egov.mn
Уул уурхайАвтомат

"Монгол Улс уул уурхай, газрын тосны эрх зүйн орчноо шинэчилж байна"

Монгол Улс ашигт малтмал, аж үйлдвэр, цөмийн энерги, газрын тосны салбарын эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Хуваалцах
"Монгол Улс уул уурхай, газрын тосны эрх зүйн орчноо шинэчилж байна"

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв Олон улсын валютын сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл, эрдэс баялгийн салбарын бодлогын шинэчлэл болон хөрөнгө оруулалтын орчны талаар санал солилцлоо.

Монгол Улс "Ашигт малтмалын тухай" хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахын зэрэгцээ аж үйлдвэр, цөмийн энерги, газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний эрх зүйн орчныг шинэчлэхээр ажиллаж буйг уулзалтын үеэр танилцуулжээ.

Бодлогын хүрээнд геологийн судалгааг эрчимжүүлэх, чухал ашигт малтмалын нөөцийг тогтоох, хайгуулын үйл ажиллагааг өргөжүүлэхээр төлөвлөсөн байна. Түүнчлэн уул уурхайн салбарын үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж буйг Монгол Улсын зүгээс онцлов.

Шатахууны хангамжийн эрсдэлийг бууруулах зорилгоор нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, нөөц хадгалах хүчин чадлыг нэмэгдүүлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар талууд мөн хэлэлцжээ.

Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монгол Улстай нягт хамтран ажиллаж, макро эдийн засгийн нөхцөл байдалд бодитой үнэлгээ хийхээ илэрхийлэв. Тус байгууллагаас эрдэс баялаг болон холбогдох салбаруудад хэрэгжүүлж буй бодлогын шинэчлэлүүдийг зөв чиглэлд өрнөж буй өөрчлөлт хэмээн үнэлсэн байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

“Рио Тинто” компани металлын арилжаагаа өргөжүүлэхээр судалж байна: Хөнгөнцагааны исэл болон зэсийг бизнесээ өргөжүүлэх чиглэлээр нэрлэв
Уул уурхай

“Рио Тинто” компани металлын арилжаагаа өргөжүүлэхээр судалж байна: Хөнгөнцагааны исэл болон зэсийг бизнесээ өргөжүүлэх чиглэлээр нэрлэв

"Рио Тинто" компани бусад үйлдвэрлэгчээс металл худалдан авч борлуулах болон санхүүгийн ирээдүйн чиг баримжаагаа өргөжүүлэхээр судалгаа хөгжүүлэлт хийж байна.

2 мин унших
OceanaGold Нью Зеландад Waihi боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэхийг судалж, Wharekirauponga дахь өндөр агуулгын үр дүн анхаарал татав
Уул уурхай

OceanaGold Нью Зеландад Waihi боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг нэмэхийг судалж, Wharekirauponga дахь өндөр агуулгын үр дүн анхаарал татав

OceanaGold Wharekirauponga-д өндөр агуулгын огтлол илрүүлсний дараа Waihi үйлдвэрийн өргөтгөлийг судалж эхэллээ. Тус компани жилийн хүчин чадлыг 800,000 тонноос 1.

2 мин унших
Tungsten West Hemerdon уурхайн вольфрамын нийлүүлэлтийн гэрээг Elmet Technologies-тэй найман жилээр байгууллаа
Уул уурхай

Tungsten West Hemerdon уурхайн вольфрамын нийлүүлэлтийн гэрээг Elmet Technologies-тэй найман жилээр байгууллаа

Их Британийн Devon дахь Hemerdon уурхай АНУ-ын нийлүүлэлтийн сүлжээнд гарц нээх найман жилийн гэрээ байгууллаа Гэрээгээр жил бүр 1,000 тонн WO₃ нийлүүлэх бөгөөд нийт үнэлгээ 1.

3 мин унших
Rare Earths Americas Бразил дахь Homer төслөөс хүнд газрын ховор элементийн ойр гадаргын эрдэсжилт илрүүлснээ мэдээлэв
Уул уурхай

Rare Earths Americas Бразил дахь Homer төслөөс хүнд газрын ховор элементийн ойр гадаргын эрдэсжилт илрүүлснээ мэдээлэв

Rare Earths Americas Бразил дахь Homer төсөлд өргөн тархсан ойр гадаргын эрдэсжилт илэрснээр төслийн ач холбогдол өсөв Homer-т 6,500 гаруй метр өрөмдсөн бөгөөд 10 метрээс дээш интервалд 2,000 ppm-ээс…

3 мин унших
Чилийн Эскондида зэсийн уурхайд осол гарч ажилтан амиа алдсанаар BHP үйл ажиллагаагаа зогсоов
Уул уурхай

Чилийн Эскондида зэсийн уурхайд осол гарч ажилтан амиа алдсанаар BHP үйл ажиллагаагаа зогсоов

Чилийн Эскондида зэсийн уурхайд ажилтан амиа алдаж, хөдөлмөрийн аюулгүй байдлын эрсдэл хурцаар сөхөгдлөө Чилийн Үндэсний геологи, уул уурхайн алба Sernageomin есдүгээр сарын 23-нд эндэгдлийг баталж,…

2 мин унших