МОНГОЛ, ХЯТАДЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙГ ХОЛБОЖ, ХУДАЛДААГ ХӨНГӨВЧЛӨХ БОЛОМЖТОЙ
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Тяньжин хотод үйл ажиллагаа явуулж буй Хятад-Монголын эдийн засаг, худалдааг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв нь Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийг холбох, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа уул уурхайн салбарын бүтээгдэхүүн, төслүүдийг Хятадын зах зээлд гаргах, худалдан авагч болон хөрөнгө оруулагчтай шууд холбох чиглэлээр ажиллаж […]

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Тяньжин хотод үйл ажиллагаа явуулж буй Хятад-Монголын эдийн засаг, худалдааг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус төв нь Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийг холбох, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа уул уурхайн салбарын бүтээгдэхүүн, төслүүдийг Хятадын зах зээлд гаргах, худалдан авагч болон хөрөнгө оруулагчтай шууд холбох чиглэлээр ажиллаж байна. 2026 онд тус төвтэй хамтран Монголын уул уурхайн төслүүдийг Хятадын хөрөнгө оруулагч, худалдан авагчдад танилцуулах, B2B уулзалтууд зохион байгуулах зэрэг ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар тус төвд 50 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй бөгөөд зөвхөн 2026 онд 200 сая юанийн худалдаа, бизнесийн хэлцэл хийгдсэн байна. Монголын уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдийн хувьд Хятадын зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэхэд төлбөр тооцоо, тээвэр ложистик, зах зээлийн мэдээлэл, худалдан авагчтай холбогдох зэрэг олон асуудал тулгардаг. Тэгвэл эдгээр бэрхшээлийг шийдвэрлэх, Монголын аж ахуйн нэгжүүдийг Хятадын зах зээлтэй шууд холбох чухал гарцын нэг нь Тяньжин хотод ажиллаж буй тус төвийн үйл ажиллагаа юм. АҮЭБ-ын Сайд Г.Дамдинням тус төвийн хамт олныг 9 дүгээр сарын 16-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээнд хүрэлцэн ирж, Монголын уул уурхайн салбарын аж ахуйн нэгжүүдтэй танилцахыг урив. Мөн Уул уурхайн үндэсний ассоциацитай нягт хамтран ажиллаж, Монгол, Хятадын бизнес эрхлэгчдийг холбох, хоёр талын компаниудад тулгамдаж буй асуудлыг тодорхойлон шийдвэрлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх бүрэн боломжтойг онцоллоо. Тяньжин хот нь Монголын экспорт, импортын тээвэр ложистикийн чухал гарцын нэг бөгөөд тус хотод Монголын худалдаа, бизнесийн хамтын ажиллагааг дэмжих тогтмол платформ бүрдүүлэх нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорт, хөрөнгө оруулалт болон хоёр улсын бизнесийн харилцааг шинэ шатанд гаргах ач холбогдолтой юм.
Холбоотой мэдээ

Сэм Алтман хиймэл оюуны аюулгүй байдлын холбооны хүрээг дэмжиж, 'фронтиер'-ийн хурдыг зохицуулахыг уриалав
OpenAI-ийн гүйцэтгэх захирал Сэм Алтман хиймэл оюуны аюулгүй байдлын холбооны хүрээг дэмжиж, салбарын маргааныг хурцатгав. Тэрээр X-д фронтиер хиймэл оюунд нэг мөр, тогтвортой шаардлага тогтоох холбооны зохицуулалт хэрэгтэй гэв. Хурд сааруулах уриалга нь хөрөнгө оруулагчдын эрсдэлийн үнэлгээг өөрчилж, хиймэл оюунтай холбоотой хувьцаанд хэлбэлзэл нэмэгдүүлж магадгүй.

Mondelez International Малайз дахь шинэ үйлдвэрээр Cadbury-д чухал орцын нийлүүлэлтийн хугацааг мэдэгдэхүйц богиносгов
Mondelez International Малайзын Шах Аламд шинэ шугам нээснээр Cadbury-ийн орцын нийлүүлэлт түргэсэж, бүсийн өсөлтөд түлхэц өгнө. Тус компани шоколадны crumb үйлдвэрлэх 22 сая ам.долларын байгууламж нээж, нийлүүлэлтийн хугацаанаас дор хаяж хоёр сар хасна. Импорт, тээврийн зардал буурснаар Зүүн Өмнөд Азид үйлдвэрлэлээ тэлж, экспортын урсгалыг тогтворжуулах боломж нэмэгдэнэ.

Шадар сайд Т.Доржханд AIM Congress 2026-д оролцож, Монголын хөрөнгө оруулалтын боломжийг танилцуулж байна
Шадар сайд Т.Доржханд Дубайд AIM Congress 2026-д оролцож, Монголын хөрөнгө оруулалтыг онцлон ярив Тэр нээлт болон 'Олон улсын удирдагчдын өндөр түвшний хэлэлцүүлэг'-т оролцож, АНЭУ-ын Гадаад худалдааны сайд Др. Тани бин Ахмед Аль Зейюдитай уулзлаа Энэ оролцоо нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаж, худалдаа, технологийн түншлэл өргөжих хүлээлт нэмэгдүүлж байна

‘Нью Прогресс Групп’ BARILGA EXPO дээр түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйлдвэрлэлийн гинжин стратегиа танилцуулав
‘Нью Прогресс Групп’ BARILGA EXPO дээр дотоод түүхий эдэд суурилсан барилгын материалын үйлдвэрлэлийн гинжин стратегиа дэлгэлээ. ‘Ховд Эко Цемент’ жилд 300,000 тонн портланд цемент үйлдвэрлэж, наймдугаар сараас ОХУ руу экспорт эхлүүлсэн. Үйлдвэрлэл, эрчим хүчний төслүүд уялдсанаар импорт орлох, экспорт нэмэх, нийлүүлэлтийн тогтвортой байдал сайжрах төлөвтэй.

Anthropic-ийн захирал Дарио Амодэй хиймэл оюуны хөгжлийг удаашруулах санаачилгын хамгийн хэцүү эргэлзээг тодотгов
Anthropic-ийн гүйцэтгэх захирал Дарио Амодэй хиймэл оюуны хурд сааруулах санаачилга өрсөлдөгч улс дагахгүйг анхааруулав Тэр CBS News-ийн Sunday Morning нэвтрүүлэгт гуравдагч талд ажилтны түвшний хандалт олгохоор нэг талдаа амласан Хэрэв стандарт хамтын ажиллагаа бүтэхгүй бол өрсөлдөөний болон аюулгүй байдлын дарамт улам ихсэх эрсдэлтэй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай Ховдод танилцлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховдод ажиллахдаа Эрдэнэбүрэний усан цахилгаан станцын явцыг шалгав Төслийг 90 МВт хүчин чадалтай, жилд 360 сая кВт.цаг үйлдвэрлэж 2030 оны тавдугаар сард ашиглалтад оруулна Баруун бүсийн цахилгаан хангамж дотооддоо тогтвортой болж, төвийн бүсийн системийг дэмжих боломж нэмэгдэнэ