ОХУ 2022 онд Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойших анхны парламентын сонгуулиа хийнэ
ОХУ Украинд 2022 онд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойших анхны парламентын сонгуулиа есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулна. Ерөнхийлөгч Владимир Путины дэмжлэгтэй эрх баригч “Нэгдсэн Орос” нам Төрийн Дум дахь давамгай байр сууриа хадгалах төлөвтэй байгаа юм. Энэ удаагийн сонгуулиар гарч ирэх Дум нь 2031 он хүртэл ажиллах бөгөөд бүрэн эрхийн хугацаанд буюу 2030 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль болох товтой байгаа юм.

ОХУ баасан гарагаас ням гараг хүртэл гурван өдрийн турш парламентын сонгууль зохион байгуулж, Төрийн Думын 450 гишүүнийг таван жилийн хугацаатай сонгохоор товлоод буй. Сонгуулийн 225 суудлыг намын жагсаалтаар, үлдсэн 225-ыг нэг мандаттай тойргоос бүрдүүлэх юм.
Ерөнхийлөгч Владимир Путины дэмжлэгтэй эрх баригч “Нэгдсэн Орос” нам бусад өрсөлдөгчөөсөө санал асуулгаар хол тасарсан хэвээр байгаа юм. Тодруулбал, төрийн санал асуулгын “ВЦИОМ” төвийн наймдугаар сарын эцсийн судалгаагаар тус намын дэмжлэг 37 хувь байсан бол Коммунист нам 11.6 хувьтай байжээ.
Гэхдээ сонгуулийн үр дүнгээс гадна ирц болон “Нэгдсэн Орос” намын авах саналын хэмжээ анхаарал татсан хэвээр байна. Украины дайн тав дахь жилдээ үргэлжилж, дроны халдлага Оросын нутаг дэвсгэр дэх газрын тосны болон бусад дэд бүтцэд хохирол учруулж байгаа үед сонгууль тохиож буй нь өмнөх парламентын сонгуулиудаас ялгаатай нөхцөл бүрдүүлжээ.
Дайны зардал нэмэгдэж байна
Лондоны Бизнесийн сургуулийн декан, эдийн засгийн профессор Сергей Гуриевийн үзэж буйгаар дайны эдийн засгийн зардал Оросын эгэл өрхөд хүчтэй мэдрэгдэж буй бөгөөд зарим эрх баригч улс төрч хүртэл мөргөлдөөнийг дуусгах шаардлагын талаар ярьж эхэлжээ.
Түүнчлэн Оросын эдийн засгийн өсөлт саарч, төсвийн нөхцөл муудсанаар Кремль татварын хэмжээг нэмэгдүүлэхэд хүрсэн ч төсвийн алдагдал өндөр хэвээр байгааг Гуриев CNBC-д өгсөн ярилцлагадаа онцлов. Түүний тайлбарласнаар одоогийн нөхцөл байдал Оросын эдийн засгийг богино хугацаанд хямраах хэмжээнд хүрээгүй ч өрхийн болон бизнесийн түвшинд санхүүгийн бэрхшээл тулгарсаар буй.
Украин сүүлийн саруудад Оросын газрын тосны байгууламж, логистикийн төвүүдэд хийх халдлагаа эрчимжүүлж, Москвагийн эхлүүлсэн дайны хохирлыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Гэвч Ираны дайны улмаас Ормузын хоолой орчмын нийлүүлэлтийн эрсдэл нэмэгдэж, газрын тосны ханш өссөн нь эрчим хүчний экспортод түшиглэдэг Оросын Засгийн газрын төсөвт богино хугацааны нэмэлт орлого бий болоод байгаа юм.
Гэхдээ “New Eurasian Strategies Centre” судалгааны төвийн гадаад бодлого хариуцсан дэд захирал Катя Глод газрын тосны ханшийн өсөлтийг “маш түр зуурын дэмжлэг” гэж тодорхойлов. Түүний үзэж буйгаар нэмэлт орлого орж ирсэн ч Кремль дайнд элсүүлж буй цэргүүдэд амласан өндөр гэрээт цалинг удаан хугацаанд санхүүжүүлэхэд төсвийн боломж хязгаарлагдмал хэвээр байна.
“Нэгдсэн Орос” намын олонх яагаад чухал вэ?
Одоогийн Төрийн Думд “Нэгдсэн Орос” 310 орчим суудалтай байгаа бөгөөд энэ удаагийн сонгуулиар 300-аас доошгүй суудал авбал бусад намын дэмжлэггүйгээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний олонхоо хадгалах юм.
Шинээр сонгогдох Дум 2031 он хүртэл ажиллах учраас бүрэн эрхийн хугацаанд 2030 оны ерөнхийлөгчийн сонгууль багтана. Иймээс ирэх таван жилд Оросын улс төрийн тогтолцоонд томоохон өөрчлөлт гарвал парламент тухайн үйл явцад институцийн үүрэг гүйцэтгэх боломжтой.
Сонгуульд оролцож буй гол намууд Путины бодлого болон Украины дайныг янз бүрийн түвшинд дэмжиж буй. Дайны эсрэг байр суурь илэрхийлж байсан либерал чиглэлийн “Яблоко” намыг Оросын Дээд шүүх наймдугаар сард парламентын сонгуульд оролцох эрхгүй болгосон.
Сонгуулийн дараах дайчилгааны асуудал анхаарал татав
Сонгуулийн дараа Орос дахин цэргийн дайчилгаа зарлаж болзошгүй гэсэн таамгийг Украины тал болон зарим ажиглагч дэвшүүлж байна. Харин Кремлийн зүгээс албадан дайчилгаа шинээр явуулахаар төлөвлөж буй гэх мэдээллийг удаа дараа няцааж ирсэн.
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийгийн тусгай элч Владислав Власюк мягмар гарагт Сингапурт айлчлах үеэрээ сонгуулийн дараа дайчилгаа эхлүүлж магадгүй гэх мэдээлэл их байгааг дурдсан ч ийм шийдвэр гарах эсэх нь тодорхойгүй хэвээр байгааг онцолжээ.
Холбоотой мэдээ

Ц.Сандаг-Очир: Хүний аминаас үнэтэй юм гэж юу байх вэ, тулсан үед баавгайг устгахаас өөр аргагүй
Салбарын сайдын мэдээлснээр хүнсний хомсдол, баавгайн тоо толгойн өөрчлөлт зэрэг хэд хэдэн боломжит шалтгааныг таамаглаж байгаа ч яг ямар хүчин зүйл нөлөөлснийг одоогоор тогтоогоогүй байгаа юм. Мөн тэрбээр баавгайтай хэрхэн харьцах олон улсын туршлагыг судалж, шаардлагатай аргачлалыг Онцгой комисст танилцуулахаар ажиллаж байна. Харин хүн, амьтны амь насанд бодит аюул учирсан нөхцөлд баавгайг устгах арга хэмжээ авахаас өөр сонголтгүй гэдгийг сайд онцолжээ.

Холбооны нөөцийн банк хүүгээ өсгөсний дараа АНУ-ын Төрийн сангийн өгөөж бага зэрэг буурлаа
Холбооны нөөцийн банк гурван жилийн дараа анх удаа хүү өсгөснөөр Төрийн сангийн өгөөж буурч зах зээл анхаарлаа төвлөрүүлэв. Бодлогын хүү 25 суурь нэгжээр нэмэгдэж 3.75-4% болсон бөгөөд 10 жилийн өгөөж 4.988% болж буураад байна. Цаашдын нэмэлт өсөлтийн дохио нь бондын хэлбэлзлийг үргэлжлүүлж, хөрөнгө оруулагчдын байршуулалтыг өөрчилнө.

Холбооны нөөцийн банк хүү өсгөсөн ч Трампын дайралт, Их Британи ба Японы шийдвэрүүд зах зээлийн анхаарлыг татав
Холбооны нөөцийн банк хүү өсгөсөн нь мөнгөний бодлогын чиглэл, улс төрийн дарамтын маргааныг дахин хурцатгав Төв банк 2023 оноос хойших анхны алхмаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэгдүүллээ Бонд, хувьцаа, нефтийн хэлбэлзэл үргэлжилж, дараагийн шийдвэрүүд эрсдэлийн үнэлгээг улам тодруулах төлөвтэй

Монголчуудын анхны гэрлэлтийн нас сүүлийн 25 жилийн дотор дөрөв орчим жилээр хойшилжээ
Монгол Улсад эрэгтэйчүүд анх дунджаар 29.5, эмэгтэйчүүд 27.5 настайдаа гэрлэж байгаа нь 2000 оныхоос тус бүр 3.8 жилээр хойшилсон үзүүлэлт болов. Гэр бүлтэй иргэдийн тоо сүүлийн таван жилд 9.5 хувиар нэмэгдсэн бол гэр бүлээ цуцалсан иргэдийн тоо 32.8 хувиар өсч, 68.4 мянгад хүрчээ. Үүний зэрэгцээ ганц бие өрхийн тоо нэмэгдэж байгаа нь Монголын өрх, гэр бүлийн бүтэц өөрчлөгдөж буйг харуулж байна.

Казахстан “Байгалын хүч” хийн хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ
Казахстан өмнө нь “Сибирийн хүч-2” гэж нэрлэгдэж байсан “Байгалын хүч” хийн хоолойг өөрийн нутаг дэвсгэрээр дамжуулах хувилбарыг дэмжихээ илэрхийллээ. Одоогийн төлөвлөгөөгөөр уг хоолой Монгол Улсаар дамжин ОХУ-аас БНХАУ руу жилд 50 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлэх хүчин чадалтай байхаар тооцоолжээ. Казахстанаар дамжуулах хувилбар сонгогдвол тус улс зүүн хойд бүс нутгаа байгалийн хийн сүлжээнд холбох боломжтой гэж Казахстаны Эрчим хүчний дэд сайд Кайырхан Туткышбаев мэдэгдэв.

Английн банк инфляц зорилтоос давсан ч хүүгээ хэвээр үлдээх төлөв давамгай байна
Английн банк энэ долоо хоногт бодлогын хүүгээ өөрчлөхгүй гэх хүлээлт давамгай, төв банкуудын чиглэлээс зөрөхөөр байна LSEG-ийн тооцоогоор зах зээл 80 хувиас дээш магадлалаар пүрэв гаригт хүүг тогтвортой гэж үнэлжээ Эрчим хүчний үнийн шок, гилтийн өгөөжийн дарамт нэмэгдвэл ирэх хуралдаанд хатуу алхам хийх хүлээлт сэргэнэ