Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хадгаллаа:Шаардлагатай бол Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдана
Наймдугаар сард инфляц 12.5 хувьтай байсан бөгөөд төв банк оны эцэст инфляц буурах ч зорилтот түвшнээс өндөр хэвээр байна гэж тооцоолжээ. Бодлогын хүүг дахин нэмэгдүүлэх нь хэрэглээ болон эдийн засгийн идэвхийг улам сулруулах эрсдэлтэй гэж Монголбанк үзэж байна. Цаашид 2026 оны төсвийн тодотгол болон төсвийн шийдвэрүүд инфляцад хэрхэн нөлөөлөхийг Монголбанк дахин тооцох юм.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлаар бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэжээ. Төв банк өмнөх буюу наймдугаар сарын 12-ны шийдвэрээр бодлогын хүүг 0.5 нэгж хувиар өсгөж, 12.5 хувьд хүргэсэн юм.
Инфляц өндөр байгаа тул бодлогын хүүг бууруулах орон зай хязгаарлагдмал байгааг Монголбанкны удирдлага онцолжээ. Нөгөө талаас хүүг дахин өсгөвөл зээл, хэрэглээ болон бизнесийн идэвхийг сулруулах эрсдэлтэй гэж төв банк үзсэн байна.
Монгол Улсын эдийн засаг 7.7 хувиар өссөн ч өсөлтийн дийлэнхийг уул уурхайн салбар бүрдүүлж, бусад салбарын өсөлт харьцангуй сул байгааг мөн онцоллоо.
Өрхийн хэрэглээ хоёрдугаар улиралд 4.4 хувиар буурсан бөгөөд хүнсний бус бараа, үйлчилгээний хэрэглээ багассан нь голлон нөлөөлжээ. Төв банкны тайлбарласнаар уг бууралт нь өмнөх мөнгөний бодлогын шийдвэрүүдийн нөлөө эдийн засагт бүрэн шингэхээс өмнө ажиглагдсан үзүүлэлт аж.
Бодлогын хүүг нэмэгдүүлснээс хойш хэрэглээний зээлийн өсөлт саарч, харин бизнесийн зээлийн хэмжээ нэмэгдсэнийг мөн онцлов. Ийнхүү төв банк өрхийн зээлийн өсөлтийг сааруулахын зэрэгцээ бизнесийн санхүүжилтийг огцом хумихгүй байх тэнцвэрийг хадгалахыг зорьж байгаагаа илэрхийллээ.
Мөнгөний бодлогын газрын захирал Н.Ургамалсувдын мэдээлснээр инфляц оны эцэс гэхэд одоогийн түвшнээс буурах төлөвтэй ч төв банкны зорилтот түвшнээс өндөр хэвээр байна.
Цаашид 2026 оны төсвийн тодотгол болон төсвийн шийдвэрүүд эдийн засаг, инфляцад хэрхэн нөлөөлөхийг Монголбанк дахин тооцох юм. Шаардлагатай нөхцөл үүсвэл Мөнгөний бодлогын хороо ээлжит бус хурал зарлахыг ч мэдээллээ.
Холбоотой мэдээ

АНУ Энэтхэгийг Оросын нефть, хийн импортоо бууруулахыг шахсан хуулийн төсөл баталж, эрсдэл нэмэгдэв
АНУ-ын Конгресс Оросын энерги худалдан авагчдад өндөр тариф оноох эрхийг өргөжүүлж, Энэтхэгийн эрчим хүчний сонголтод дарамт нэмлээ АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 100 хувь хүртэл тариф, хориг хэрэгжүүлэх эрх олгох хуулийг баталж, 180 хоногийн хугацааг богиносгож болно Энэтхэгийн боловсруулах үйлдвэрийн ашиг, рупи, худалдааны тэнцэлд дарамт өсөж, нийлүүлэлтийн хувилбарууд илүү өртөгтэй болж магадгүй

Бизнес эрхлэгчдэд урсгал зардлаа бууруулахад 250 сая ам.долларын санхүүжилт олгоно
GEFF хөтөлбөрийн хоёрдугаар шат таван жилийн хугацаанд нийт 250 сая ам.долларын эх үүсвэрээр хэрэгжинэ. Санхүүжилтээс гадна бизнесүүдэд тохирох тоног төхөөрөмж, техникийн шийдлийг сонгоход үнэ төлбөргүй зөвлөгөө үзүүлэхээр төлөвлөжээ. Аж ахуйн нэгжүүд эрчим хүч, усны хэрэглээ багатай тоног төхөөрөмж нэвтрүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээний нөөцийн үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг боломж бүрдэнэ.

Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ гурван жилээс хойш анх удаа өсгөж, инфляцтай тэмцэх дохио өглөө
Холбооны нөөцийн банк лхагва гарагт бодлогын хүүг өсгөж, инфляцын дарамтад хатуу байр суурь илэрхийллээ Холбооны нээлттэй зах зээлийн хороо 12-0 саналаар хүүг 25 суурь нэгжээр өсгөж, зорилтот хүрээг 3.75-4 хувь болгосон Үүнээс шалтгаалж зах зээл ирэх саруудад дахин өсөлт хүлээж, урт хугацааны өгөөжийн дарамт үргэлжилж болзошгүй

УИХ-ын Байнгын хороод төсвийн зарлагын өсөлтийн шинэ дүрмийг дэмжлээ
УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхийг дэмжиж, санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд хүргүүлэхээр болов. Төсвийн хүрээний үндсэн үзүүлэлтээс суурь зарлага болон тэнцлийг хасч, нийт зарлагын өсөлт, хөрөнгийн зардлын хэмжээг шинээр оруулахаар төсөлд тусгажээ. Шинэ зохицуулалтаар төсвийн алдагдлыг ДНБ-ий 2 хувиас хэтрүүлэхгүй байхаас гадна зарлагын өсөлтийг эрдэс баялгийн бус эдийн засгийн өсөлттэй уялдуулахаар төлөвлөж байна.

Том зураглал: Европын Холбоо Канадтай "онцгой түншлэл" байгуулах саналд болгоомжтой хандсаар байна
Канад ЕХ-той эдийн засаг, геополитикийн харилцаагаа гүнзгийрүүлэх санал дэвшүүлсэн ч ЕХ-ны хэд хэдэн улс Канадад худалдааны тусгай нөхцөл олгоход болгоомжтой хандаж байна. Канад, ЕХ-ны чөлөөт худалдааны "CETA" хэлэлцээр 2017 оноос түр хэрэгжиж байгаа ч үүнийг Франц, Итали тэргүүтэй 10 улс одоог хүртэл бүрэн соёрхон батлаагүй байна. Талууд батлан хамгаалал, чухал ашигт малтмал болон дижитал худалдааны салбарт түншлэлээ өргөжүүлэх боломжийг хэлэлцэж буй ба аравдугаар сарын сүүлээр Монреальд дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөжээ.

АНУ-ын Засгийн газрын 10 жилийн бондын өгөөж 2007 оноос хойших дээд түвшинд хүрлээ
Өндөр хүү санхүүгийн системийн аль хэсэгт хамгийн түрүүнд нөлөөлөх вэ гэсэн асуулт зах зээлд дахин урган гарлаа. 10 жилийн хугацаат бондын өгөөж орон сууцны зээлээс эхлээд компанийн өрийн санхүүжилт хүртэл олон төрлийн зээлийн өртөгт жишиг болдог. Өгөөж цаашид нэмэгдэх эсэхээс илүү өнөөгийн өндөр түвшин хэр удаан хадгалагдах нь чухал байна.