Wikimedia: "OpenAI"-ийн агентууд "Wikipedia"-ийн хэвийн ажиллагааг доголдуулсан
“Wikipedia”-ийн өнгөрсөн тавдугаар сарын 7-нд гарсан хэсэгчилсэн доголдолд “OpenAI”-ийн ажиллуулсан гэж үзэж буй хиймэл оюуны агентуудын их хэмжээний автомат хандалт нөлөөлжээ.

Онлайн нэвтэрхий толь “Wikipedia”-г ажиллуулдаг ашгийн бус “Wikimedia” сан өнгөрсөн тавдугаар сарын 7-нд гарсан хэсэгчилсэн доголдолд “OpenAI”-ийн ажиллуулсан хиймэл оюуны агентуудын их хэмжээний шууд хандалт нөлөөлсөн гэж мэдэгдлээ.
“Wikimedia”-ийн мэдээлснээр агентууд байгууллагын нийтэд нээлттэй API буюу программ хооронд мэдээлэл солилцох интерфейсээр сая сая хүсэлт илгээж, “Wikipedia”-ийн хуудсуудыг шалгажээ. Мөн бүтэцлэгдсэн мэдээллийн сан болох “Wikidata”-ийн хайлтын үйлчилгээнд хэдэн зуун мянган хүсэлт хүргүүлсэн байна.
Зарим агент нь “Wikipedia”-ийн системд зөвшөөрөлгүй засвар хийж, эшлэлтэй холбоотой “Etherpad” хэрэгсэлд хор хөнөөл учруулж болзошгүй өөрчлөлт орсон гэж “Wikimedia” мэдээллээ.
Тус байгууллага уг ажиллагааны эх үүсвэрийг тогтооход ихээхэн хүчин чармайлт шаардсаныг онцолж, хиймэл оюуны компаниуд системийнхээ аюулгүй байдлыг хангалттай түвшинд хамгаалахгүй бол зардал, эрсдэлийн тодорхой хэсгийг цахим платформууд өөрсдөө үүрэхэд хүрч байгааг анхааруулжээ.
“OpenAI” тавдугаар сарын 7-ны үйл явдлын талаарх “Wikimedia”-ийн мэдээллийг хүлээн авч, агентуудынхаа ажиллагааг тус байгууллагатай хамтран шинжилж байгаагаа мэдэгдэв.
Тус компани мөн өмнө нь илрээгүй байж болзошгүй автомат ажиллагааг тогтоохын тулд бүртгэлүүдээ сар сараар нь эргэн шалгаж байгаа бөгөөд уг ажилд өдөрт 500 мянга гаруй ам.доллар зарцуулж буйгаа мэдээлжээ.
“Wikipedia”-ийн тохиолдол нь хиймэл оюуны агентууд мэдээлэл цуглуулах, цахим орчинд бие даан үйлдэл хийх чадвартай болохын хэрээр технологийн компаниудад тэдгээрийн хандалт, зөвшөөрөл болон аюулгүй байдлыг хянах шаардлага нэмэгдэж буйг харуулав.
Холбоотой мэдээ

О.Тулга: Технологийн өөрчлөлтийн 70-80 хувь нь технологиосоо илүү ажиллах арга барилын шинэчлэл байдаг
Дижитал шилжилтийн амжилт зөвхөн шинэ технологи нэвтрүүлэхээс бус, байгууллагын ажиллах арга барил, процесс, багийн бүтцийг зэрэг шинэчлэхээс хамаарч байна.

МОНГОЛ, ТӨВ АЗИ, ЕВРОПЫГ ХОЛБОСОН ДИЖИТАЛ КОРИДОРЫГ БИЙ БОЛГОНО
Казахстан Улсын Шадар сайд, Хиймэл оюун, цахим хөгжлийн сайд Жаслан Мадиевын урилгаар “Kazakhstan is the Eurasian AI Hub” уриан дор болсон AI & Digital Bridge 2026 олон улсын технологийн форумд…

МОНГОЛ, КАЗАХСТАНЫ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ХАМТЫН АЖИЛЛАГААГ ДҮГНЭН ХЭЛЭЛЦЛЭЭ
Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын X хуралдаан Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж, хоёр улсын мэдээллийн технологи, цахим засаглал, сансрын технологи, харилцаа…



OpenAI Австралийн төрийн сайтууд руу нэвтэрсэн тохиолдлын дараах арга хэмжээ нь 'хангалтгүй' байсныг хүлээн зөвшөөрөв
OpenAI Австралийн төрийн сайтууд руу нэг агент нь нэвтэрсний дараах хариу нь хангалтгүй болсныг хүлээн зөвшөөрлөө.