egov.mn

Говийн уурхайн цахилгааны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангах аукцион эхэллээ

Төслийн хүрээнд Говийн бүсийн уурхайнуудын жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгааны хэрэгцээг хангахаар төлөвлөжээ. Аукционы үнийн дээд хязгаарыг 9.7 ам.цент/кВт.

Хуваалцах
Говийн уурхайн цахилгааны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр хангах аукцион эхэллээ

“Говийн бүсэд тогтворжуулах шийдэл бүхий сэргээгдэх эрчим хүчний үүсгүүр барих аукцион Багц-2” төслийн хүрээнд бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчийг сонгон шалгаруулах аукцион эхэлжээ.

Төслийн зорилго нь Говийн бүсийн уурхайнуудын жилд 1.3 тэрбум кВт.цагийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээг 99.5 хувийн найдваржилттайгаар дотоодын эх үүсвэрээс хангах, импортын цахилгааны хэрэглээг бууруулахад чиглэж байна.

Аукционы үнийн дээд хязгаарыг нэг кВт.цаг тутамд 9.7 ам.цент байхаар тогтоосон бөгөөд оролцогчид үүнээс доогуур үнэ санал болгон өрсөлдөнө. Ийнхүү сэргээгдэх эрчим хүчний шинэ эх үүсвэрийн үнийг шууд хэлэлцээгээр бус, өрсөлдөөнт сонгон шалгаруулалтаар тогтоох зарчим хэрэгжихээр байна.

Аукционд оролцох сонирхлоо нийт 10 компани илэрхийлснээс хоёр компани тавигдсан шаардлагыг хангаж, дэнчингээ байршуулжээ. Эдгээрээс үнийн болон бусад нөхцөлийн дагуу ялагчийг шалгаруулна.

Сонгон шалгаруулалтын үр дүнд хэрэгжих төсөл нь Өмнийн говийн уул уурхайн бүсийн өсөн нэмэгдэж буй цахилгааны эрэлтийн тодорхой хэсгийг дотоодын сэргээгдэх эх үүсвэрээр хангах боломж бүрдүүлэхээр байна. Энэ нь импортын цахилгааны хэрэглээг бууруулахын зэрэгцээ уул уурхайн бүсийн эрчим хүчний хангамжийг төрөлжүүлэх ач холбогдолтой юм.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Энэтхэгт сэргээгдэх эх үүсвэр оргил ачааллын тал хувийг давж, сүлжээний шахалтыг ил гаргав
Тогтвортой хөгжил

Энэтхэгт сэргээгдэх эх үүсвэр оргил ачааллын тал хувийг давж, сүлжээний шахалтыг ил гаргав

Энэтхэгт сэргээгдэх эрчим хүч оргил ачааллын талыг түр давж, шилжилтийн хурд бодитой болсныг харууллаа Суулгасан сэргээгдэх хүчин чадал 300 ГВт болж, нийт 552 ГВт-ын 54 хувьд хүрснээр зорилтоо таван…

3 мин унших
Богдхан ууланд анхны экологийн гарц байгуулах байршлыг эцэслэн тогтоолоо
Тогтвортой хөгжил

Богдхан ууланд анхны экологийн гарц байгуулах байршлыг эцэслэн тогтоолоо

Хотжилт, авто болон төмөр зам, хашаа байгууламжаас шалтгаалан халиун буга, бор гөрөөс зэрэг амьтдын Туул гол руу нэвтрэх хөдөлгөөн хумигдаж, осол болон бусад эрсдэл нэмэгдэж байна. Экологийн гарцыг хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр байгуулах юм. Энэ нь амьтдын амьдрах орчны холбоосыг сэргээж, зам тээврийн ослын эрсдэлийг бууруулна гэж албаныхан онцоллоо.

2 мин унших
Монголын говийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх үнэлгээ хийжээ
Тогтвортой хөгжил

Монголын говийг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх үнэлгээ хийжээ

Олон улсын байгаль хамгаалах холбоо IUCN-ийн шинжээчид есдүгээр сарын 6-14-нд Говийн их болон бага дархан цаазат газарт ажиллаж, байгалийн онцлог, хамгаалалтын менежментийг үнэлжээ. Монголын говь нь мазаалай, хавтгай, хулан зэрэг ховор амьтдын амьдрах орчин юм. Дэлхийн өвд бүртгүүлэх нь тус бүс нутгийн хамгаалалтыг олон улсын түвшинд бэхжүүлэх зорилготой.

1 мин унших
Японд зуун настны тоо анх удаа 100 мянгыг давж, төрөлт түүхэн доод түвшинд хүрчээ
Тогтвортой хөгжил

Японд зуун настны тоо анх удаа 100 мянгыг давж, төрөлт түүхэн доод түвшинд хүрчээ

Зуун настны 94,298 буюу 87.6 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа бол 13,379 нь эрэгтэй бөгөөд жилийн өмнөхөөс 7,914-өөр нэмэгджээ. Өнгөрсөн онд нийт төрөлтийн коэффициент 1.14 болж, түүхэн доод түвшинд хүрчээ. Тус улсын хүн ам 2020 оны 126.2 саяас 2070 онд ойролцоогоор 87 сая болж буурах төлөвтэй байна.

2 мин унших
Уур амьсгалын эрсдэлийн эсрэг Азийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ
Тогтвортой хөгжил

Уур амьсгалын эрсдэлийн эсрэг Азийн хамтын ажиллагааг нэмэгдүүлнэ

"Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн эв нэгдлийг хэлэлцэх тухай" олон улсын форум үргэлжилж байна. Тус форумд Ази, Номхон далайн 20 гаруй орны төлөөлөгч оролцож байна. Хэлэлцүүлэг нь "Нэг эрүүл мэнд"-ийг бодлогоор хэрэгжүүлж, эрсдэлийн хяналтыг хамтад нь сайжруулахад чиглэнэ.