egov.mn
Дэд бүтэцАвтомат

НЗДТГ: “BYD”-тай хамтран түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэнэ

Хуваалцах
НЗДТГ: “BYD”-тай хамтран түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэнэ

Улаанбаатар хот цахилгаан автомашин, батарей болон эрчим хүчний технологийн “BYD” компанитай хотын дэд бүтцэд шинэ технологи нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо. Талууд COP17 бага хурлын үеэр санамж бичиг байгуулсан бөгөөд уг санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч болон BYD компанийн Дэд ерөнхийлөгч нар гарын үсэг зурсан байна.

Талуудын мэдээлснээр хамтын ажиллагааны хүрээнд нийслэлд дөрвөн төрлийн технологийн шийдэл нэвтрүүлэх боломжийг судлахаар болсон байна. Үүнд нийтийн тээврийн шинэ систем, цахилгаан эрчим хүч хуримтлуулах систем болон цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц зэрэг чиглэл багтаж буй.

Нийслэлийн хувьд хамтын ажиллагааны нэг гол чиглэл нь батарейд суурилсан эрчим хүч хуримтлуулах систем буюу BESS байх төлөвтэй байна. Энэ технологи нь эрчим хүчний хэрэглээ багатай үед цахилгааныг хуримтлуулж, эрэлт нэмэгдэх үед сүлжээнд нийлүүлэх боломжтой тул оргил ачааллын үеийн эрчим хүчний хүрэлцээг зохицуулахад ашиглагддаг.

“BYD”-ийн танилцуулснаар компани 2025 онд нийт 60 GWh хүчин чадал бүхий эрчим хүч хуримтлуулах систем байгуулжээ. Улаанбаатар хотын зүгээс ийм технологийг эрчим хүчний хүрэлцээг нэмэгдүүлэх, хэрэглээний оргил үеийн ачааллыг зохицуулах боломжит шийдлийн нэг гэж үзэж байна.

Хамтын ажиллагааны өөр нэг чиглэл нь цахилгаан тээврийн хэрэгслийн цэнэглэх дэд бүтэц юм. “BYD”-ийн мэдээлснээр тус компани хурдан цэнэглэх станцын сүлжээгээ БНХАУ-д өргөжүүлж байгаа бөгөөд 2026 онд 20,000 станц байгуулахаар төлөвлөснөөс одоогоор 7,000-ийг ашиглалтад оруулжээ. Компани зарим шинэ үеийн технологио цахилгаан автомашиныг богино хугацаанд цэнэглэх боломжтой гэж танилцуулж байна.

Улаанбаатар хотод цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэхэд зөвхөн автомашины нийлүүлэлт бус цэнэглэх станц, цахилгаан сүлжээний хүчин чадал болон эрчим хүчний эх үүсвэр зэрэг дэд бүтцийн асуудлыг зэрэг шийдвэрлэх шаардлагатай. Тиймээс цэнэглэх станцыг эрчим хүч хуримтлуулах системтэй уялдуулах нь энэ удаагийн хамтын ажиллагааны эдийн засгийн гол ач холбогдлын нэг байж болох юм.

Нийтийн тээврийн чиглэлд “BYD”-ийн батарейн технологид суурилсан “SkyShuttle” системийг Улаанбаатарт нэвтрүүлэх боломжийг талууд судлахаар байна. “Компанийн мэдээлснээр тус системийг БНХАУ-ын 10 хот болон Бразилын Сан Паулу хотод нэвтрүүлсэн туршлагатай. Түүнчлэн “SkyShuttle”-ийг уламжлалт зарим төмөр замын нийтийн тээврийн системтэй харьцуулахад бүтээн байгуулалтын хугацаа богино, өртөг харьцангуй бага шийдэл ажээ.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна
Дэд бүтэц

Эрдэнэбүрэний УЦС баруун бүсийн эрчим хүчний импортын хамаарлыг бууруулна

90 МВт-ын Эрдэнэбүрэний усан цахилгаан станц 2030 онд ашиглалтад орсноор баруун бүсийн цахилгааны хэрэгцээг дотоодын эх үүсвэрээр бүрэн хангана. Станц жилд 360 сая кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай нь баруун бүсийн одоогийн 160 сая кВт.цагийн жилийн хэрэглээнээс хоёр дахин өндөр үзүүлэлт юм. Төсөл хэрэгжсэнээр ОХУ, БНХАУ-аас авах цахилгааны хэрэгцээ буурч, илүүдэл эрчим хүчийг төвийн бүсийн системд нийлүүлэх боломж бүрдэхээр байна.

2 мин унших
Улаанбаатарын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулжээ
Дэд бүтэц

Улаанбаатарын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулжээ

Улаанбаатар хот замын хөдөлгөөний удирдлагын системээ шинэчилж, Германы замын хөдөлгөөний технологийн “Yunex Traffic” компанийн мэргэжилтнүүд төслийн дараагийн шатны ажилд оролцож эхэллээ. Хотын 176 уулзвар, гарцад 2,600 гаруй ухаалаг камер суурилуулж, замын хөдөлгөөний мэдээллийг бодит цагийн горимд цуглуулах нэгдсэн сүлжээнд холбожээ. Дараагийн шатанд хөдөлгөөний бодит урсгалд тохируулан уулзваруудын нэвтрүүлэх чадварыг сайжруулах ухаалаг гэрлэн дохионы систем нэвтрүүлэхээр ажиллаж байна.

1 мин унших
Нийслэл өвлийг өөдрөг угтах уу:УБЦТС-ын урсгал засвар 99 хувийн гүйцэтгэлтэй байна
Дэд бүтэц

Нийслэл өвлийг өөдрөг угтах уу:УБЦТС-ын урсгал засвар 99 хувийн гүйцэтгэлтэй байна

Тус компани найман дүүрэг, Төв аймгийн 16 сумын 536 мянга гаруй хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах зорилгоор 3,323 дэд станц, шугам тоноглолыг засварлаж байна. Засвар, хөрөнгө оруулалтын ажлыг аравдугаар сард бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Хужирбулан, Гачуурт орчмын цахилгаан хангамжийг сайжруулах шугамын өргөтгөл үргэлжилж байна.

1 мин унших
Сургуулийн автобусны аюулгүй байдалд хяналтыг үргэлжлүүлж байна
Дэд бүтэц

Сургуулийн автобусны аюулгүй байдалд хяналтыг үргэлжлүүлж байна

Наймдугаар сарын 17-31-нд 200 гаруй хүүхдийн автобусыг техникийн үзлэг, оношилгоонд хамруулжээ. Тэдгээрийн 90 гаруй хувь нь шаардлага хангасан байна. Энэ хичээлийн жилд нийслэлийн 84 сургуульд 64 чиглэлээр 67 автобус сурагч тээвэрлэж байна.

1 мин унших
Улаанбаатар түгжрэлийг бууруулахын тулд 84 сургууль барьж, нийтийн тээврийн 16 шинэ чиглэл нээнэ
Дэд бүтэц

Улаанбаатар түгжрэлийг бууруулахын тулд 84 сургууль барьж, нийтийн тээврийн 16 шинэ чиглэл нээнэ

Улаанбаатар хот түгжрэлийг бууруулахын тулд нийтийн тээврийн хүртээмж, сургуулийн хүчин чадал, авто замын сүлжээг зэрэг сайжруулахаар төлөвлөжээ. Судалгаагаар гэрээсээ 400 метрийн дотор автобусны буудалд очдог иргэд нийтийн тээврийг сонгох магадлал өндөр. Улаанбаатарын иргэдийн 56 хувь нь ажил, хичээлдээ хувийн автомашинаар, 24 хувь нь нийтийн тээврээр зорчдог.

2 мин унших
УБТЗ ₮500 саяар Сайншанд чиглэлийн төмөр замын гармыг шинэчиллээ
Дэд бүтэц

УБТЗ ₮500 саяар Сайншанд чиглэлийн төмөр замын гармыг шинэчиллээ

Дорноговь аймаг дахь 39 дүгээр зөрлөг болон Сайншанд өртөөний хооронд байрлах 875-р км-ийн гармыг шинэчилжээ. 24 цагийн жижүүрийн зохицуулалттайгаар байнгын ашиглалтад оруулсан байна. Тус гармаар орон нутгийн суудлын автомашинаас гадна хүнд даацын болон нийтийн тээврийн хэрэгсэл зорчдог.

1 мин унших
НЗДТГ: “BYD”-тай хамтран түгжрэл, агаарын бохирдол, эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэнэ | egov.mn