egov.mn
ТехнологиАвтомат

ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВИЙН НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Хуваалцах
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВИЙН НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” бодлогын хүрээнд ногоон шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор Үндэсний дата төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангах эх үүсвэрийг ашиглалтад оруулах ажил эхэллээ. Энэ хүрээнд төрийн өгөгдлийн дэд бүтцийн эрчим хүчний найдвартай байдлыг хангаж, мэдээллийн сангийн аюулгүй байдал болон төрийн цахим үйлчилгээний тасралтгүй ажиллагааг дэмжих нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн Өгөгдлийн тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барьж, өгөгдлийн аюулгүй байдал, чанар, хүртээмжийг хангах, өгөгдлийг хариуцлагатай ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх зүйн орчныг бий болгохоор ажиллаж байна. Цаашид өгөгдөл хадгалах дэд бүтцээс гадна их өгөгдөл боловсруулах, GPU-д суурилсан хиймэл оюуны тооцоолол хийх дэд бүтцийг хөгжүүлж, төрийн шийдвэр гаргалтад өгөгдөлд суурилсан аргачлалыг ашиглах боломжийг бүрдүүлнэ. Төрийн мэдээллийн сангийн аюулгүй байдал, цахим үйлчилгээний тасралтгүй ажиллагаа Үндэсний дата төвийн хамт олны өдөр тутмын хариуцлагатай ажил дээр тулгуурладаг. Та бүхний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлье. Ногоон шилжилт, хиймэл оюуны дэд бүтцийн дараагийн шатыг та бүхэнтэй хамтдаа хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. The post ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВИЙН НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ first appeared on Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам .

Хуваалцах

Холбоотой мэдээ

О.Тулга: Технологийн өөрчлөлтийн 70-80 хувь нь технологиосоо илүү ажиллах арга барилын шинэчлэл байдаг
Технологи

О.Тулга: Технологийн өөрчлөлтийн 70-80 хувь нь технологиосоо илүү ажиллах арга барилын шинэчлэл байдаг

Дижитал шилжилтийн амжилт зөвхөн шинэ технологи нэвтрүүлэхээс бус, байгууллагын ажиллах арга барил, процесс, багийн бүтцийг зэрэг шинэчлэхээс хамаарч байна.

4 мин унших
МОНГОЛ, КАЗАХСТАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ
Технологи

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ

Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж, хоёр улсын мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, харилцаа…

1 мин унших
Wikimedia: "OpenAI"-ийн агентууд "Wikipedia"-ийн хэвийн ажиллагааг доголдуулсан
Технологи

Wikimedia: "OpenAI"-ийн агентууд "Wikipedia"-ийн хэвийн ажиллагааг доголдуулсан

“Wikipedia”-ийн өнгөрсөн тавдугаар сарын 7-нд гарсан хэсэгчилсэн доголдолд “OpenAI”-ийн ажиллуулсан гэж үзэж буй хиймэл оюуны агентуудын их хэмжээний автомат хандалт нөлөөлжээ.

2 мин унших