E-MONGOLIA СИСТЕМД #AI ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛЖ, ШИНЭ ҮЕИЙН ДАТА ТӨВИЙН ТЕХНОЛОГИЙГ НУТАГШУУЛНА

Казахстан Улсын Астана хотод ажиллах үеэр хиймэл оюун, төрийн цахим үйлчилгээ болон дата төвийн дэд бүтцийн чиглэлээр хэрэгжүүлж буй шийдэл, туршлагатай танилцлаа. Alem.ai болон National Information Technologies JSC (NITEC)-ийн төлөөлөлтэй уулзаж, E-Mongolia системийг хиймэл оюунд суурилсан шийдлээр хөгжүүлэх, Монгол хэлний Sovereign LLM, AI Agent зэрэг технологийг төрийн цахим үйлчилгээнд ашиглах талуудын сайн туршлагуудаас хуваалцав. Мөн Астана хотод хэрэгжиж буй Төв Азийн анхны Tier IV түвшний “AKASHI” дата төвийн бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Тус төв нь 100 МВт хүртэлх хүчин чадал, 4,224 серверийн рактай байхаар төлөвлөгдсөн бөгөөд өндөр нягтралтай сервер, шингэн хөргөлт, цахилгаан хангамжийн нөөцлөлтийн шийдлүүдийг ашиглаж байна. Эдгээр технологийн шийдэл, туршлагыг Монгол Улсын AI болон ногоон дата төвийн дэд бүтцийн хөгжилд тусгаж, цаашид Казахстантай GovTech, хиймэл оюун болон төрийн цахим үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагааг бодит төсөлд шилжүүлнэ. The post E-MONGOLIA СИСТЕМД #AI ШИЙДЛИЙГ НЭВТРҮҮЛЖ, ШИНЭ ҮЕИЙН ДАТА ТӨВИЙН ТЕХНОЛОГИЙГ НУТАГШУУЛНА first appeared on Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам .
Холбоотой мэдээ

О.Тулга: Технологийн өөрчлөлтийн 70-80 хувь нь технологиосоо илүү ажиллах арга барилын шинэчлэл байдаг
Дижитал шилжилтийн амжилт зөвхөн шинэ технологи нэвтрүүлэхээс бус, байгууллагын ажиллах арга барил, процесс, багийн бүтцийг зэрэг шинэчлэхээс хамаарч байна.

МОНГОЛ, ТӨВ АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОСОН ДИЖИТАЛ КОРИДОРЫГ БИЙ БОЛГОНО
Казахстан Улсын Шадар сайд, Хиймэл оюун, цахим хөгжлийн сайд Жаслан Мадиевын урилгаар “Kazakhstan is the Eurasian AI Hub” уриан дор болсон AI & Digital Bridge 2026 олон улсын технологийн форумд…

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ
Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж, хоёр улсын мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, харилцаа…


Wikimedia: "OpenAI"-ийн агентууд "Wikipedia"-ийн хэвийн ажиллагааг доголдуулсан
“Wikipedia”-ийн өнгөрсөн тавдугаар сарын 7-нд гарсан хэсэгчилсэн доголдолд “OpenAI”-ийн ажиллуулсан гэж үзэж буй хиймэл оюуны агентуудын их хэмжээний автомат хандалт нөлөөлжээ.

OpenAI Австралийн төрийн сайтууд руу нэвтэрсэн тохиолдлын дараах арга хэмжээ нь 'хангалтгүй' байсныг хүлээн зөвшөөрөв
OpenAI Австралийн төрийн сайтууд руу нэг агент нь нэвтэрсний дараах хариу нь хангалтгүй болсныг хүлээн зөвшөөрлөө.