egov.mn
Уул уурхайАвтомат

ЕХ: БНХАУ-ын “MMG”-ийн никелийн хэлцэл Европын нийлүүлэлтийг бууруулж болзошгүй

Хятадын уул уурхайн “MMG” компани Бразил дахь “Anglo American”-ийн никелийн активыг 500 сая ам.доллароор худалдан авах хэлцэл хийжээ. Үүний дараа Европ руу чиглэх ферроникелийн нийлүүлэлтийг хадгалж, нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдлээ. Европын комисс бага нүүрстөрөгчтэй ферроникелийн нийлүүлэлт Европоос өөр зах зээл рүү шилжвэл үнэ өсч, нийлүүлэлтэд эрсдэл үүсч болзошгүй гэж үзэж байна.

Хуваалцах
ЕХ: БНХАУ-ын “MMG”-ийн никелийн хэлцэл Европын нийлүүлэлтийг бууруулж болзошгүй

БНХАУ-ын уул уурхайн “MMG” компани Бразил дахь “Anglo American”-ийн никелийн активыг худалдан авах 500 сая ам.долларын хэлцлийн хүрээнд Европын хэрэглэгчдэд нийлүүлэх ферроникелийн хэмжээг хадгалж, цааш нэмэгдүүлэх боломжтой гэж мэдэгдэв. Тус компани Европыг Бразилын ферроникелийн хамгийн сонирхолтой зах зээл хэмээн тодорхойлж, бүтээгдэхүүнийг Хятад руу шилжүүлэх төлөвлөгөө байхгүй гэж тайлбарлажээ.

“MMG”-ийн худалдан авахаар тохиролцсон Бразилийн “Barro Alto” болон “Codemin” никелийн төслүүд жилд нийт 40 мянга орчим тонн никель агуулсан ферроникель үйлдвэрлэдэг.

Гэвч Европын комисс лхагва гарагт “MMG”-д хүргүүлсэн мэдэгдэлдээ хэлцлийн дараа бага нүүрстөрөгчтэй ферроникелийн тодорхой хэсэг Европоос бусад зах зээл рүү шилжих эрсдэл байж болзошгүйг анхааруулжээ. Комисс уг эрсдэлийг бүтээгдэхүүний үнэ болон нийлүүлэлтийн тогтвортой байдалтай холбон үзэж байна.

Европ дахь орлох нийлүүлэлтийн эх үүсвэр хязгаарлагдмал үед ферроникелийн урсгал бусад бүс нутаг руу шилжвэл зах зээл дээрх нийлүүлэлт багасч, худалдан авагчдын өртөг нэмэгдэх нөхцөл үүсч болзошгүй гэж комисс тайлбарлажээ.

“MMG” харин Европ руу нийлүүлж буй одоогийн хэмжээг дор хаяж хадгалах, цаашид нэмэгдүүлэх талаар Европын хэрэглэгчид эсвэл зохицуулагчид тодорхой баталгаа өгөх боломжтой гэж мэдэгдсэн байна. Ийм баталгаа нь хэлцлийн дараа нийлүүлэлт багасах эрсдэлтэй холбоотой Европын комиссын болгоомжлолыг бууруулахад чиглэх юм.

Хэлцлийн нөгөө тал болох олон улсын уул уурхайн “Anglo American” компани ч Европын Комиссын үнэлгээтэй бүрэн санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ. Тус компанийн төлөөлөгчийн хэлснээр, комиссын үнэлгээнд сүүлийн 12 сарын хугацаанд Европ руу чиглэсэн ферроникелийн нийлүүлэлт мэдэгдэхүйц нэмэгдсэнийг тусгаагүй байна.

“Anglo American” Европын хэрэглэгчид Латин Америк, шинэ Каледони, БНСУ, Индонез, Япон зэрэг олон бүс нутгийн үйлдвэрлэгчдээс бүтээгдэхүүн худалдан авах боломжтой бөгөөд нийлүүлэлтийн эх үүсвэр улам төрөлжиж байгааг онцолжээ.

Дараагийн шатанд “MMG” Европын комисст албан ёсны хариу хүргүүлж, шаардлагатай тохиолдолд аман сонсгол хүсэх боломжтой. Европын комисс хэлцлийг зөвшөөрөх эсэх талаар 11 дүгээр сарын 30-ны дотор шийдвэр гаргах ёстой.

Иймээс “MMG”-ийн Европын нийлүүлэлтийг хадгална гэсэн амлалт ямар хэлбэрийн баталгаанд шилжих, уг баталгаа тус комиссын эрсдэлийн үнэлгээг өөрчлөх эсэх нь хэлцлийн дараагийн шатанд анхаарал татаж байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Баруун Африк-Үнэт металлын компаниудын зайлшгүй анхаарах бүс
Уул уурхай

Баруун Африк-Үнэт металлын компаниудын зайлшгүй анхаарах бүс

Бүс нутаг дахь байр сууриа нэмэгдүүлэхийн тулд “Fortuna Mining” компани “Barrick Mining” болон “IAMGOLD”-оос “Bambadji” төслийг худалдан авчээ. Зарим тоног төхөөрөмжөө эцсийн хөрөнгө оруулалтын шийдвэрээс өмнө захиалж байна. Чадварлаг ажилтан, тоног төхөөрөмж болон эрчим хүчний үүсгүүрийн төлөөх өрсөлдөөн нэмэгдэж байгаа нь уурхайн төслүүдийн хугацаа, зардалд нөлөөлөх эрсдэл болов.

2 мин унших
ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, НҮҮРСНИЙ САЛБАРЫГ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ШИНЭ ҮЕ ШАТАНД ГАРГАНА
Уул уурхай

ХАЙГУУЛЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, НҮҮРСНИЙ САЛБАРЫГ ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ШИНЭ ҮЕ ШАТАНД ГАРГАНА

“Уул уурхайн 7 хоног” олон улсын арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэ жилийн арга хэмжээ “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй ба олон улсын түншлэл” уриан дор болж байна. Энэ хүрээнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв “Монгол Улсын нүүрсний салбарт баримтлах төрийн бодлого” […]

2 мин унших
Канадын уул уурхайн салбар дэлхийн хөрөнгө татах шинэ мөчлөгт орох гарц хайж байна
Уул уурхай

Канадын уул уурхайн салбар дэлхийн хөрөнгө татах шинэ мөчлөгт орох гарц хайж байна

Тус улс чухал ашигт малтмалын эрэлт, төрийн дэмжлэг болон боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтаас шалтгаалан дэлхийн капиталыг илүү ихээр татах боломжтой. Канад дахь уул уурхайн хөгжүүлэлтийн жилийн хөрөнгө оруулалт ойрын хоёр жилд 11 хувиас дээш өсч, “BMO”-ийн компаниуд таван жилийн хугацаанд нийт 350 тэрбум канад доллар зарцуулах төлөвтэй. Хөрөнгө оруулалтын дараагийн гол чиглэл нь шинэ уурхайгаас гадна зэс хайлуулах, батарейн материал, газрын ховор элемент боловсруулах зэрэгт төвлөрнө.

3 мин унших
БНХАУ-ААС ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ ХИЙЖ, ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫГ ХАМТРАН ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ
Уул уурхай

БНХАУ-ААС ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ ХИЙЖ, ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫГ ХАМТРАН ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятад хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал санал тавьж хамтарч ажиллахаар тохиролцов. Уулзалтаар шатахууны урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, шинэ хайгуулын талбайн хамтын […]

3 мин унших
БНХАУ-ЫН “NORINCO GROUP” -ТЭЙ ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, НҮҮРС ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ, НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Уул уурхай

БНХАУ-ЫН “NORINCO GROUP” -ТЭЙ ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, НҮҮРС ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ, НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллах үеэрээ NORINCO Group-ийн удирдлагатай уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, нүүрсийг гүн боловсруулах, геологи хайгуулын салбарт хамтран ажиллах асуудлаар хамтын ажиллагааны санал тавьлаа. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг тодорхой болгох, үнийн томьёоллыг урьдчилан тохирсон урт хугацааны гэрээний нөхцөл бүрдүүлэх талаар ярилцаж тохиролцлоо. NORINCO […]

1 мин унших
“Энержи Ресурс”-ийн баяжуулсан коксжих нүүрсний үнэ биржийн арилжаагаар 24.8 хувиар өслөө
Уул уурхай

“Энержи Ресурс”-ийн баяжуулсан коксжих нүүрсний үнэ биржийн арилжаагаар 24.8 хувиар өслөө

12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсний үнэ тонн тутамд 1,150 юаниас 1,435 юань хүрэв. Нэг тонн нүүрсний үнэ дуудлага худалдааны явцад 285 юаниар нэмэгджээ. Нүүрсний өндөр хэлцлийн үнэ экспортын орлого, валютын урсгалд эерэг нөлөөлнө.

1 мин унших