ГЕОЛОГИ, УУЛ УУРХАЙ, ЭРДЭС БАЯЛГИЙН МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБОО БАЙГУУЛАГДЛАА
Геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбар бол Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн суурь салбарын нэг. Гэвч салбарын онцлог, шинжлэх ухаанч байдлыг мэргэжлийн түвшинд ойлголгүйгээр улстөржүүлэх, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх явдал байсаар ирсэн. Үүний зэрэгцээ салбарын мэргэжлийн байгууллагууд тус тусын чиглэлээр идэвхтэй ажилладаг ч нийтлэг эрх ашгийг нэгдмэл байр сууринаас илэрхийлэх боломж хязгаарлагдмал байв. Энэ […]

Геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбар бол Монгол Улсын эдийн засаг, хөгжлийн суурь салбарын нэг. Гэвч салбарын онцлог, шинжлэх ухаанч байдлыг мэргэжлийн түвшинд ойлголгүйгээр улстөржүүлэх, олон нийтэд буруу ойлголт төрүүлэх явдал байсаар ирсэн. Үүний зэрэгцээ салбарын мэргэжлийн байгууллагууд тус тусын чиглэлээр идэвхтэй ажилладаг ч нийтлэг эрх ашгийг нэгдмэл байр сууринаас илэрхийлэх боломж хязгаарлагдмал байв. Энэ нөхцөлд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсэн нь салбарын мэргэжлийн байгууллагууд нэгдэн ажиллах чухал боломжийг бүрдүүллээ. Уг хууль 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2026 оны тавдугаар сарын 8-нд нэмэлт, өөрчлөлт орсон. Энэ эрх зүйн шинэ орчны хүрээнд 2026 оны долдугаар сарын 21-нд геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарын 38 мэргэжлийн холбооны 47 төлөөлөгч оролцсон Их хурал болж, “Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо”-г байгууллаа. Их хурлаар холбооны нэр, дүрэм, бүтэц, суурь зарчмыг баталж, Г.Батцэнгэлийг нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр сонгосон байна. Мөн геологи, уул уурхай, эрдэс баялгийн салбарын төлөөллийг багтаасан 11 гишүүнтэй Удирдах зөвлөл, гурван гишүүнтэй Хяналтын зөвлөлийг байгуулжээ. Удирдах зөвлөлийн тэргүүнээр доктор Д.Цогбаатар сонгогдсон байна. Шинэ холбоо байгуулагдсан нь зөвхөн шинэ байгууллага бий болгосон хэрэг биш. Олон жилийн турш салангид ажиллаж ирсэн мэргэжлийн холбоодын дуу хоолойг нэгтгэж, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах, төр засаг болон олон нийтэд мэргэжлийн байр суурийг хүргэх шинэ боломж юм. Цаашид мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын стандартыг нэвтрүүлэх, мэргэжлийн ёс зүйг бэхжүүлэх зэрэг олон ажил холбооны өмнө байна. Гэхдээ холбоо байгуулагдсан нь эцсийн үр дүн бус, харин шинэ ажлын эхлэл. Үр дүнтэй ажиллахын тулд гишүүн байгууллагуудын идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа, хариуцлага хамгийн чухал. Өнөөдөр уул уурхайн салбарын тогтвортой хөгжил нь зөвхөн олборлолт, үйлдвэрлэлээр хэмжигдэхээ больсон. Эдийн засаг, байгаль орчин, технологи, хүний нөөц, олон нийтийн оролцоо зэрэг олон талын уялдаа холбоог хангах шаардлагатай болсон. Тиймээс эв нэгдэл, мэргэжлийн дуу хоолой, хамтын шийдвэр, харилцан дэмжлэг нь салбарын хөгжлийн дараагийн шатанд хүрэх гол нөхцөл болж байна
Холбоотой мэдээ

Сэм Алтман хиймэл оюуны аюулгүй байдлын холбооны хүрээг дэмжиж, 'фронтиер'-ийн хурдыг зохицуулахыг уриалав
OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман хиймэл оюуны аюулгүй байдлын холбооны хүрээг дэмжиж, салбарын маргааныг хурцатгав. Тэрээр X-д фронтиер хиймэл оюунд нэг мөр, тогтвортой шаардлага тогтоох холбооны зохицуулалт хэрэгтэй гэв. Хурд сааруулах уриалга нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээг өөрчилж, хиймэл оюунтай холбоотой хувьцаанд хэлбэлзэл нэмэгдүүлж магадгүй.

Mondelez International Малайз дахь шинэ үйлдвэрээр Cadbury-д чухал орцын нийлүүлэлтийн хугацааг мэдэгдэхүйц богиносгов
Mondelez International Малайзын Шах Аламд шинэ шугам нээснээр Cadbury-ийн орцын нийлүүлэлт түргэсэж, бүсийн өсөлтөд түлхэц өгнө. Тус компани шоколадны crumb үйлдвэрлэх 22 сая ам.долларын байгууламж нээж, нийлүүлэлтийн хугацаанаас дор хаяж хоёр сар хасна. Импорт, тээврийн зардал буурснаар Зүүн Өмнөд Азид үйлдвэрлэлээ тэлж, экспортын урсгалыг тогтворжуулах боломж нэмэгдэнэ.

Шадар сайд Т.Доржханд AIM Congress 2026-д оролцож, Монголын хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулж байна
Шадар сайд Т.Доржханд Дубайд AIM Congress 2026-д оролцож, Монголын хөрөнгө оруулалтыг онцлон ярив Тэр нээлт болон 'Олон улсын удирдагчдын өндөр түвшний хэлэлцүүлэг'-т оролцож, АНЭУ-ын Гадаад худалдааны сайд Др. Тани бин Ахмед Аль Зейюдитай уулзлаа Энэ оролцоо нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, худалдаа, технологийн түншлэл өргөжих хүлээлт нэмэгдүүлж байна

‘Нью Прогресс Групп’ BARILGA EXPO дээр түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн гинжин стратегиа танилцуулав
‘Нью Прогресс Групп’ BARILGA EXPO дээр дотоод түүхий эдэд суурилсан барилгын материалын үйлдвэрлэлийн гинжин стратегиа дэлгэлээ. ‘Ховд Эко Цемент’ жилд 300,000 тонн портланд цемент үйлдвэрлэж, наймдугаар сараас ОХУ руу экспорт эхлүүлсэн. Үйлдвэрлэл, эрчим хүчний төслүүд уялдсанаар импорт орлох, экспорт нэмэх, нийлүүлэлтийн тогтвортой байдал сайжрах төлөвтэй.

Anthropic-ийн захирал Дарио Амодэй хиймэл оюуны хөгжлийг удаашруулах санаачилгын хамгийн хэцүү эргэлзээг тодотгов
Anthropic-ийн гүйцэтгэх захирал Дарио Амодэй хиймэл оюуны хурд сааруулах санаачилга өрсөлдөгч улс дагахгүйг анхааруулав Тэр CBS News-ийн Sunday Morning нэвтрүүлэгт гуравдагч талд ажилтны түвшний хандалт олгохоор нэг талдаа амласан Хэрэв стандарт хамтын ажиллагаа бүтэхгүй бол өрсөлдөөний болон аюулгүй байдлын дарамт улам ихсэх эрсдэлтэй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай Ховдод танилцлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховдод ажиллахдаа Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын явцыг шалгав Төслийг 90 МВт хүчин чадалтай, жилд 360 сая кВт.цаг үйлдвэрлэж 2030 оны тавдугаар сард ашиглалтад оруулна Баруун бүсийн цахилгаан хангамж дотооддоо тогтвортой болж, төвийн бүсийн системийг дэмжих боломж нэмэгдэнэ