Есдүгээр сарын эхний долоо хоногт 19.9 мянган тонн АИ-92 бензин импортолжээ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 160 Шатахуун түгээх станц руу 2,000 тонн АИ-92 төрлийн бүтээгдэхүүн түгээжээ. Орон нутгийн 84 ШТС-руу 1,038 тонн автобензинийг хүргэсэн байна. Эрээнцав боомтоор 17 вагон цистерн буюу 780 тонн бүтээгдэхүүнийг оруулж иржээ.

Шатахууны шуурхай штабаас ээлжит хэвлэлийн хурлыг зохион байгуулж, автобензиний нөөцийг танилцууллаа.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотын 160 Шатахуун түгээх станц руу 2,000 тонн АИ-92 төрлийн бүтээгдэхүүн, орон нутгийн 84 ШТС-руу 1,038 тонн автобензинийг түгээсэн байна.
Өнөөдрийн байдлаар 12 суманд газрын тосны бүтээгдэхүүн тэр дундаа автобензин хомсдолтой байна гэх мэдээллийн дагуу эдгээр сум руу ачилтыг гаргахаар төлөвлөжээ.
Эрээнцав боомтоор 17 вагон цистерн буюу 780 тонн бүтээгдэхүүнийг оруулж ирж байгаа бөгөөд эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд ОХУ, БНХАУ, БНСУ болон холбогдох улсаас бүтээгдэхүүн авах яриа хэлцлүүдийг хийж байна.
Мөн боомтуудыг өргөтгөн шинэчлэх, аюултай ачаа тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх ажлыг хийж хэрэгжүүлж байгааг ч албаныхан онцоллоо.
Замын-Үүдэд гурван байгууламжийн бэлэн байдлыг хангаж, үүгээр дамжуулан сард 150,000 тонн бүтээгдэхүүн авах боломж бүрджээ. Мөн онгоцны түлшийг Замын-Үүдийн шингэн түлш шилжүүлэн ачих байгууламжид технологийн өөрчлөлт хийж урдаас бүтээгдэхүүнийг 100 хувь хангах боломжийг бүрдүүлээд байна.
Замын-Үүдээр өнөөдөр 2,000 тонн автобензин орж иржээ. Ингэснээр зүүн аймгууд руу бүтээгдэхүүнийг богино хугацаанд нийлүүлэх ач холбогдол бүрдсэн бол баруун бүсийн түгээлтийг Улаанбаатар хотоос хийж байна.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





