Монголын сор болсон утга зохиолын бүтээлүүд Моничатад богино драма болон орлоо
“Моничат” аппликейшн шинэчлэгдэж, Монголын сонгодог утга зохиолын бүтээлүүдийг үзэх “Мони драма” цэстэй болжээ.

“Моничат” аппликейшн Монголын сонгодог утга зохиолын бүтээлүүдийг богино хэмжээний драма хэлбэрээр үзэгчдэд хүргэж эхэлжээ. Аппликейшний шинэчлэлээр нэмэгдсэн “Мони драма” цэснээс эхний бүтээл болох “Мял богдын гэгээрсэн түүх”-ийг үзэх боломжтой болсон байна.
Тус цэст цаашид Монголын утга зохиол, туульсын өвд багтах “Гэсэр”, “Жангар”, “Чойжид дагинын тууж”, “Саран хөхөөний намтар” зэрэг бүтээлийг богино драма хэлбэрээр нэмж байршуулахаар төлөвлөжээ. Гэхдээ эдгээр бүтээл хэзээ үзэгчдийн хүртээл болох талаар тодорхой хугацаа мэдээлээгүй байна.
Сонгодог зохиолуудын хуучны үг хэллэг, хүүрнэлийн онцлог нь өнөөгийн зарим уншигчид, ялангуяа хүүхэд, залууст ойлгоход хүндрэлтэй байж болох юм. Харин зохиолын үйл явдлыг дүрслэл, дуу хоолойгоор дамжуулан хүргэх нь дүрүүд, үйл явдал, гол санаатай нь илүү хялбар танилцах боломж олгох зорилготой аж.
Ийнхүү үе дамжин уламжлагдсан утга зохиолын бүтээлүүдийг дижитал орчинд шинэ хэлбэрээр хүргэж байгаа нь хүүхэд, залууст сонгодог зохиолыг таниулах, гэр бүлээрээ хамт үзэх контентын сонголтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.
Хэрэглэгчид “Моничат” аппликейшнээ шинэчилж, “Мони драма” цэснээс эхний бүтээлийг үзэх боломжтой.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





