Казахстан “Байгалын хүч” хийн хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ
Казахстан өмнө нь “Сибирийн хүч-2” гэж нэрлэгдэж байсан “Байгалын хүч” хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулах хувилбарыг дэмжихээ илэрхийллээ. Одоогийн төлөвлөгөөгөөр уг хоолой Монгол Улсаар дамжин ОХУ-аас БНХАУ руу жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх хүчин чадалтай байхаар тооцоолжээ. Казахстанаар дамжуулах хувилбар сонгогдвол тус улс зүүн хойд бүс нутгаа байгалийн хийн сүлжээнд холбох боломжтой гэж Казахстаны Эрчим хүчний дэд сайд Кайырхан Туткышбаев мэдэгдэв.

Казахстан ОХУ-аас БНХАУ руу чиглэх “Байгалын хүч” байгалийн хий дамжуулах хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Казахстаны Эрчим хүчний дэд сайд Кайырхан Туткышбаев есдүгээр сарын 16-нд Тюмень хотод болсон “TNF-2026” олон улсын аж үйлдвэр, эрчим хүчний форумын үеэр энэ талаар сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Байгалын хүч” нь өмнө нь “Сибирийн хүч-2” нэртэй байсан бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын эхээр төслийн нэрийг өөрчилсөн гэж ОХУ-ын Эрчим хүчний сайд Сергей Цивилев мэдэгдсэн юм. Одоогийн төлөвлөгөөгөөр 2,600 орчим км урт хоолой ОХУ-ын Ямалын байгалийн хийн ордуудаас БНХАУ руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин жилд 50 тэрбум шоо метр хий нийлүүлэх хүчин чадалтай байна.
Гэхдээ Казахстаны тал хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулах хувилбарыг мөн хэлэлцэж байгааг Туткышбаев онцолжээ.
“Хийн хоолой Монгол Улсаар эсвэл Казахстанаар дамжих гэсэн хоёр хувилбар яригдаж байна. Казахстанаар дамжихаар бол бид дэмжинэ. Ингэснээр зүүн хойд бүс нутгаа байгалийн хийгээр хангах асуудлыг шийдэх боломжтой” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Казахстаны тал мөн Оросын байгалийн хийг дахин экспортлох болон үнийн нөхцөлийн талаар Оросын эрчим хүчний “Газпром” компанитай ярилцаж буй аж. Туткышбаевын мэдээлснээр талууд энэ асуудлаар харилцан ойлголцолд хүрсэн байна.
Гэхдээ “Байгалын хүч”-ний эцсийн маршрутыг Казахстан шийдэхгүй. Туткышбаев хэлэлцээ ОХУ болон БНХАУ-ын хооронд үргэлжилж байгааг тодотгожээ.
Казахстан, ОХУ-ын хооронд байгалийн хийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжиж байна. Талууд Казахстанаар дамжуулан жилд 45 тэрбум шоо метр Оросын хий тээвэрлэх тусдаа төслийг хэлэлцэж байгаа бөгөөд үүнээс 10 тэрбум шоо метрийг Казахстаны зүүн хойд бүсэд нийлүүлж, үлдсэн 35 тэрбум шоо метрийг БНХАУ руу экспортлох хувилбар яригдаж байгааг “Интерфакс” мэдээлсэн байна.
Монгол Улсаар дамжих “Байгалын хүч” төслийн хувьд ОХУ, БНХАУ-ын тал өнгөрсөн онд барилгын талаар хууль зүйн хүчинтэй санамж бичиг байгуулсан гэж “Газпром” мэдээлж байсан. Гэсэн хэдий ч байгалийн хийн үнийн нөхцөл төслийн хэлэлцээний гол асуудлуудын нэг хэвээр байгаа юм.
Холбоотой мэдээ

Ц.Сандаг-Очир: Хүний аминаас үнэтэй юм гэж юу байх вэ, тулсан үед баавгайг устгахаас өөр аргагүй
Салбарын сайдын мэдээлснээр хүнсний хомсдол, баавгайн тоо толгойн өөрчлөлт зэрэг хэд хэдэн боломжит шалтгааныг таамаглаж байгаа ч яг ямар хүчин зүйл нөлөөлснийг одоогоор тогтоогоогүй байгаа юм. Мөн тэрбээр баавгайтай хэрхэн харьцах олон улсын туршлагыг судалж, шаардлагатай аргачлалыг Онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна. Харин хүн, амьтны амь насанд бодит аюул учирсан нөхцөлд баавгайг устгах арга хэмжээ авахаас өөр сонголтгүй гэдгийг сайд онцолжээ.

Холбооны нөөцийн банк хүүгээ өсгөсний дараа АНУ-ын Төрийн сангийн өгөөж бага зэрэг буурлаа
Холбооны нөөцийн банк гурван жилийн дараа анх удаа хүү өсгөснөөр Төрийн сангийн өгөөж буурч зах зээл анхаарлаа төвлөрүүлэв. Бодлогын хүү 25 суурь нэгжээр нэмэгдэж 3.75-4% болсон бөгөөд 10 жилийн өгөөж 4.988% болж буураад байна. Цаашдын нэмэлт өсөлтийн дохио нь бондын хэлбэлзлийг үргэлжлүүлж, хөрөнгө оруулагчдын байршуулалтыг өөрчилнө.

Холбооны нөөцийн банк хүү өсгөсөн ч Трампын дайралт, Их Британи ба Японы шийдвэрүүд зах зээлийн анхаарлыг татав
Холбооны нөөцийн банк хүү өсгөсөн нь мөнгөний бодлогын чиглэл, улс төрийн дарамтын маргааныг дахин хурцатгав Төв банк 2023 оноос хойших анхны алхмаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэгдүүллээ Бонд, хувьцаа, нефтийн хэлбэлзэл үргэлжилж, дараагийн шийдвэрүүд эрсдэлийн үнэлгээг улам тодруулах төлөвтэй

Монголчуудын анхны гэрлэлтийн нас сүүлийн 25 жилийн дотор дөрөв орчим жилээр хойшилжээ
Монгол Улсад эрэгтэйчүүд анх дунджаар 29.5, эмэгтэйчүүд 27.5 настайдаа гэрлэж байгаа нь 2000 оныхоос тус бүр 3.8 жилээр хойшилсон үзүүлэлт болов. Гэр бүлтэй иргэдийн тоо сүүлийн таван жилд 9.5 хувиар нэмэгдсэн бол гэр бүлээ цуцалсан иргэдийн тоо 32.8 хувиар өсч, 68.4 мянгад хүрчээ. Үүний зэрэгцээ ганц бие өрхийн тоо нэмэгдэж байгаа нь Монголын өрх, гэр бүлийн бүтэц өөрчлөгдөж буйг харуулж байна.

Английн банк инфляц зорилтоос давсан ч хүүгээ хэвээр үлдээх төлөв давамгай байна
Английн банк энэ долоо хоногт бодлогын хүүгээ өөрчлөхгүй гэх хүлээлт давамгай, төв банкуудын чиглэлээс зөрөхөөр байна LSEG-ийн тооцоогоор зах зээл 80 хувиас дээш магадлалаар пүрэв гаригт хүүг тогтвортой гэж үнэлжээ Эрчим хүчний үнийн шок, гилтийн өгөөжийн дарамт нэмэгдвэл ирэх хуралдаанд хатуу алхам хийх хүлээлт сэргэнэ

ОХУ 2022 онд Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойших анхны парламентын сонгуулиа хийнэ
ОХУ Украинд 2022 онд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойших анхны парламентын сонгуулиа есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулна. Ерөнхийлөгч Владимир Путины дэмжлэгтэй эрх баригч “Нэгдсэн Орос” нам Төрийн Дум дахь давамгай байр сууриа хадгалах төлөвтэй байгаа юм. Энэ удаагийн сонгуулиар гарч ирэх Дум нь 2031 он хүртэл ажиллах бөгөөд бүрэн эрхийн хугацаанд буюу 2030 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох товтой байгаа юм.