“ГАН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦОЛБОР БАЙГУУЛАХ” ТӨСЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ХОЁР ДАХЬ ШАТ ЭХЭЛЛЭЭ.
“Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах” төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн БНХАУ-ын нийт 5 оролцогчийн ирүүлсэн санал, баримт бичгийг холбогдох шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, хураангуй жагсаалтад багтсан 2 оролцогчийг хоёр дахь шатны сонгон шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хураангуй жагсаалтад багтсан 2 оролцогчид хоёр дахь шатны сонгон шалгаруулалтад оролцох Урилгыг албан ёсоор хүргүүлээд байна. Хоёр […]

“Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах” төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн БНХАУ-ын нийт 5 оролцогчийн ирүүлсэн санал, баримт бичгийг холбогдох шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлж, хураангуй жагсаалтад багтсан 2 оролцогчийг хоёр дахь шатны сонгон шалгаруулалтад оролцуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд хураангуй жагсаалтад багтсан 2 оролцогчид хоёр дахь шатны сонгон шалгаруулалтад оролцох Урилгыг албан ёсоор хүргүүлээд байна. Хоёр дахь шатанд оролцогчдын төсөл хэрэгжүүлэх техник, технологийн шийдэл, хөрөнгө оруулалтын хэмжээ, санхүүжилтийн нөхцөл, үйлдвэрлэлийн хүчин чадал, хэрэгжүүлэх хугацаа болон төслийн эдийн засаг, нийгмийн үр өгөөж зэрэг үндсэн үзүүлэлтүүдийг харгалзан үзэж, хамгийн сайн нөхцөл, үр өгөөж бүхий саналыг сонгон шалгаруулна. “Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах” төсөл нь Монгол Улсын гангийн дотоодын хэрэгцээг хангах, импортыг бууруулах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдол бүхий төсөл юм.
Холбоотой мэдээ

Канадын уул уурхайн салбар дэлхийн хөрөнгө татах шинэ мөчлөгт орох гарц хайж байна
Тус улс чухал ашигт малтмалын эрэлт, төрийн дэмжлэг болон боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтаас шалтгаалан дэлхийн капиталыг илүү ихээр татах боломжтой. Канад дахь уул уурхайн хөгжүүлэлтийн жилийн хөрөнгө оруулалт ойрын хоёр жилд 11 хувиас дээш өсч, “BMO”-ийн компаниуд таван жилийн хугацаанд нийт 350 тэрбум канад доллар зарцуулах төлөвтэй. Хөрөнгө оруулалтын дараагийн гол чиглэл нь шинэ уурхайгаас гадна зэс хайлуулах, батарейн материал, газрын ховор элемент боловсруулах зэрэгт төвлөрнө.

БНХАУ-ААС ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ ХИЙЖ, ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫГ ХАМТРАН ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятад хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал санал тавьж хамтарч ажиллахаар тохиролцов. Уулзалтаар шатахууны урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, шинэ хайгуулын талбайн хамтын […]

БНХАУ-ЫН “NORINCO GROUP” -ТЭЙ ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, НҮҮРС ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ, НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллах үеэрээ NORINCO Group-ийн удирдлагатай уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, нүүрсийг гүн боловсруулах, геологи хайгуулын салбарт хамтран ажиллах асуудлаар хамтын ажиллагааны санал тавьлаа. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг тодорхой болгох, үнийн томьёоллыг урьдчилан тохирсон урт хугацааны гэрээний нөхцөл бүрдүүлэх талаар ярилцаж тохиролцлоо. NORINCO […]

“Энержи Ресурс”-ийн баяжуулсан коксжих нүүрсний үнэ биржийн арилжаагаар 24.8 хувиар өслөө
12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсний үнэ тонн тутамд 1,150 юаниас 1,435 юань хүрэв. Нэг тонн нүүрсний үнэ дуудлага худалдааны явцад 285 юаниар нэмэгджээ. Нүүрсний өндөр хэлцлийн үнэ экспортын орлого, валютын урсгалд эерэг нөлөөлнө.

“Рио Тинто” Квинслэнд дэх “Aurukun” бокситын төслийг худалдан авахаар тохиролцжээ
Хэлцлийн санхүүгийн нөхцөлийг одоогоор зарлаагүй бөгөөд олборлолтын тусгай зөвшөөрөл аваагүй байна. “Aurukun” төсөл “Rio Tinto”-ийн “Weipa” дахь одоогийн бокситын олборлолттой ойр байрладаг. Тус компани бүс нутгийн түүхий эдийн баазыг өргөжүүлэх боломжтой ч уугуул иргэдтэй хийх зөвшилцөл хэлцлийн цаашдын явцад нөлөөлнө.

ШАТАХУУНЫ ХҮЛЭЭГДЭЛ ИХТЭЙ АЙМГУУДАД ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгуулж, цаг үеийн холбогдох мэдээллүүдийг сонсон, тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд Есдүгээр сарын эхний долоо хоногт Монгол улсын хилээр нийт 19853 тонн АИ92 автобензин орж ирээд байна. […]