Ираны дайн сунжрах эрсдэлийн улмаас газрын тосны ханш хоёр дахь өдрөө дараалан өсөлт үзүүллээ
Ираны дайн удаан үргэлжилж болзошгүй гэсэн болгоомжлол нэмэгдсэнээр газрын тосны ханш мягмар гарагийн арилжаагаар хоёр дахь өдрөө дараалан өслөө.

Ираны дайн ойрын хугацаанд дуусах эсэх нь тодорхойгүй хэвээр буйн улмаас хөрөнгө оруулагчид болзошгүй эрсдэлд базааж эхэлжээ. Үүний улмаас газрын тосны ханш мягмар гарагийн арилжаагаар өсөлтийг үзүүллээ.
Одоогийн байдлаар Brent төрлийн газрын тосны арваанэгдүгээр сарын фьючерс 1.22 хувиар өсч, баррель тутамдаа 106.56 ам.долларт хүрсэн байна. Харин АНУ-ын WTI төрлийнх баррель тутамдаа 93.57 ам.долларын түвшинд арилжаалагдаж, 1 гаруй хувиар нэмэгдэв. Газрын тосны ханш даваа гарагийн арилжаагаар ч өсөлттэй хаагдсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны Ормузын хоолойг дахин нээх саналыг хүлээн аваагүй гэдгээ мэдэгдсэн нь ханшийн хэлбэлзлийг өдөөсөн юм.
Хэлэлцээний төлөв ханшийн чиглэлийг тодорхойлно Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчигийн мэдээлснээр Тегеран Катарын зуучлагчаар дамжуулан АНУ-тай шууд бус хэлэлцээ хийж байна. Катарын тал Нью-Йоркт хоёр талтай тус тус уулзан, гал зогсоох болон Ормузын хоолойг дахин нээх боломжийг хэлэлцэж байгаа ч эцсийн тохиролцоонд хүрээгүй байна. "VT Markets Dubai"-ийн зах зээлийн ахлах шинжээч Махмуд Машалын үзэж буйгаар бүс нутгийн зуучлагчид гал зогсоох хэлэлцээг урагшлуулахыг зорьж буй тул дипломат ярианы ахиц газрын тосны зах зээлийн цаашдын төлөвийг тодорхойлох гол хөдөлгөгч хүч болох юм. Тэрбээр хэлэлцээнд бодит ахиц гарвал газрын тосны ханш буурах боломжтой гэдгийг тайлбарлав. Гэхдээ Саудын Араб болон Йемений Хуситуудын хооронд дахин хурцадмал байдал үүссэн нь бүс нутгийн эрчим хүчний дэд бүтэц, тээвэрлэлтийн эрсдэлийг хэвээр үлдээж байна. Ираны санхүүжилттай Хуситуудын ажиллагаа Улаан тэнгисийн өмнөд гарц болох Баб-эль-Мандебын хоолойн орчимнд идэвхжсэн нь дэлхийн эрчим хүчний нийлүүлэлттэй холбоотой зах зээлийн болгоомжлолыг нэмэгдүүлжээ
Шинэ мэдээг цахим шуудангаар авах бол бүртгүүлнэ үү.
Холбоотой мэдээ





