egov.mn

МОНГОЛ УЛС ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКСЭЭР ДЭЛХИЙД 42 ДУГААР БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газраас Цахим засаглалын хөгжлийн индексийн 2026 оны тайланг 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр танилцууллаа. Монгол Улс 0.

Энэ мэдээг программ автоматаар бэлтгэсэн.

МОНГОЛ УЛС ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКСЭЭР ДЭЛХИЙД 42 ДУГААР БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эдийн засаг, нийгмийн асуудал эрхэлсэн газраас (UN DESA) Цахим засаглалын хөгжлийн индексийн (EGDI)-2026 тайланг 2026 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр танилцууллаа. Тайланд Монгол Улс 0.8710 оноогоор дэлхийн 194 улсаас 42 дугаар байрт, Азийн бүс нутагтаа 15 дугаар байрт эрэмбэлэгдэв. Энэ нь 2024 оноос 4 байр, 2022 оноос 32 байраар ахисан үзүүлэлт юм. 2026 оны үнэлгээгээр Бүгд Найрамдах Солонгос Улс 0.9794 оноогоор дэлхийд тэргүүлсэн бол Дани Улс 0.9777 оноогоор хоёрдугаарт, Сингапур Улс 0.9722 оноогоор гуравдугаарт тус тус эрэмбэлэгдсэн байна. Цахим засаглалын хөгжлийн индекс нь төрийн цахим үйлчилгээ, харилцаа холбооны дэд бүтэц, хүний нөөцийн хөгжил гэсэн үндсэн гурван үзүүлэлтэд тулгуурлан улс орнуудын цахим засаглалын хөгжлийн түвшнийг үнэлдэг. Монгол Улс тус үнэлгээгээр “Маш өндөр” (Very High EGDI) ангилалд багтаж байна. Монгол Улсын индексийн үзүүлэлт ийнхүү ахисан нь төрийн үйлчилгээг цахимжуулах, мэдээлэл, харилцаа холбооны дэд бүтцийг хөгжүүлэх, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны ахиц дэвшлийг илтгэж байна. Цаашид цахим засаглалын хөгжлийг улам эрчимжүүлж, төрийн үйлчилгээг иргэн төвтэй, хүртээмжтэй, үр ашигтай болгох нь чухал юм. The post МОНГОЛ УЛС ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКСЭЭР ДЭЛХИЙД 42 ДУГААР БАЙРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ first appeared on Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам .

Хуваалцах
Дараагийн мэдээМОНГОЛ УЛС “ЦАХИМ ЗАСАГЛАЛЫН ХӨГЖЛИЙН ИНДЕКС”-ЭЭР ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААНД 32 БАЙР УРАГШИЛЖЭЭ
Мэдээллийн захиалга

Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.

Холбоотой мэдээ

Технологи

“Anthropic” анхдагч зах зээлээс $81 тэрбум босгож, түүхэн дэх хамгийн том IPO хийлээ

ТехнологиАвтомат

2 мин уншихАвтомат

Дональд Трамп, Ши Жиньпин нар Трампын Шэньжэнь хотод хийсэн айлчлалын үеэр хамт алхаж байна
Технологи

Трамп: Ши Жиньпин бид хоёр хиймэл оюуны аюулгүй байдлын талаар зохистой дүрэм тогтооход хамтран ажиллана

ТехнологиАвтомат

2 мин уншихАвтомат

Grok хиймэл оюуны лого ба хүний дүрсийн сүүдэр бүхий зураглал
Технологи

SpaceXSI Grok-оор бүтээсэн хуурамч зургийн асуудлаар Британийн парламентын гишүүний гаргасан нэхэмжлэлд хариуцлага хүлээхгүй гэж маргажээ

ТехнологиАвтомат

2 мин уншихАвтомат

Вашингтон дахь АНУ-ын Капитолын бөмбөгөр
Технологи

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд хиймэл оюуны аюулгүй байдалд чиглэсэн анхны хоёр намын бүлэг байгуулагдлаа

ТехнологиАвтомат

2 мин уншихАвтомат

АНУ-ын Майами хот дахь цахилгааны дэд станцыг агаараас харсан байдал
Технологи

ОУЭХА: Хиймэл оюунаас үүдэлтэй дата төвийн хөрөнгө оруулалт 2030 он гэхэд 4 их наяд ам.долларт хүрч, цахилгааны сүлжээг ачаалж байна

ТехнологиАвтомат

2 мин уншихАвтомат