egov.mn
Уул уурхайАвтомат

ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН МЭРГЭШСЭН, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ ШИНЭЭР ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8.1.10 дахь заалт, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдын 2021 оны 11-р сарын 22-ны өдрийн А/279 дүгээр тоот тушаал, Газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох зөвлөлийн хуралдааныг үндэслэн ШУТИС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженечлэлийн тэнхим нь 2026 оны […]

Хуваалцах
ГАЗРЫН ТОСНЫ САЛБАРЫН МЭРГЭШСЭН, ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН ЗЭРЭГ ШИНЭЭР ОЛГОХ, СУНГАХ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэг, Газрын тосны тухай хуулийн 8.1.10 дахь заалт, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайдын 2021 оны 11-р сарын 22-ны өдрийн А/279 дүгээр тоот тушаал, Газрын тосны салбарын инженерүүдэд мэргэжлийн зэрэг олгох зөвлөлийн хуралдааныг үндэслэн ШУТИС-ийн Газрын тос, өрөмдлөгийн инженечлэлийн тэнхим нь 2026 оны 06 дугаар сарын 23-наас 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд батлагдсан сургалтын төлөвлөгөөний дагуу сургалтыг цахим, танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. “Газрын тос, уламжлалт бус газрын тосны чиглэлээр мэргэжлийн зэрэг журам”-ын дагуу зэргийн сунгалтын сургалт 2026 оны 06 дугаар сарын 23-наас 27-ны өдрүүдэд явагдаж 12 зөвлөх, 1 мэргэшсэн инженер 40 цагийн сургалтад хамрагдсан. Зэрэг олгох сургалт 06 дугаар сарын 23-наас 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд явагдаж 3 зөвлөх, 13 мэргэшсэн зэрэг горилогч инженерүүд 80 цагийн сургалтад хамрагдлаа. Сургалтын явц Сургалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал гарын тосны газрын мэргэжилтнүүд, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн багш нар, “Эм-Пи-Ай” Консалтантс  ХХК, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “ИНЕГ”, “Тэлмэн ресурс” ХХК, “UB Мetan” ХХК,  “Лекс ойл” ХХК-ийн инженер-техникийн ажилтнууд хичээл заалаа. Энэ удаагийн сургалтын онцлог нь уламжлалт ба уламжлалт бус газрын тосны салбарын тулгамдсан асуудлууд, шинэ техник, технологи, инновацын шийдлээс гадна системийн динамик загварчлалын арга зүй, түүнийг газрын тосны салбар болон бусад салбарт  ашигласан туршлага, хэрэглээний хандлага, хиймэл оюун ухааны дэвшилт, хэрэглээ, дарааллын онол, түүний хэрэглээний тухай хичээлийг инженер, техникийн ажилтнуудад орсон. “Мэргэшсэн мэргэжилтний ёс зүйн тангараг” өргөж, ёс зүй, зөвлөх, мэргэшсэн инженерийн гэрчилгээг 2026 оны 08 дугаар сарын 28 ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны хүндэтгэлийн танхимд гардан авлаа.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Канадын уул уурхайн салбар дэлхийн хөрөнгө татах шинэ мөчлөгт орох гарц хайж байна
Уул уурхай

Канадын уул уурхайн салбар дэлхийн хөрөнгө татах шинэ мөчлөгт орох гарц хайж байна

Тус улс чухал ашигт малтмалын эрэлт, төрийн дэмжлэг болон боловсруулах үйлдвэрлэлийн хөрөнгө оруулалтаас шалтгаалан дэлхийн капиталыг илүү ихээр татах боломжтой. Канад дахь уул уурхайн хөгжүүлэлтийн жилийн хөрөнгө оруулалт ойрын хоёр жилд 11 хувиас дээш өсч, “BMO”-ийн компаниуд таван жилийн хугацаанд нийт 350 тэрбум канад доллар зарцуулах төлөвтэй. Хөрөнгө оруулалтын дараагийн гол чиглэл нь шинэ уурхайгаас гадна зэс хайлуулах, батарейн материал, газрын ховор элемент боловсруулах зэрэгт төвлөрнө.

3 мин унших
БНХАУ-ААС ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ ХИЙЖ, ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫГ ХАМТРАН ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ
Уул уурхай

БНХАУ-ААС ШАТАХУУН ТОГТВОРТОЙ, УРТ ХУГАЦААНД АВАХ ГЭРЭЭ ХИЙЖ, ГАЗРЫН ТОСНЫ ЭРЭЛ, ХАЙГУУЛЫГ ХАМТРАН ЭРЧИМЖҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн Ерөнхий захирал Жоу Шиньхуайтай уулзаж, Монгол, Хятад хоёр улсын газрын тосны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, дараагийн 20 жилийн стратегийн түншлэлийг өргөжүүлэх асуудлаар санал санал тавьж хамтарч ажиллахаар тохиролцов. Уулзалтаар шатахууны урт хугацааны тогтвортой нийлүүлэлт, газрын тосны хайгуул, олборлолт, шинэ хайгуулын талбайн хамтын […]

3 мин унших
БНХАУ-ЫН “NORINCO GROUP” -ТЭЙ ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, НҮҮРС ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ, НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА
Уул уурхай

БНХАУ-ЫН “NORINCO GROUP” -ТЭЙ ШАТАХУУНЫ ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, НҮҮРС ХИМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ, НОГООН ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДЭЭР ХАМТРАН АЖИЛЛАНА

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажиллах үеэрээ NORINCO Group-ийн удирдлагатай уулзаж, газрын тосны бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлт, нүүрсийг гүн боловсруулах, геологи хайгуулын салбарт хамтран ажиллах асуудлаар хамтын ажиллагааны санал тавьлаа. Газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг тодорхой болгох, үнийн томьёоллыг урьдчилан тохирсон урт хугацааны гэрээний нөхцөл бүрдүүлэх талаар ярилцаж тохиролцлоо. NORINCO […]

1 мин унших
“Энержи Ресурс”-ийн баяжуулсан коксжих нүүрсний үнэ биржийн арилжаагаар 24.8 хувиар өслөө
Уул уурхай

“Энержи Ресурс”-ийн баяжуулсан коксжих нүүрсний үнэ биржийн арилжаагаар 24.8 хувиар өслөө

12.8 мянган тонн баяжуулсан коксжих нүүрсний үнэ тонн тутамд 1,150 юаниас 1,435 юань хүрэв. Нэг тонн нүүрсний үнэ дуудлага худалдааны явцад 285 юаниар нэмэгджээ. Нүүрсний өндөр хэлцлийн үнэ экспортын орлого, валютын урсгалд эерэг нөлөөлнө.

1 мин унших
“Рио Тинто” Квинслэнд дэх “Aurukun” бокситын төслийг худалдан авахаар тохиролцжээ
Уул уурхай

“Рио Тинто” Квинслэнд дэх “Aurukun” бокситын төслийг худалдан авахаар тохиролцжээ

Хэлцлийн санхүүгийн нөхцөлийг одоогоор зарлаагүй бөгөөд олборлолтын тусгай зөвшөөрөл аваагүй байна. “Aurukun” төсөл “Rio Tinto”-ийн “Weipa” дахь одоогийн бокситын олборлолттой ойр байрладаг. Тус компани бүс нутгийн түүхий эдийн баазыг өргөжүүлэх боломжтой ч уугуул иргэдтэй хийх зөвшилцөл хэлцлийн цаашдын явцад нөлөөлнө.

2 мин унших
ШАТАХУУНЫ ХҮЛЭЭГДЭЛ ИХТЭЙ АЙМГУУДАД  ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Уул уурхай

ШАТАХУУНЫ ХҮЛЭЭГДЭЛ ИХТЭЙ АЙМГУУДАД ХАНГАМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хурал боллоо. Хурлыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан зохион байгуулж, цаг үеийн холбогдох мэдээллүүдийг сонсон, тодорхой үүрэг чиглэлүүдийг өглөө. Үүнд                 Есдүгээр сарын эхний долоо хоногт Монгол улсын хилээр нийт 19853 тонн АИ92 автобензин орж ирээд байна. […]

1 мин унших