egov.mn
БизнесАвтомат

ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Хуваалцах
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗЭСИЙН БАЯЖМАЛ ХАЙЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах 772 сая ам.долларын өртөгтэй зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хэрэгжилтийн явцыг шалгаж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, ирэх арваннэгдүгээр сард багтааж гэрээ, хэлэлцээг эрчимжүүлж дуусгахыг үүрэг болголоо. Монгол Улс зэсийн баяжмалаа түүхийгээр экспортлох бус, дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгаа төрөлжүүлэх зорилтын хүрээнд уг төслийг үйлдвэрлэл, технологийн паркийн хэлбэрээр хэрэгжүүлж буй. Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 124 мянган тонн катодын зэс үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Төслийн техник, эдийн засгийн үндэслэл, байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ болон технологийн холбогдох баримт бичгүүд батлагдсан. Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцэд 68 сая ам.долларын санхүүжилт хийж, эхний ээлжийг ашиглалтад хүлээн авсан, 2027 онд бүрэн дуусгахаар ажиллаж байна. Төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой 20 гаруй улсын 55 компанид мэдээлэл хүргүүлснээс долоон улсын 13 компани санал ирүүлсэн. Үе шаттай сонгон шалгаруулалтын үр дүнд БНХАУ-ын NFC компанийг стратегийн хөрөнгө оруулагчаар сонгож, хөрөнгө оруулагчтай санхүүжилт, хувьцаа эзэмшил, барилга угсралтын гэрээний хэлэлцээ үргэлжилж байна. Ерөнхий сайд Н.Учрал төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд дараах дөрвөн чиглэлээр үүрэг өглөө. Нэгдүгээрт. Хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эрчимжүүлж, Монгол Улсад ногдох эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагчийн үүрэг, хариуцлагыг тодорхой болгох зарчмаар гэрээний төслийг эцэслэн Засгийн газрын хуралдаанд танилцуулах, Хоёрдугаарт. Үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийг дотоодын үйлдвэрлэлд ашиглах, тэр дундаа Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн Зөөвч-Овоо болон бусад төсөлд тэргүүн ээлжид нийлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, Гуравдугаарт. Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх “Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шилжүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх, Дөрөвдүгээрт. Үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал, хүхрийн хүчлийг саармагжуулах шохойн чулууны хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэх, Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаатай холбоотой хууль, эрх зүйн зохицуулалт, дэд бүтцийн шийдэгдээгүй асуудлыг шуурхай шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлын төлөвлөгөөг эцэслэх чиглэл өглөө. Үйлдвэр ашиглалтад орсноор зэсийн баяжмалыг дотооддоо боловсруулж, экспортын бүтээгдэхүүний нэмүү өртгийг өсгөхөөс гадна дагалдах үйлдвэрүүдийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ. Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын эдийн засагт бодит хувь нэмэр оруулж буй “Эрдэнэт үйлдвэр”-ийн уурхайчин, инженер зэрэг 7000 гаруй албан хаагчдын хөдөлмөр, зүтгэлд талархал илэрхийллээ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Хиймэл оюунд тулгуурласан 'устаж үгүй болсон зүйл сэргээх' төслүүд Colossal Biosciences-ийн гол тоглолт хэвээр байна
Бизнес

Хиймэл оюунд тулгуурласан 'устаж үгүй болсон зүйл сэргээх' төслүүд Colossal Biosciences-ийн гол тоглолт хэвээр байна

Colossal Biosciences устаж үгүй болсон амьтдыг 'сэргээх' ажлаа хиймэл оюун ашиглан ахиулж, хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. CNBC-ийн CNBC AI Forum дээр гүйцэтгэх захирал Бен Ламм 10.

3 мин унших
Жижиглэнгийн худалдаачид агуулахын ачааллаа бууруулахын тулд лангуун дээрх нэр төрлөө танаж байна
Бизнес

Жижиглэнгийн худалдаачид агуулахын ачааллаа бууруулахын тулд лангуун дээрх нэр төрлөө танаж байна

Өндөр зардлын дарамтад худалдан авагчид хэмнэж эхэлмэгц жижиглэнгийнхэн барааны нэр төрлөө танаж, ашигт ажиллагаа сайжруулахыг зорив Dollar General гуравдугаар сард 1,500 SKU цөөлсөн бол Under Armour…

3 мин унших
Их Британи, Ирландын хуульчдын хиймэл оюун ашиглалт огцом өсөж, цагийн тарифаар тооцох тогтолцоог дахин хэлэлцүүлж байна
Бизнес

Их Британи, Ирландын хуульчдын хиймэл оюун ашиглалт огцом өсөж, цагийн тарифаар тооцох тогтолцоог дахин хэлэлцүүлж байна

Их Британи, Ирландад хуульчид хиймэл оюун өргөн ашиглах болж, цагийн тарифаар ажиллах загварын ирээдүй анхаарал татав.

3 мин унших
Paladin EnviroTech: хуучирсан электроник, салхин турбин зэргийг дахин боловсруулснаар АНУ ойрын хугацаанд газрын ховор элементтэй болж чадна
Бизнес

Paladin EnviroTech: хуучирсан электроник, салхин турбин зэргийг дахин боловсруулснаар АНУ ойрын хугацаанд газрын ховор элементтэй болж чадна

Paladin EnviroTech-ийн хэлснээр хуучирсан электроник, салхин турбиныг дахин боловсруулах нь АНУ-д ойрын эх үүсвэр нээнэ. Тус компани жилд 40 тонн сэргээгдсэн материал үйлдвэрлэж, 5 сая ам.

3 мин унших