egov.mn

Энэ намар Улаанбаатарт 1.3 сая мод суулгана

Нийслэлд намар есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 11-нийг хүртэл мод тарихаар төлөвлөжээ.

Хуваалцах
Энэ намар Улаанбаатарт 1.3 сая мод суулгана

Нийслэлд өнөөдөр мод тарих улирал эхэлж байна. Есдүгээр сарын 26-наас аравдугаар сарын 11-нийг хүртэл үргэлжлэх энэ хугацаанд Улаанбаатарын хэмжээнд 1.3 сая мод тарихаар төлөвлөжээ.

Намрын мод тарих үйл ажиллагааны нээлтийн үйл ажтллагаа есдүгээр сарын 27-ны 10:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас иргэдийг гэр бүл, найз нөхөд, хамт олноороо оролцохыг уриалсан байна.

Мод тарьснаар нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ундны усны эх үүсвэрийг хамгаалах, хөрс болон агаарын бохирдлыг бууруулах ач холбогдолтойг албаныхан онцолжээ. Мөн иргэд хашаа болон амьдарч буй орчноо ногооруулах замаар оролцох боломжтойг сануулсан байна.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нийт 976 га талбайд мод тарьж, ногоон байгууламж бий болгохоор төлөвлөсний одоогоор 280 га талбайд мод тарих, ойжуулах ажлыг өрнүүлж, 30 төрөл зүйлийн 181 мянган мод суулгажээ.

Тарьсан модны 97.8 хувь нь амжилттай ургаж байгаа бөгөөд ургалтын үзүүлэлт өндөр байгааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Говийн уурхайн цахилгааны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангах аукцион эхэллээ
Тогтвортой хөгжил

Говийн уурхайн цахилгааны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангах аукцион эхэллээ

Төслийн хүрээнд Говийн бүсийн уурхайнуудын жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгааны хэрэгцээг хангахаар төлөвлөжээ. Аукционы үнийн дээд хязгаарыг 9.7 ам.цент/кВт.

1 мин унших
Энэтхэгт сэргээгдэх эх үүсвэр оргил ачааллын тал хувийг давж, сүлжээний шахалтыг ил гаргав
Тогтвортой хөгжил

Энэтхэгт сэргээгдэх эх үүсвэр оргил ачааллын тал хувийг давж, сүлжээний шахалтыг ил гаргав

Энэтхэгт сэргээгдэх эрчим хүч оргил ачааллын талыг түр давж, шилжилтийн хурд бодитой болсныг харууллаа Суулгасан сэргээгдэх хүчин чадал 300 ГВт болж, нийт 552 ГВт-ын 54 хувьд хүрснээр зорилтоо таван…

3 мин унших
Богдхан ууланд анхны экологийн гарц байгуулах байршлыг эцэслэн тогтоолоо
Тогтвортой хөгжил

Богдхан ууланд анхны экологийн гарц байгуулах байршлыг эцэслэн тогтоолоо

Хотжилт, авто болон төмөр зам, хашаа байгууламжаас шалтгаалан халиун буга, бор гөрөөс зэрэг амьтдын Туул гол руу нэвтрэх хөдөлгөөн хумигдаж, осол болон бусад эрсдэл нэмэгдэж байна. Экологийн гарцыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр байгуулах юм. Энэ нь амьтдын амьдрах орчны холбоосыг сэргээж, зам тээврийн ослын эрсдэлийг бууруулна гэж албаныхан онцоллоо.

2 мин унших
Монголын говийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх үнэлгээ хийжээ
Тогтвортой хөгжил

Монголын говийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх үнэлгээ хийжээ

Олон улсын байгаль хамгаалах холбоо IUCN-ийн шинжээчид есдүгээр сарын 6-14-нд Говийн их болон бага дархан цаазат газарт ажиллаж, байгалийн онцлог, хамгаалалтын менежментийг үнэлжээ. Монголын говь нь мазаалай, хавтгай, хулан зэрэг ховор амьтдын амьдрах орчин юм. Дэлхийн өвд бүртгүүлэх нь тус бүс нутгийн хамгаалалтыг олон улсын түвшинд бэхжүүлэх зорилготой.

1 мин унших
Японд зуун настны тоо анх удаа 100 мянгыг давж, төрөлт түүхэн доод түвшинд хүрчээ
Тогтвортой хөгжил

Японд зуун настны тоо анх удаа 100 мянгыг давж, төрөлт түүхэн доод түвшинд хүрчээ

Зуун настны 94,298 буюу 87.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол 13,379 нь эрэгтэй бөгөөд жилийн өмнөхөөс 7,914-өөр нэмэгджээ. Өнгөрсөн онд нийт төрөлтийн коэффициент 1.14 болж, түүхэн доод түвшинд хүрчээ. Тус улсын хүн ам 2020 оны 126.2 саяас 2070 онд ойролцоогоор 87 сая болж буурах төлөвтэй байна.

2 мин унших
Уур амьсгалын эрсдэлийн эсрэг Азийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ
Тогтвортой хөгжил

Уур амьсгалын эрсдэлийн эсрэг Азийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ

"Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн эв нэгдлийг хэлэлцэх тухай" олон улсын форум үргэлжилж байна. Тус форумд Ази, Номхон далайн 20 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Хэлэлцүүлэг нь "Нэг эрүүл мэнд"-ийг бодлогоор хэрэгжүүлж, эрсдэлийн хяналтыг хамтад нь сайжруулахад чиглэнэ.

1 мин унших