egov.mn
НийгэмАвтомат

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг /2026. 09.15/ хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалтын үр дүнг өндрөөр үнэлж, хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Хуваалцах
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ОХУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ОРЛОГЧ ДАРГА А.Л.ОВЕРЧУКИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг /2026. 09.15/ хүлээн авч уулзав. Уулзалтаар Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалтын үр дүнг өндрөөр үнэлж, хоёр улсын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов. Энэ сарын 14-15-нд Улаанбаатар хотноо болсон чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулсанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Чуулга уулзалтад ОХУ-ын Засгийн газар, холбооны байгууллагууд, бизнесийн хүрээнийхэн зэрэг 400 орчим төлөөлөгч оролцжээ. Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн дагуу байгуулагдсан Хамтарсан хорооны анхдугаар хуралдаан, “Тээврийн холболт, хил орчмын хамтын ажиллагаа: Евразийн коридорыг хөгжүүлэхэд Монгол, Оросын бүс нутгийн гүйцэтгэх үүрэг” сэдэвт салбар хуралдаан, Монгол, Оросын бүс нутгуудын спортын салбарын хамтын ажиллагааны салбар хуралдаан, Монгол, Оросын хамтын ажиллагааны Үндэсний бизнесийн зөвлөлүүдийн хамтарсан өргөтгөсөн хуралдаан, мөн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа, аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд комиссын XVIII хуралдааныг зохион байгуулжээ. Чуулга уулзалтын хүрээнд хүрсэн тохиролцоонууд нь Монгол, Оросын бүс нутаг хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистик болон аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтойг талууд онцлов. Мөн бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны бодит үр дүнг нэмэгдүүлэх, харилцан ашигтай төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх чиглэлээр цаашид нягт хамтран ажиллахаа талууд илэрхийллээ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Өвөл автобусны хүлээлтийг багасгах шинэчлэлүүдийг нийслэлд хэрэгжүүлнэ
Нийгэм

Өвөл автобусны хүлээлтийг багасгах шинэчлэлүүдийг нийслэлд хэрэгжүүлнэ

Өвлийн хүйтэнд автобус удаан хүлээлгэх асуудлыг дахин гаргахгүй байхаар нийслэл анхаарч эхэллээ Нийтийн тээвэр хүрдэггүй бүсэд 16 шинэ чиглэл нээж, замын сүлжээг 27.3 километрээр тэлнэ Автобусны хүрэлцээ, цагийн сахилтыг сайжруулснаар хүүхэд, ахмадын зорчих эрсдэл буурч, үйлчилгээ жигдэрнэ

2 мин унших
УИХ-ын даргатай БНСУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчид уулзаж, эрүүл мэндийн хамтын ажиллагааг урагшлуулахыг хэлэлцэв
Нийгэм

УИХ-ын даргатай БНСУ-ын Үндэсний Ассамблейн төлөөлөгчид уулзаж, эрүүл мэндийн хамтын ажиллагааг урагшлуулахыг хэлэлцэв

УИХ-ын дарга С.Бямбацогт БНСУ-ын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч, эрүүл мэндийн хамтын ажиллагааг онцоллоо. Уулзалтаар визийн хөнгөлөлт, визийн шалгуурыг тодорхой болгох, 60 мянган монгол иргэний эрхийг хамгаалахыг хүслээ. 'Хавдар судлалын үндэсний II төв' болон салбарын санамж бичгийн хэрэгжилт урагшилбал иргэдийн үйлчилгээний хүртээмж сайжрах төлөвтэй.

2 мин унших
Үндэсний Статистикийн Хороо 2025-2026 оны хичээлийн жилийн дотоодын төгсөгчдийн чиглэлүүдийг танилцууллаа
Нийгэм

Үндэсний Статистикийн Хороо 2025-2026 оны хичээлийн жилийн дотоодын төгсөгчдийн чиглэлүүдийг танилцууллаа

Үндэсний Статистикийн Хороо 2025-2026 оны хичээлийн жилийн төгсөгчдийн мэргэжлийн чиглэлийн зурвасыг нийтэллээ. Дотоодын их, дээд сургууль, коллежийн төгсөгчдийн 26.7 хувь нь бизнес, удирдахуй, хууль эрх зүй эзэмшсэн байна. Төгсөгчдийн сонголтын бүтэц нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, сургалтын бодлогын анхаарах чиглэлийг тодруулна.

2 мин унших
Японд эхлэх Азийн наадамд Энэтхэгийн эмэгтэй хоккейн баг медалийн төлөө, бүр алтны төлөө дайрна
Нийгэм

Японд эхлэх Азийн наадамд Энэтхэгийн эмэгтэй хоккейн баг медалийн төлөө, бүр алтны төлөө дайрна

Японд эхлэх Азийн наадамд Энэтхэгийн эмэгтэй хоккейн багийн медалийн найдвар огцом өсөж, анхаарал татав Ахлагч Салима Тетегийн удирдсан баг 2026 оны FIH дэлхийн аваргад тавдугаар байр эзэлж, чансаандаа наймдугаарт бичигдлээ Азийн наадмын алт Лос-Анжелесын олимпын эрх өгдөг тул үр дүн нь багийн ирээдүйн чигийг тодорхойлно

3 мин унших
Эхний найман сард гэмт хэрэг өсөж, кибер аюулгүй байдлын зөрчил нэмэгдсэн нь анхаарал татав
Нийгэм

Эхний найман сард гэмт хэрэг өсөж, кибер аюулгүй байдлын зөрчил нэмэгдсэн нь анхаарал татав

Энэ оны эхний найман сард бүртгэгдсэн гэмт хэрэг өсөж, цахим орчны эрсдэл огцом нэмэгдсэн нь онцлог болов Нийт хэрэг 35.5 мянга болж 5.2 хувиар өссөн ба цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг хэрэг 3.1 дахин нэмэгдэв Хохирол тэлж, урьдчилан сэргийлэх ба кибер хамгаалалтыг чангатгах дарамтыг нэмэгдүүлж байна

3 мин унших
Олон сүмээс монгол бичгийн үйсэн судрын олдвор илэрч, эртний шашин бичгийн соёлын төв байсан гэх нотолгоо нэмэгдэв
Нийгэм

Олон сүмээс монгол бичгийн үйсэн судрын олдвор илэрч, эртний шашин бичгийн соёлын төв байсан гэх нотолгоо нэмэгдэв

Монгол-Японы 'Бичээс' төслийн хүрээнд Олон сүмд судалгаа үргэлжилж, түүхийн шинэ эх бүрдэв 2026 оны хээрийн ажил наймдугаар сарын 12-23-нд үргэлжилж, хоёр малтлагаас 30 орчим үйсэн судрын хэсэг илрүүлэв Олдворын сэргээн засварлалт, уншилт ахиснаар Монголын эртний шашин, бичгийн судалгаанд шинэ хандлага нэмэгдэх төлөвтэй

2 мин унших