“Jaguar Land Rover” 4,000 хүртэлх ажлын байр цомхотгохоор төлөвлөж байна
Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Jaguar Land Rover” зардлаа бууруулах хүрээнд ажилтнуудаа сайн дурын үндсэн дээр цомхотгох хөтөлбөр эхлүүлнэ. “The Times”-ийн мэдээлснээр компани ирэх хоёр жилд 4,000 хүртэлх ажлын байр цомхотгож, 1.7 тэрбум фунт стерлингийн зардал хэмнэхээр зорьж байна. Хятадын хямд үнэтэй автомашины өрсөлдөөн, кибер халдлага болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тариф Европын автомашин үйлдвэрлэгчдийн зардал бууруулах алхмыг эрчимжүүлж байна.

Энэтхэгийн автомашин үйлдвэрлэгч “Tata Motors”-ийн эзэмшдэг Их Британийн тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Jaguar Land Rover” буюу “JLR” зардлаа бууруулах төлөвлөгөөний хүрээнд ажилтнуудаа сайн дурын үндсэн дээр цомхотгох хөтөлбөр эхлүүлэхээр болжээ.
“The Times”-ийн мэдээлснээр “JLR” ирэх хоёр жилийн хугацаанд 4,000 хүртэлх ажлын байр цомхотгохоор төлөвлөж байна. Харин компанийн төлөөлөгч “CNBC”-д ажлын байрны цомхотголын тоог баталгаажуулаагүй ч цалинтай болон удирдах түвшний ажилтнуудад сайн дураар ажлаас гарах боломж санал болгож буйгаа мэдэгдэв.
“JLR” ирэх хоёр жилд ойролцоогоор 1.7 тэрбум фунт стерлинг буюу 2.3 тэрбум ам.долларын зардал хэмнэхийн зэрэгцээ алдагдалгүй ажиллахад шаардлагатай үйлдвэрлэлийн хэмжээг 300,000 автомашин болгон бууруулахаар зорьж байна.
Компанийн төлөөлөгчийн мэдээлснээр уг зорилтод хүрэхийн тулд байгууллагын бүтцийг хялбарчилж, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.
“JLR”-ийн зардал бууруулах шийдвэрт дэлхийн автомашины зах зээлийн өрсөлдөөн ширүүссэн нь нөлөөлж байна. Тус компани Хятадын харьцангуй хямд автомашин үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхийн зэрэгцээ кибер халдлагын үр дагавар болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тарифын бодлоготой тулгарч буй юм.
“Tata Motors”-ийн хувьцааны ханш даваа гарагийн арилжаагаар 0.7 хувиар буурсан ч он гарснаас хойш 9.5 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Их Британийн тансаг зэрэглэлийн автомашины салбарт зардал танах алхам “JLR”-ээр хязгаарлагдахгүй байна. Сүүлийн саруудад тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч “Aston Martin”, “Bentley” мөн зардал бууруулах арга хэмжээ зарлажээ.
Үүний зэрэгцээ Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” тарифын нөлөө болон Хятадын брэндүүдийн ширүүсэж буй өрсөлдөөнтэй холбоотойгоор бүтцийн өөрчлөлтийн хүрээнд дахин 50 мянган ажлын байр цомхотгохоор төлөвлөж байгаагаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.
Их Британийн Засгийн газар “JLR”-д санхүүгийн шууд тусламж үзүүлэхгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд холбогдох албаныхан компанийн удирдлагуудтай ажлын байрны цомхотголын талаар хэлэлцэх төлөвтэй байна. Засгийн газар автомашины үйлдвэрлэлийг дэмжих хүрээнд үйлдвэрлэгчдийн цахилгааны зардлыг бууруулах, утаагүй автомашины үйлдвэрлэл болон судалгаа, хөгжүүлэлтэд дөрвөн тэрбум фунт стерлингийн санхүүжилт олгох, цахилгаан автомашины худалдан авалтыг дэмжих хоёр тэрбум фунт стерлингийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаа онцолжээ.
Холбоотой мэдээ

Хятад улс АНУ-ын хиймэл оюуны салбарын удирдагчдын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад саад учруулж болзошгүйг анхааруулав
Бээжин АНУ-ын хиймэл оюуны салбарын зарим удирдлагын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад нөлөөлнө гэв ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Го Жякунь 'айдас түгшүүр, сөргөлдөөн, өрсөлдөөн' нь дэлхийн засаглалын явцыг тасалдуулна гэж хэлэв Энэ байр суурь бодлогын зөрчлийг хурцатгаж, хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагыг ойрын хугацаанд нэмэгдүүлж магадгүй

Anthropic-ийн захирал хиймэл оюуны хөгжлийг удаашруулахыг уриалснаар салбарын хувьцаанууд огцом савлав
Anthropic-ийн гүйцэтгэх захирал хиймэл оюуны чадавхын хөгжлийг сааруулахыг уриалснаар AI хувьцаанууд даваа гарагт уналаа. Ази тивд SK Hynix 6%-иас дээш, Samsung Electronics 4%-иас дээш, SoftBank 10% буурч хаагдав. Хөгжлийн хурдыг хазаарлах хэлэлцүүлэг өргөжвөл өгөгдлийн төв, хагас дамжуулагчийн өөдрөг үнэлгээ дарамтад орж магадгүй.

Дональд Трамп Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг Владимир Зеленскийд уриалав
Дональд Трамп Украин ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг уриалж, түлшний хомсдол дэлхийд нөлөөлж буйг анхааруулав AAA-гийн мэдээлснээр АНУ-ын дизель түлш дунджаар галлон нь 6.06 ам.доллар болж, өмнөх онтой харьцуулахад 63 хувь өсжээ Эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэл даамжирвал тээвэр, хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлийн зардал цааш нэмэгдэх төлөвтэй

Иений огцом чангарлын дараа carry trade-ийн санхүүжилт өөр валют руу шилжих хүлээлт нэмэгдэв
Иений ханш огцом чангарах нь carry trade-ийн санхүүжилтийн үндсэн эх үүсвэрийг харж, зах зээлд чиглэл өөрчилж байна LSEG-ийн тоогоор иен доллараас сүүлийн долдугаар сарын сүүлээс хойш 6 хувь чангарч, CFTC-ийн мэдээллээр 9-р сарын 8 хүртэлх долоо хоногт 10,800 гэрээ цэвэр лонг болов Иенийн өсөлт үргэлжилбэл юань, канад долларын сонирхол нэмэгдэж, эрсдэлийн үнэлгээ дахин тохируулагдана

OCHUN Finance 40 тэрбум төгрөгийн 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож, урьдчилсан захиалга авч эхэллээ
OCHUN Finance биржийн бус бондын туршлагадаа тулгуурлан 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож эхэллээ. Нийт 40 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, 400,000 ширхэгийг тус бүр 100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр санал болгоно. Анхдагч зах зээлийн арилжаа есдүгээр сарын 21-нээс эхэлснээр хөрөнгөөр баталгаажсан бүтээгдэхүүний оролцоо тэлнэ.

Novo Nordisk таргалалтын эмийн өрсөлдөөнд байр сууриа сэргээхээр 'Novo' нэр, соёлоо шинэчилнэ
Novo Nordisk таргалалтын эмийн зах зээлд өрсөлдөх давуугаа сэргээхээр 'Novo' нэрийн шинэчлэл, соёлын өөрчлөлт зарлалаа Хоёрдугаар улиралд Novo Nordisk-ийн зах зээлийн эзлэх хувь 38.8%, Eli Lilly-ийнх 60.9% байсан гэж IQVIA мэдээллээр дурджээ Энэхүү шинэ байршуулалт нь хөрөнгө оруулагчдын өсөлтийн хүлээлтэд хариу өгч, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төлөвтэй байна