МХБ-ийн тогтвортой хөгжлийн бондуудын мэдээллийг Люксембургийн "LGX DataHub"-д байршуулж эхэлжээ
"LGX DataHub" нь дэлхийн 4,200 гаруй үнэт цаас гаргагчийн ойролцоогоор 25 мянган тогтвортой санхүүгийн хэрэгслийн мэдээллийг нэгтгэдэг.

Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй ногоон, нийгмийн болон тогтвортой хөгжлийн бондуудын мэдээллийг Люксембургийн хөрөнгийн биржийн тогтвортой санхүүгийн "Luxembourg Green Exchange" буюу LGX платформын "DataHub" мэдээллийн санд байршуулж эхэлжээ.
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Монголын Хөрөнгийн Бирж болон Люксембургийн хөрөнгийн биржийн төлөөллүүд өнгөрсөн зургаадугаар сард уулзаж, Монголын хөрөнгийн зах зээл дэх тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм.
Хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөрөнгө оруулагчдад хүрэх сувгийг өргөжүүлэх, үнэт цаасны давхар бүртгэлийн боломжийг судлах, зах зээлийн дэд бүтэц болон зохицуулалтыг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхээр тохирсон байна.
Люксембургийн хөрөнгийн биржийн "LGX" нь ногоон болон тогтвортой санхүүгийн хэрэгслийн олон улсын томоохон платформуудын нэг. Харин "LGX DataHub" мэдээллийн санд дэлхийн 4,200 гаруй үнэт цаас гаргагчийн 25 мянга гаруй ногоон, нийгмийн болон тогтвортой хөгжлийн бондын мэдээлэл төвлөрчээ.
Тус сангаас хөрөнгө оруулагчид үнэт цаасны танилцуулга, хөндлөнгийн үнэлгээ төдийгүй татан төвлөрүүлсэн хөрөнгийн зарцуулалт, нөлөөллийн тайлан, гүйцэтгэлийн гол үзүүлэлт болон зорилтот түвшин зэрэг мэдээллийг авах боломжтой.
МХБ-д бүртгэлтэй тогтвортой санхүүгийн хэрэгслүүд "LGX DataHub"-д орсноор Монголын үнэт цаас гаргагчдын мэдээлэл олон улсын хөрөнгө оруулагчдад илүү хүртээмжтэй болж байна. Улмаар дотоодын компаниудын тогтвортой санхүүжилтийн бүтээгдэхүүнийг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулах, олон улсын хөрөнгө оруулалт татах сувгийг өргөжүүлэх боломж бүрдэнэ.
Холбоотой мэдээ

Өмнөд Солонгосын гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дөрөв дэх улиралдаа дараалан өслөө
Өмнөд Солонгосын компаниудын гадаадад хийсэн шууд хөрөнгө оруулалт хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс 32.3 хувиар өсч, 20.52 тэрбум ам.долларт хүрчээ.

Хятад хүн дүрст робот хөгжүүлэгч гарааны бизнесүүдийн IPO-д тавих шаардлагаа чангатгаж байна
Хятадын Үнэт цаасны зохицуулах хороо хүн дүрст робот хөгжүүлэгч гарааны бизнесүүд IPO хийхэд тавих шаардлагаа өндөрсгөж байна.

Хятадын үнэт цаасны зохицуулагч хүн дүрст роботын стартапуудын IPO-д тавих шалгуурыг чангарууллаа
Хятадын үнэт цаасны зохицуулагч хүн дүрст роботын стартапуудыг биржид гаргах босгыг нэмэгдүүлж, зах зээлийн халалтыг сааруулж байна Эх сурвалжуудын хэлснээр тогтвортой орлого, алдагдлын бууралттай…

Дэлхийн бондын зах зээл сүүлийн хэдэн жилийн хамгийн өндөр өсөлттэй сарыг үдэхээр байна
Дэлхийн томоохон эдийн засгуудын Засгийн газрын бонд сүүлийн хэдэн жилийн хамгийн огцом савлагаатай сарыг үдэхээр байна.

МХБ-ын ногоон, тогтвортой бондын мэдээлэл LuxSE-ийн LGX DataHub-д нийтлэгдэж эхэллээ
Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, МХБ болон LuxSE хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр уулзав. LGX DataHub нь 4,200 гаруй үнэт цаас гаргагчийн 25,000 гаруй бондын мэдээлэл нэгтгэдэг.

Австралийн Нөөцийн банк инфляцын дарамтыг багасгахаар бодлогын хүүгээ 15 жилийн дээд түвшинд хүргэлээ
Ойрхи Дорнодын мөргөлдөөнөөс тэжээгдсэн инфляцыг тогтоон барихын тулд Австралийн Нөөцийн банк хүү өсгөлөө. Бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмээд 4.6 хувь болгосон бөгөөд энэ нь 15 жилийн дээд түвшин.