Монголбанк: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлбэл инфляц оны төгсгөлд 0.7%-аар нэмэгдэж болзошгүй
2026 оны төсвийн тодотголтой холбогдуулан цалин, тэтгэврийн нэмэгдлийг инфляцийн зорилтот түвшинтэй уялдуулж, хэмжээ болон үе шатыг нь бодолцох шаардлагатай гэж Монголбанк үзэж байна Мөн цалин, тэтгэврийн нэмэгдлээс шалтгаалж инфляци энэ онд 0.7 хувь, ирэх онд 1-ээс дээш нэгж хувиар өсөх магадлалтай гэж төсөөлжээ Инфляцийн дарамт нэмэгдвэл Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулах бөгөөд энэ нь бизнесийн зээл, эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байна

Монголбанкны тооцооллоор төсвийн тодотголын хүрээнд цалин, тэтгэврийг нэмэгдүүлсэн тохиолдолд инфляц 2026 оны эцэст 0.7 нэгж хувиар, 2027 онд нэгээс дээш нэгж хувиар нэмэгдэх эрсдэлтэй байна. Иймээс нэмэгдлийн хэмжээ, хэрэгжүүлэх хугацааг инфляцийн зорилтот түвшинтэй уялдуулах шаардлагатай гэж Төв банк үзжээ.
Монгол Улсын инфляц наймдугаар сард 12.5 хувьтай гарсан бөгөөд үүнд мах, шатахуун, хүнсний ногоо болон цахилгааны үнийн өсөлт голлон нөлөөлөв. Эдгээр дөрвөн бүлгийн үнийн өсөлт нийт инфляцийн 6.1 нэгж хувийг бүрдүүлсэн байна.
Шатахууны үнэ Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан өссөн бол махны үнийн өөрчлөлтөд дотоодын нийлүүлэлт голлон нөлөөлжээ. Харин үнийн хэлбэлзэл өндөртэй зарим бараа, бүтээгдэхүүнийг хасаж тооцдог суурь инфляц Монголбанкны зорилтот түвшинд байгаа ч өсөх хандлага ажиглагдаж байгааг төв банкны удирдлага мэдээлэв.
Хэрэглээний зээлийн өсөлт саарчээ
Инфляц өндөр түвшинд хадгалагдаж буй үед Монголбанк мөнгөний бодлогыг чанга түвшинд барьж, зээлийн өсөлтийг хэрэглээнээс бизнесийн салбар руу чиглүүлэх бодлого хэрэгжүүлж байна. Төв банк хэрэглээний зээлийн өсөлтийг сааруулах замаар импортын эрэлтийг хязгаарлахын зэрэгцээ бизнесийн санхүүжилтийг дэмжихийг зорьжээ.
Уг бодлогын хүрээнд бизнесийн зээлийн өсөлт 18 хувьтай байгаа бол хэрэглээний зээлийн өсөлт 8 хувиас 4 хувь болж саарсан байна.
Нэмэлт орлого хэрэглээг өсгөх эрсдэлтэй
Төсвийн тодотголоор цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх нь өрхийн орлогыг өсгөж, улмаар бараа, үйлчилгээний хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой. Эрэлт нийлүүлэлтээс хурдтай өссөн тохиолдолд үнийн өсөлт эрчимжих эрсдэлтэй тул нэмэгдлийн хэмжээ болон үе шатыг инфляцийн төлөвтэй уялдуулах шаардлагатай гэсэн байр суурийг Монголбанк илэрхийлжээ.
Хэрэв цалин, тэтгэврийн нэмэгдлээс үүдэлтэй хэрэглээний өсөлт инфляцыг одоогийн төсөөллөөс нэмэгдүүлбэл төв банк мөнгөний бодлогоо дахин чангатгах шаардлага үүсэж болзошгүй. Мөнгөний бодлогыг цааш чангаруулах нь инфляцыг хязгаарлахад чиглэх боловч зээлийн нөхцөлийг чангаруулж, бизнесийн санхүүжилт болон эдийн засгийн өсөлтийг сааруулах эрсдэлтэй.
Холбоотой мэдээ

Энэтхэгт дижитал төлбөр өссөн ч бэлэн мөнгөний эрэлт буурахгүй байна
Энэтхэгийн нөөцийн банк 176 тэрбум дэвсгэртийг эргэлтэд байлгаж, жил бүр 28–30 тэрбумыг шинээр хэвлэн, ойролцоогоор 21 тэрбумыг татдаг. Бэлэн болон бэлэн бус төлбөр өндөр түвшинд өсч байгаа нь төв банкны бэлэн мөнгөний нийлүүлэлт, дэд бүтэц, хөрөнгө оруулалтын хэрэгцээг урьдчилан тооцоход хүндрэл учруулж байна. Шинжээчид хэрэглэгч нууцлал болон ашиглахад хялбар байдлаас шалтгаалан бэлэн мөнгийг илүүд үздэгийг онцолжээ.

АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг цахилгаан станцын нүүрстөрөгчийн хязгаарыг цуцалж, салбарын дүрмийг бүхэлд нь сулруулах санал гаргав
АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг Байдены үеийн цахилгаан станцын CO2 хязгаарыг цуцалж, салбарын бодлогыг эргүүлэв Өмнөх журам нь одоогийн нүүрсний болон шинэ хий станцууд CO2-гийн 90 хувийг хянахыг шаарддаг байсан Эрх зүйн маргаан гүнзгийрч, ирээдүйн уур амьсгалын зохицуулалт болон эрчим хүчний хөрөнгө оруулалтад дарамт нэмэгдэнэ

Өмнөговь аймгийн эрчим хүчний импортод 50 тэрбум төгрөгийн татаас тусгажээ
Эрчим хүчний яам импортын эх үүсвэрээр Өмнөговь аймгийн хэрэглээг хангаж, татаасыг наймдугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл тооцсон аж. Төсвийн хэлэлцүүлгийн үеэр импортын зардлаас гадна эрчим хүчний гадаад эх үүсвэрээс хамаарах түвшин нэмэгдэх эсэх асуудал анхаарлын төвд орлоо. Зарим гишүүн импортод төсвөөс тогтмол санхүүжилт олгох нь эрчим хүчний хэрэглээг гадаад эх үүсвэрээр хангах бодлогын сонголтыг бэхжүүлж болзошгүй гэж үзжээ.

Эдийн засгийн байнгын хороо 2026 оны төсвийн тодотголд БНХАУ-аас эрчим хүч импортлох зардлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо төсвийн тодотголд туссан эрчим хүчний импортыг хэлэлцэж, хараат байдлын маргаан өрнөв. Тодотголд БНХАУ-аас 50 тэрбум төгрөгөөр эрчим хүч импортлох, найм-арваннэгдүгээр сард татаас тооцохоор тусгасан байна. Өмнөговийн хэрэглээг гаднаас хангах төлөв нэмэгдвэл үнэ, нийлүүлэлтийн эрсдэл дотоод бодлогод дарамт болно.

"Дизель түлшний үнэ өссөөр байвал АНУ-ын эдийн засаг чимээгүйхэн мөхнө"
АНУ-д дизель түлшний дундаж үнэ галлон тутамдаа анх удаа 6 ам.доллар давж, ачаа тээвэр, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж байна. Калифорнид дизель 7.9827 ам.доллар болж, ачааны машин болон фермерүүдийн шатахууны зардал жилийн өмнөхөөс 63 хувиар өсчээ. Боловсруулах үйлдвэрүүд бараг бүрэн хүчин чадлаар ажиллаж, дэлхийн хэмжээнд нийлүүлэлт хумигдав.

Их Британийн банкууд гэнэтийн ашгийн татварын эсрэг байр сууриа чангатгалаа
“UK Finance”-ийн тооцоогоор банкуудын Их Британи дахь үйл ажиллагаанаас үүсэх нийт татварын хувь 2025 онд 46.4 хувьд хүрчээ. Банкууд нэмэлт татвар хөрөнгө оруулалтыг сааруулж, Лондоны олон улсын санхүүгийн төвийн өрсөлдөх чадварыг сулруулж болзошгүй. Их Британид банкууд 25 хувийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр нэмэлт 3 хувийн татвар төлдөг.