egov.mn
Дэд бүтэцАвтомат

Нийслэл автомашины хязгаарлалттай өдрүүдийн татварыг хасах талаар хэлэлцэж байна

Нийслэл автомашины дугаарын хязгаарлалттай холбоотойгоор хөдөлгөөнд оролцохгүй 12 өдрийн татварыг хасах асуудлыг хэлэлцэж байна. Мөн Туулын хурдны замын төслийг үргэлжлүүлж, Сэлбэ дэд төвийг ухаалаг хот болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Нөөцийн махны нийлүүлэлтийг цахим системээр хянаж, үнийн өсөлтийг хязгаарлахаар ажиллаж байна.

Хуваалцах
Нийслэл автомашины хязгаарлалттай өдрүүдийн татварыг хасах талаар хэлэлцэж байна

Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын COP17 хурлыг наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулж буйтай холбоотойгоор нийслэлд автомашины улсын дугаараар замын хөдөлгөөнд оролцох хязгаарлалт хэрэгжиж байна. Дөрвөн долоо хоногийн хугацаанд нэг автомашин нийт 12 өдөр хөдөлгөөнд оролцох боломжгүй болох тул тухайн өдрүүдэд ногдох авто зам ашигласны төлбөр болон автомашины татварыг хасах асуудлыг хэлэлцэж байгааг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.

Албаныхны мэдээлснээр нийслэл түгжрэлийг бууруулах хүрээнд шинэ замын трасс, давхар замын шийдлүүдийг судалж байгаа бөгөөд томоохон дэд бүтцийн төслүүдийн зардлыг бууруулахад анхаарч байна. Тухайлбал, 2.3 их наяд төгрөгийн төсөвтэй Туулын хурдны замын төслөөс тодорхой хэмжээний хэмнэлт гаргахаар ажиллаж байгаа аж.

Тус төслийн хүрээнд гүйцэтгэгч талтай үүссэн маргаан арбитрын шатанд шилжих эрсдэлтэй байсан ч нийслэл хэлэлцээр хийснээр эхний ээлжид уг эрсдэлийг бууруулжээ. Улмаар Туулын хурдны замын трасст өөрчлөлт оруулж, төслийг үргэлжлүүлэхээр тохиролцсон байна. Гэрээний өөрчлөлт эцэслэсний дараа төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэхээр төлөвлөжээ.

Үүний зэрэгцээ Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтыг 2027 оны намар бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Төслийн хүрээнд 113 блок бүхий 8575 айлын орон сууц барих бөгөөд Сэлбийг ухаалаг хот хэлбэрээр хөгжүүлэх шийдвэрийг НИТХ наймдугаар сарын 6-нд гаргасан байна.

Сэлбэ хотод технологи, эдийн засгийн тусгай бүс байгуулах боломжийг ашигласнаар хувийн хэвшлийн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх, зөвшөөрөл авах хугацааг богиносгох нөхцөл бүрдэнэ гэж нийслэл тооцоолжээ. Одоогоор 110 компани тус хотод технологи, үйлчилгээгээ туршиж, цаашид зах зээлд нэвтрүүлэх боломжтой байгаа аж.

Нийслэл мөн хүнсний үнийн тогтвортой байдалд нөлөөлдөг нөөцийн махны нийлүүлэлтийн тогтолцоонд өөрчлөлт оруулахаар болжээ. Цаашид мах худалдан авах үйл явцыг цахим системээр хянаж, малчид махаа агуулахад тушаасны дараа И-баримтад үндэслэн төлбөрөө авах зохицуулалт нэвтрүүлэхээр төлөвлөсөн байна.

Өнгөрсөн онд махны үнэ өсөхөд нөөцийн махны худалдан авалт, нийлүүлэлтэд тавих хяналт сул байсан нь нөлөөлсөн гэж нийслэл үзжээ. Түүнчлэн хоёр, гуравдугаар сард зах зээлд нийлүүлэх ёстой махыг нэгдүгээр сараас худалдаанд гаргасан, нөөцийн хэмжээ хангалтгүй байсан нь нийлүүлэлтийн зохицуулалтыг сулруулж, үнэд дарамт учруулсан гэж тайлбарлав.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна
Дэд бүтэц

Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна

90 МВт-ын Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 2030 онд ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгааны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр бүрэн хангана. Станц жилд 360 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай нь баруун бүсийн одоогийн 160 сая кВт.цагийн жилийн хэрэглээнээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Төсөл хэрэгжсэнээр ОХУ, БНХАУ-аас авах цахилгааны хэрэгцээ буурч, илүүдэл эрчим хүчийг төвийн бүсийн системд нийлүүлэх боломж бүрдэхээр байна.

2 мин унших
Улаанбаатарын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулжээ
Дэд бүтэц

Улаанбаатарын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулжээ

Улаанбаатар хот замын хөдөлгөөний удирдлагын системээ шинэчилж, Германы замын хөдөлгөөний технологийн “Yunex Traffic” компанийн мэргэжилтнүүд төслийн дараагийн шатны ажилд оролцож эхэллээ. Хотын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулж, замын хөдөлгөөний мэдээллийг бодит цагийн горимд цуглуулах нэгдсэн сүлжээнд холбожээ. Дараагийн шатанд хөдөлгөөний бодит урсгалд тохируулан уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ухаалаг гэрлэн дохионы систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

1 мин унших
Нийслэл өвлийг өөдрөг угтах уу:УБЦТС-ын урсгал засвар 99 хувийн гүйцэтгэлтэй байна
Дэд бүтэц

Нийслэл өвлийг өөдрөг угтах уу:УБЦТС-ын урсгал засвар 99 хувийн гүйцэтгэлтэй байна

Тус компани найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын 536 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор 3,323 дэд станц, шугам тоноглолыг засварлаж байна. Засвар, хөрөнгө оруулалтын ажлыг аравдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Хужирбулан, Гачуурт орчмын цахилгаан хангамжийг сайжруулах шугамын өргөтгөл үргэлжилж байна.

1 мин унших
Сургуулийн автобусны аюулгүй байдалд хяналтыг үргэлжлүүлж байна
Дэд бүтэц

Сургуулийн автобусны аюулгүй байдалд хяналтыг үргэлжлүүлж байна

Наймдугаар сарын 17-31-нд 200 гаруй хүүхдийн автобусыг техникийн үзлэг, оношилгоонд хамруулжээ. Тэдгээрийн 90 гаруй хувь нь шаардлага хангасан байна. Энэ хичээлийн жилд нийслэлийн 84 сургуульд 64 чиглэлээр 67 автобус сурагч тээвэрлэж байна.

1 мин унших
Улаанбаатар түгжрэлийг бууруулахын тулд 84 сургууль барьж, нийтийн тээврийн 16 шинэ чиглэл нээнэ
Дэд бүтэц

Улаанбаатар түгжрэлийг бууруулахын тулд 84 сургууль барьж, нийтийн тээврийн 16 шинэ чиглэл нээнэ

Улаанбаатар хот түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн хүртээмж, сургуулийн хүчин чадал, авто замын сүлжээг зэрэг сайжруулахаар төлөвлөжээ. Судалгаагаар гэрээсээ 400 метрийн дотор автобусны буудалд очдог иргэд нийтийн тээврийг сонгох магадлал өндөр. Улаанбаатарын иргэдийн 56 хувь нь ажил, хичээлдээ хувийн автомашинаар, 24 хувь нь нийтийн тээврээр зорчдог.

2 мин унших
УБТЗ ₮500 саяар Сайншанд чиглэлийн төмөр замын гармыг шинэчиллээ
Дэд бүтэц

УБТЗ ₮500 саяар Сайншанд чиглэлийн төмөр замын гармыг шинэчиллээ

Дорноговь аймаг дахь 39 дүгээр зөрлөг болон Сайншанд өртөөний хооронд байрлах 875-р км-ийн гармыг шинэчилжээ. 24 цагийн жижүүрийн зохицуулалттайгаар байнгын ашиглалтад оруулсан байна. Тус гармаар орон нутгийн суудлын автомашинаас гадна хүнд даацын болон нийтийн тээврийн хэрэгсэл зорчдог.

1 мин унших