайн салбарын орлого жилд хоёр тэрбум ам.доллароор нэмэгдэх боломжтой. Мөн шинэ уурхай болон түүнийг дагасан эдийн засгийн үйл ажиллагааны хүрээнд 40-90 мянган ажлын байр бий болох боломжтой гэж тооцжээ.
Иймээс хайгуулын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь зөвхөн геологийн нөөц тогтоох асуудал бус, шинэ уурхай болон боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтын суурийг тэлэх эдийн засгийн ач холбогдолтойг Дэлхийн банкийн тооцоо харуулж байна.
Холбоотой мэдээ

“Рио Тинто” уул уурхайн технологийн гарааны таван компанид хөрөнгө оруулна: Гэрээний цаана юу "нуугдаж" байна вэ?
“Рио Тинто” компани болон гарааны бизнес хөгжүүлэгч “Founders Factory” 500 гаруй өргөдлөөс шалгарсан технологийн таван гарааны компанид хөрөнгө оруулж, дөрвөн сарын эрчимжүүлсэн хөтөлбөрт хамруулна.

Millennial Potash Габоны баруун өмнөд дэх Banio төслөө 2029 онд олборлолтод оруулах зорилт тавив
Millennial Potash Габонд Banio калийн бордооны төслөө урагшлуулж, нийлүүлэлтийн төвлөрлийн эрсдэлийг бууруулах шинэ эх үүсвэрээр байршуулж байна.

Монголчууд чухал ашигт малтмалын чиглэлээр АНУ-ын нийлүүлэлтийн сүлжээнд нэвтрэх боломж хайж байна
Хоёр улс 2023 онд ашигт малтмалын салбарын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, найдвартай, тогтвортой чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг хамтран хөгжүүлэхээр тохиролцож байв.

KGHM болон South32 Чилийн Sierra Gorda уурхайн өргөтгөлийг албан ёсоор эхлүүллээ
KGHM болон South32 Чилид Sierra Gorda уурхайн хүчин чадлыг нэмэх төслийг эхлүүлж, нийлүүлэлтийн дарамтыг бууруулахыг зорилоо 725 сая ам.

АНУ чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээгээ буцаан атгаж, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахыг эрчимжүүлж байна
АНУ чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээгээ дахин хянахгүй бол аюулгүй байдалд эрсдэл нэмэгдэнэ гэж анхааруулав Эрчим хүчний яам сүүлийн жил АНУ-д 160, Хятадад 3,000 уулын инженер төгссөнийг…

Майхан уул ордоос зэс-сульфидын эрдэсжилтийн шинэ бүс илэрлээ
“Red Hill” зэс-алтны төслийн "MU2613A" цооногийн 72.3 метрийн гүнээс борнит, халькопирит агуулсан сульфидын бүс илэрснийг “Azzuro Resources PLC” мэдээллээ.