“Голомт банк” олон улсын “Euromoney” сэтгүүлийн 2026 оны дөрвөн шагналыг хүртжээ
Олон улсын санхүүгийн “Euromoney” сэтгүүлээс зохион байгуулдаг “Awards for Excellence 2026” шалгаруулалтаар “Голомт банк” дөрвөн төрөлд шилдгээр шалгарчээ.

Олон улсын банк, санхүүгийн салбарын “Euromoney” сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг “Awards for Excellence 2026” шалгаруулалтаар “Голомт банк” дөрвөн төрөлд шилдгээр тодорлоо. Дэлхийн 100 гаруй орны санхүүгийн байгууллагууд өрсөлддөг уг шалгаруулалтаар тус банкийг үйлчилгээ, инновац, гүйцэтгэл болон зах зээлд үзүүлж буй нөлөөллөөр нь үнэлсэн байна. Үүний зэрэгцээ “Голомт банк” 2026 оны тавдугаар сард олон улсын зах зээлд 500 сая ам.долларын бонд арилжаалсан нь энэ оны санхүүгийн онцлох гүйцэтгэл болоод буй.
Жижиг, дунд бизнесийн зээл нийт багцын 28 хувийг эзэлжээ “Голомт банк” жижиг, дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилт олгохоос гадна зөвлөх үйлчилгээ, сургалт явуулж байна. Мөн Канадын хөгжлийн санхүүгийн “FinDev Canada” байгууллагатай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ. Банкны мэдээллээр 2026 оны эхний хагас жилийн байдлаар жижиг, дунд бизнесийн зээл нийт зээлийн багцын 28 хувийг бүрдүүлсэн байна.
Ногоон зээлийн багцыг 2030 он гэхэд 10 хувьд хүргэх зорилт тавижээ Тогтвортой санхүүжилтийн чиглэлд тус банк НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх COP17 бага хурлын хүрээнд усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглэсэн “Цэнхэр бонд гаргах удирдамж”-ийг боловсруулахад оролцжээ. Түүнчлэн “Монголын Байгалийн Өв Сан”-тай хамтран тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах зорилготой “Nature” виртуал картыг гаргасан байна. Цаашид 2030 он гэхэд ногоон зээлийн багцыг нийт зээлийн багцын 10 хувьд хүргэхээр төлөвлөжээ.
Дижитал төлбөр тооцооны шинэ үйлчилгээнүүдийг нэвтрүүлжээ Тус банк олон улсын юанийн төлбөр тооцооны CIPS системд нэгдэж, “Google Pay” дижитал хэтэвч, зайнаас унших технологи бүхий “Skate” болон “Universe” картыг зах зээлд нэвтрүүлснээ онцоллоо. Мөн “SocialPay” аппликейшнаар “WeChat” QR код уншуулан төлбөр төлөх боломж нээж, “egolomt.mn” цахим банк болон “Smart Bank” аппликейшны системээ шинэчилжээ.
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





