egov.mn
Зах зээлАвтомат

Хятад хүн дүрст робот хөгжүүлэгч гарааны бизнесүүдийн IPO-д тавих шаардлагаа чангатгаж байна

Хятадын Үнэт цаасны зохицуулах хороо хүн дүрст робот хөгжүүлэгч гарааны бизнесүүд IPO хийхэд тавих шаардлагаа өндөрсгөж байна.

Хуваалцах
Хятад хүн дүрст робот хөгжүүлэгч гарааны бизнесүүдийн IPO-д тавих шаардлагаа чангатгаж байна

Хятадын Үнэт цаасны зохицуулах хороо хүн дүрст робот хөгжүүлэгч гарааны бизнесүүд IPO хийхэд тавих шаардлагаа өндөрсгөж байна. Учир мэдэх гурван эх сурвалжийн мэдээлснээр хорооны албан бус зохицуулалтын чиглэл буюу “window guidance” нь IPO хийхээр хүсэлт гаргаж буй хүн дүрст роботын компаниудад гурван үндсэн шалгуур тавьж байна. Үүнд компани тогтвортой орлоготой байх, арилжааны бодит захиалгатай байх, алдагдал нь тогтвортой буурч байгааг нотлох, мөн роботын “тархи” буюу удирдлагын систем, гар зэрэг гол эд ангийг хөгжүүлэх өөрийн үндсэн технологитой байх шаардлага багтаж буй. Мөн нэг эх сурвалжийн мэдээлснээр IPO хийх хүсэлт гаргасан компани гурван шалгуурын дор хаяж хоёрыг хангах шаардлага тавигдаж магадгүй ч аль шалгуурыг заавал биелүүлэх нь тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн алдагдалтай ажиллаж буй компаниудаас ирэх гурван жилийн санхүүгийн төлөв шаардаж байгаа талаар мэдээлжээ. Эх сурвалжууд шинэ зохицуулалтын улмаас ойрын хугацаанд нээлттэй компани болох боломжтой стартапын тоо цөөрч, улмаар бүр огт байхгүй болох эрсдэлтэй хэмээн үзэж байна. Одоогийн байдлаар зөвхөн Хонконгийн хөрөнгийн биржид гэхэд хүн дүрст робот болон биет хиймэл оюуны чиглэлийн 20 гаруй компани IPO хийх хүсэлт гаргажээ.

Хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн ч арилжааны хэрэглээ асуулт дагуулж байна Хятадад өдгөө хүн дүрст роботын 100 гаруй компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Бээжин уг салбарыг “embodied AI” буюу бодит орчинд биет төхөөрөмжөөр дамжин ажилладаг хиймэл оюуны хөгжлийн нэг хэсэг болгон дэмжиж ирсэн. Гэхдээ салбарын үнэлгээ богино хугацаанд огцом өсч буйтай холбоотойгоор Хятадын эрх баригчид хэт халалтын эрсдэлийг мөн анхаарч буй. Салбарын мэдээллийн “Xiniu”-ийн тооцоогоор хүн дүрст роботын салбарт оруулсан хөрөнгө энэ оны хоёрдугаар улиралд 47.09 тэрбум юань буюу 6.95 тэрбум ам.долларт хүрсэн байгаа нь өмнөх улирлаас хоёр дахин их, өмнөх оны мөн үеэс зургаа гаруй дахин өндөр үзүүлэлт юм. Гэвч роботын үзүүлбэр болон бодит бизнесийн хэрэглээ хоорондын зөрүү хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж байна. Тодруулбал, Хятадын хүн дүрст робот үйлдвэрлэгч “Unitree Robotics”-ийн үүсгэн байгуулагч Ван Шиншин наймдугаар сард робот бүжиглэх, хол болон ойрын зайнд уралдах зэрэг үзүүлбэрээс давсан өргөн хүрээний арилжааны хэрэглээ бий болоход хэдэн жилийн хөгжүүлэлт шаардлагатайг онцолж байв.

“Unitree”-ийн ханш оргил үеэсээ буурчээ “Unitree Robotics” наймдугаар сарын 19-нд Шанхайн STAR Market-д хувьцаагаа арилжаалж эхлэхдээ IPO-оор 6.1 тэрбум юань буюу 904 сая орчим ам.доллар татан төвлөрүүлсэн. Мөн хувьцааны ханш нь эхний өдрийн арилжааны хаалтаар IPO үнээсээ 460 хувиар огцом нэмэгдэж, 845 юаньд хүрсэн юм. Харин эх мэдээнд дурдсанаар даваа гарагт ханш 459.65 юань болж, эхний өдрийн хаалтын түвшнээс бараг тал хувиар буурчээ. Үүний зэрэгцээ Хонконгийн биржид бүртгэлтэй хүн дүрст робот үйлдвэрлэгч “Ubtech”-ийн хувьцааны ханш ч он гарсаар 40 гаруй хувиар унасан бөгөөд тус компани оны эхний хагаст 279 сая юанийн үйл ажиллагааны алдагдал тайлагнасан байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Өмнөд Солонгосын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дөрөв дэх улиралдаа дараалан өслөө
Зах зээл

Өмнөд Солонгосын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дөрөв дэх улиралдаа дараалан өслөө

Өмнөд Солонгосын компаниудын гадаадад хийсэн шууд хөрөнгө оруулалт хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 32.3 хувиар өсч, 20.52 тэрбум ам.долларт хүрчээ.

2 мин унших
Хятадын үнэт цаасны зохицуулагч хүн дүрст роботын стартапуудын IPO-д тавих шалгуурыг чангарууллаа
Зах зээл

Хятадын үнэт цаасны зохицуулагч хүн дүрст роботын стартапуудын IPO-д тавих шалгуурыг чангарууллаа

Хятадын үнэт цаасны зохицуулагч хүн дүрст роботын стартапуудыг биржид гаргах босгыг нэмэгдүүлж, зах зээлийн халалтыг сааруулж байна Эх сурвалжуудын хэлснээр тогтвортой орлого, алдагдлын бууралттай…

3 мин унших
МХБ-ын ногоон, тогтвортой бондын мэдээлэл LuxSE-ийн LGX DataHub-д нийтлэгдэж эхэллээ
Зах зээл

МХБ-ын ногоон, тогтвортой бондын мэдээлэл LuxSE-ийн LGX DataHub-д нийтлэгдэж эхэллээ

Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, МХБ болон LuxSE хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр уулзав. LGX DataHub нь 4,200 гаруй үнэт цаас гаргагчийн 25,000 гаруй бондын мэдээлэл нэгтгэдэг.

2 мин унших
Австралийн Нөөцийн банк инфляцын дарамтыг багасгахаар бодлогын хүүгээ 15 жилийн дээд түвшинд хүргэлээ
Зах зээл

Австралийн Нөөцийн банк инфляцын дарамтыг багасгахаар бодлогын хүүгээ 15 жилийн дээд түвшинд хүргэлээ

Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс тэжээгдсэн инфляцыг тогтоон барихын тулд Австралийн Нөөцийн банк хүү өсгөлөө. Бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмээд 4.6 хувь болгосон бөгөөд энэ нь 15 жилийн дээд түвшин.

2 мин унших