Монголын коксжих нүүрсний индекс 28.4 хувиар өсөв: Зах зээл аравдугаар сарыг хэрхэн угтах вэ?
БНХАУ-ын гол олборлогч бүсүүдийн нийлүүлэлт удаан сэргэж, Энэтхэгийн худалдан авалт нэмэгдэх төлөвтэй байгаа нь аравдугаар сард коксжих нүүрсний үнийг дэмжих хүчин зүйл болж байна.

Олон улсын коксжих нүүрсний зах зээл аравдугаар сард нийлүүлэлт, гангийн үйлдвэрлэлийн эрэлт гэсэн хоёр эсрэг хүчин зүйлийн дунд хэлбэлзэх төлөвтэй байна.
Хятадын гол олборлогч бүсүүдэд уурхайн үйл ажиллагаа бүрэн сэргэж амжаагүй, аюулгүй ажиллагааны шалгалт үргэлжилж байгаа нь нийлүүлэлтийг хязгаарлаж байгааг шинжээчид онцолжээ. Үүний зэрэгцээ Энэтхэгийн худалдан авагчид аравдугаар сараас олон улсын зах зээлд идэвхжих төлөвтэй байгаа нь үнэ өсөх дүр зураг бий болгов.
“Mysteel”-ийн есдүгээр сарын 29-ний төлөвөөр Хятадын Шаньси мужийн уурхайнуудын олборлолт удаан сэргэвэл коксжих нүүрсний үнэ аравдугаар сард өсөх боломжтой. Гэвч гангийн үйлдвэрүүдийн ашигт ажиллагаа муудаж, түүхий эдийн өндөр үнэд болгоомжтой хандаж байгаа нь мөн өсөлтийг хязгаарлах хүчин зүйл болж байна.
Есдүгээр сарын 29-ний байдлаар Хятадын коксжих нүүрсний индекс өмнөх сараас 20.2 хувиар өндөр байсан бол Монголын коксжих нүүрсний индекс сарын дүнгээр 28.4 хувиар өссөн байна. Үүний зэрэгцээ БНХАУ наймдугаар сард Монголоос 6.41 сая тонн коксжих нүүрс импортолсон нь жилийн өмнөхөөс 6.6 хувиар нэмэгдэж, нийт импортынх нь 49 хувийг бүрдүүлэв.
Гэвч Ганцмод, Мандал зэрэг боомт аравдугаар сарын 1-нээс 7-нд хаагдахтай холбоотойгоор Монголын нүүрсний нийлүүлэлт түр зогсож, Ганцмод боомтын нөөц буурах төлөвтэй байна.
Тиймээс аравдугаар сарын коксжих нүүрсний үнийн хөдөлгөөн Монголын эдийн засагт хамгийн түрүүнд экспортын орлогоор дамжин мэдрэгдэх юм. Монголын нийт экспортын 70 орчим хувийг эзэлдэг коксжих нүүрсний үнэ энэ намар ч өндөр түвшинд хадгалагдвал экспортын орлого, уул уурхайн компаниудын борлуулалтад эерэг нөлөөтэй.
Холбоотой мэдээ

Хазем Бен-Гацем: Үндэсний ашиг сонирхолтой нийцэж, бодит асуудал шийдэх хөрөнгө оруулалт одоо хамгийн сонирхол татаж байна
Ойрх Дорнодын ухаалаг хөрөнгө үндэсний тэргүүлэх чиглэлд нийцсэн шийдэлд төвлөрч, хөрөнгийн урсгалыг шинэчилж байна BlueFive Capital 2024 оны арваннэгдүгээр сард байгуулагдаж, зургаадугаар сарын…

Хятадын үйлдвэрийн идэвх есдүгээр сард өсөлтөд эргэн орж, дэмжлэг нэмэх дохио болов
Хятадын үйлдвэрлэгчдийн идэвх есдүгээр сард өсөлтөд орж, бодлого тодорхойлогчдын дэмжлэгийн алхмыг анхааралд оруулав Үндэсний статистикийн товчооны мэдээллээр үйлдвэрлэлийн PMI 50.

10 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаасны арилжаа эхэллээ
Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр 10:00 цагт Монголын хөрөнгийн биржээр эхэллээ.

Хятадын үйлдвэрлэлийн салбарын идэвхжил тэлэлтийн бүсэд шилжлээ
Хятадын үйлдвэрлэлийн салбарын худалдан авалтын менежерийн индекс буюу PMI есдүгээр сард 50.1 нэгжид хүрч, өмнөх сараас 0.3 нэгжээр өсчээ.

Уолл Стрийтийн мягмар гарагийн арилжаанаас юуг анзаарах вэ?
АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж сүүлийн хэдэн жилийн дээд түвшинд хүрснээр хөрөнгө оруулагчид хувьцаанаас илүү өндөр өгөөжтэй тогтмол орлогын активыг сонирхох нөхцөл бүрдэж, Уолл Стритйийн…

Hertha Metals АНУ-ын Засгийн газрын оролцоотойгоор Series A санхүүжилтээ хааж, өндөр цэвэршилттэй төмрийн дотоод нийлүүлэлтийг зорив
Hertha Metals өндөр цэвэршилттэй төмрийн АНУ дахь үйлдвэрлэлийн хоосон зайг нөхөхөөр Series A санхүүжилтээ хаалаа Нийт 133.65 сая ам.долларын эсвэл 65 сая ам.