egov.mn
Зах зээлАвтомат

Польшид хүн дүрст роботууд ажлын байрыг хиймэл оюунаас хамгаалахыг шаардан жагссан байна

Польшид хиймэл оюун болон хүн дүрст роботууд хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөг анхааруулах жагсаалд роботуудыг оролцуулжээ. Зохион байгуулагчид хиймэл оюун зөвхөн биеийн хүчний ажлыг бус, мэдлэг болон оюуны хөдөлмөр шаарддаг ажлын байрыг орлох эрсдэлтэй гэж үзэж, ажилчдыг хамгаалах зохицуулалт шаардав. Польш Европын Холбооны AI Act-ийг хэрэгжүүлэх үндэсний зохицуулагч байгууллага байгуулсан ч технологийн хурдыг гүйцэхгүй байгаа юм.

Хуваалцах
Польшид хүн дүрст роботууд ажлын байрыг хиймэл оюунаас хамгаалахыг шаардан жагссан байна

Польшид хиймэл оюун болон автоматжуулалт ажлын байрыг хэрхэн өөрчилж байгаад олон нийтийн анхаарлыг хандуулах өвөрмөц жагсаал болж, энэ удаа хүмүүсийн хамт хүн дүрст болон дөрвөн хөлт роботууд жагсчээ.

Хөдөлмөрийн зах зээлд хиймэл оюун болон автоматжуулалтын үзүүлэх нөлөөний талаар хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготой “Democratism” санаачилгын хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулжээ. Жагсаалын үеэр хоёр хөлтэй хүн дүрст роботоос эхлээд нохойтой төстэй дөрвөн хөлт төхөөрөмжүүд хөдөлгөөнөө үзүүлж, чанга яригчаар “Ажлын байраа хамгаал”, “Зохицуулах цаг болсон”, мөн “Хүлээлгүй зохицуул” хэмээн шаардсан байна.

Хиймэл оюунд суурилсан хүн дүрст “Agibot A3” робот AFP агентлагт өгсөн ярилцлагадаа “Энд байгаа роботууд уг технологи аль хэдийн бодит хэрэглээнд нэвтэрснийг харуулах зорилготой” хэмээн өгүүлжээ.

Европын хөдөлмөрийн зах зээлд хиймэл оюун болон автоматжуулалт хурдтай нэвтэрч байна

Европт хиймэл оюун ажлын байрны өдөр тутмын хэрэглээнд хурдтай нэвтэрч байна. Тухайлбал, Европын Комиссын энэ оны судалгаагаар европчуудын дөрөвний нэг орчим нь хиймэл оюуныг ажилдаа ашиглаж байгаа бол ажилтнуудын 41 хувь нь технологи ажлын байрыг нь орлох эрсдэлд тодорхой хэмжээнд санаа зовж буйгаа илэрхийлжээ.

Харин “PwC”-ийн энэ оны "AI Jobs Barometer тайлангаар" хиймэл оюунд хамгийн их өртөж буй анхан шатны ажлын байранд шаардагдах ур чадвар бусад ажлаас хоёр дахин хурдтай өөрчлөгдөж байна. Мөн ийм ажлын байранд залуу ажилтнаас стратегийн сэтгэлгээ, манлайлал зэрэг ахлах түвшний ур чадвар шаардах магадлал долоо дахин өндөр болжээ.

Түүнчлэн залуу ажил горилогчдын дунд компаниудыг “Анхан шатны ажил атлаа хэдийн туршлагатай хүн хайдаг болсон” хэмээн шүүмжлэх нь түгээмэл байгаа бөгөөд Европын IT салбарын ахлах түвшний ажилтнуудын 75 хувь нь анхан шатны ажлын байр хэт их туршлага шаарддаг хэмээн хариулжээ.

“Одоо арга хэмжээ авахгүй бол удахгүй асуудалтай тулгарч болзошгүй”

Зохион байгуулагч Гжегож Кулисийн тайлбарласнаар жагсаалын гол зорилго нь хүн дүрст роботууд биеийн хүчний хөдөлмөрийг, хиймэл оюун оюуны хөдөлмөр шаарддаг ажлыг орлох боломж нэмэгдэж буйд анхаарал хандуулах байв.

Кулис AFP-д өгсөн ярилцлагадаа “Одоо арга хэмжээ авахгүй бол удахгүй асуудалтай тулгарч болзошгүй” хэмээж, ажилчдыг хамгаалах дүрэм, зохицуулалт шаардлагатайг онцолжээ.

Роботуудыг жагсаалд оролцуулсан нь зөвхөн олны анхаарал татах зорилготой байсангүй. Кулисийн хэлснээр одоогийн роботууд бие даан хөдөлж, бодит орчинд тодорхой үйлдэл гүйцэтгэх хэмжээнд хүрсэн нь технологийн боломжийг олон нийтэд шууд харуулах арга байв. Тэрбээрэ нэ талаар “Роботууд аль хэдийн чөлөөтэй хөдөлж чадна, тэд бүр одоо ‘жагсаж’ байна” хэмээжээ.

Эрх баригчид нөхцөл байдал санаа зовниж байна

Жагсаалын үеэр Польшийн Дижитал асуудал хариуцсан сайд Кшиштоф Гавковски хүрэлцэн ирж, зохион байгуулагчидтай уулзсан байна. Тэрбээр хиймэл оюуны загваруудыг хүн дүрст роботод хяналтгүйгээр нэвтрүүлэхийн зэрэгцээ автоматжуулалтын технологи улам хөгжих нь томоохон сорилт болж байгааг анхааруулжээ.

Кулис өдгөө роботын компанийн мэдээллийн технологи хариуцсан захирал, мөн хөдөлмөр зуучлалын компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрбээр урьд өмнө Польшийн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн бодлогын яамны дэргэдэх Хөдөлмөрийн зах зээлийн зөвлөлд хоёр бүрэн эрхийн хугацаанд ажиллаж байжээ.

Түүний хэлснээр технологийн өөрчлөлтийн хурд нэмэгдэж байгаа тул хөдөлмөрийн зах зээлд гарах боломжит өөрчлөлтийн талаар олон нийтэд эртнээс мэдээлэх шаардлагатай байна.

Польшийн Ерөнхийлөгч Карол Навроцки долдугаар сард Европын Холбооны AI Act буюу хиймэл оюуны тухай хууль тогтоомжийг дотоодод хэрэгжүүлэх хуулийн төсөлд гарын үсэг зурж, бодлогоо уялдуулж эхэлсэн.

Уг хуулиар Европын Холбооны хэмжээнд хэдийн хүчин төгөлдөр болсон AI-ийн зохицуулалтыг Польшид хэрэгжүүлэх, хяналт тавих эрх бүхий үндэсний байгууллага бий болсон байна. Харин Варшавт болсон роботын жагсаал AI-ийн зохицуулалтын дараагийн томоохон асуудал нь технологийг өөрийг нь хянахаас гадна хөдөлмөрийн зах зээлд гарах өөрчлөлтөд ажилчдыг хэрхэн бэлтгэх вэ гэсэн хэлэлцүүлэг болохыг харуулж байна.

Хуваалцах

Холбоотой мэдээ

Хятад улс АНУ-ын хиймэл оюуны салбарын удирдагчдын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад саад учруулж болзошгүйг анхааруулав
Зах зээл

Хятад улс АНУ-ын хиймэл оюуны салбарын удирдагчдын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад саад учруулж болзошгүйг анхааруулав

Бээжин АНУ-ын хиймэл оюуны салбарын зарим удирдлагын удаашруулах уриалгыг няцааж, дэлхийн зохицуулалтад нөлөөлнө гэв ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Го Жякунь 'айдас түгшүүр, сөргөлдөөн, өрсөлдөөн' нь дэлхийн засаглалын явцыг тасалдуулна гэж хэлэв Энэ байр суурь бодлогын зөрчлийг хурцатгаж, хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагыг ойрын хугацаанд нэмэгдүүлж магадгүй

2 мин унших
Anthropic-ийн захирал хиймэл оюуны хөгжлийг удаашруулахыг уриалснаар салбарын хувьцаанууд огцом савлав
Зах зээл

Anthropic-ийн захирал хиймэл оюуны хөгжлийг удаашруулахыг уриалснаар салбарын хувьцаанууд огцом савлав

Anthropic-ийн гүйцэтгэх захирал хиймэл оюуны чадавхын хөгжлийг сааруулахыг уриалснаар AI хувьцаанууд даваа гарагт уналаа. Ази тивд SK Hynix 6%-иас дээш, Samsung Electronics 4%-иас дээш, SoftBank 10% буурч хаагдав. Хөгжлийн хурдыг хазаарлах хэлэлцүүлэг өргөжвөл өгөгдлийн төв, хагас дамжуулагчийн өөдрөг үнэлгээ дарамтад орж магадгүй.

3 мин унших
Дональд Трамп Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг Владимир Зеленскийд уриалав
Зах зээл

Дональд Трамп Украин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг Владимир Зеленскийд уриалав

Дональд Трамп Украин ОХУ-ын боловсруулах үйлдвэрүүдийг онилохоо зогсоохыг уриалж, түлшний хомсдол дэлхийд нөлөөлж буйг анхааруулав AAA-гийн мэдээлснээр АНУ-ын дизель түлш дунджаар галлон нь 6.06 ам.доллар болж, өмнөх онтой харьцуулахад 63 хувь өсжээ Эрчим хүчний нийлүүлэлтийн эрсдэл даамжирвал тээвэр, хөдөө аж ахуй болон үйлдвэрлэлийн зардал цааш нэмэгдэх төлөвтэй

2 мин унших
Иений огцом чангарлын дараа carry trade-ийн санхүүжилт өөр валют руу шилжих хүлээлт нэмэгдэв
Зах зээл

Иений огцом чангарлын дараа carry trade-ийн санхүүжилт өөр валют руу шилжих хүлээлт нэмэгдэв

Иений ханш огцом чангарах нь carry trade-ийн санхүүжилтийн үндсэн эх үүсвэрийг харж, зах зээлд чиглэл өөрчилж байна LSEG-ийн тоогоор иен доллараас сүүлийн долдугаар сарын сүүлээс хойш 6 хувь чангарч, CFTC-ийн мэдээллээр 9-р сарын 8 хүртэлх долоо хоногт 10,800 гэрээ цэвэр лонг болов Иенийн өсөлт үргэлжилбэл юань, канад долларын сонирхол нэмэгдэж, эрсдэлийн үнэлгээ дахин тохируулагдана

3 мин унших
OCHUN Finance 40 тэрбум төгрөгийн 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож, урьдчилсан захиалга авч эхэллээ
Зах зээл

OCHUN Finance 40 тэрбум төгрөгийн 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож, урьдчилсан захиалга авч эхэллээ

OCHUN Finance биржийн бус бондын туршлагадаа тулгуурлан 'OCHUN Актив ХБҮЦ'-ийг олон нийтэд санал болгож эхэллээ. Нийт 40 тэрбум төгрөг татан төвлөрүүлж, 400,000 ширхэгийг тус бүр 100,000 төгрөгийн нэрлэсэн үнээр санал болгоно. Анхдагч зах зээлийн арилжаа есдүгээр сарын 21-нээс эхэлснээр хөрөнгөөр баталгаажсан бүтээгдэхүүний оролцоо тэлнэ.

2 мин унших
Novo Nordisk таргалалтын эмийн өрсөлдөөнд байр сууриа сэргээхээр 'Novo' нэр, соёлоо шинэчилнэ
Зах зээл

Novo Nordisk таргалалтын эмийн өрсөлдөөнд байр сууриа сэргээхээр 'Novo' нэр, соёлоо шинэчилнэ

Novo Nordisk таргалалтын эмийн зах зээлд өрсөлдөх давуугаа сэргээхээр 'Novo' нэрийн шинэчлэл, соёлын өөрчлөлт зарлалаа Хоёрдугаар улиралд Novo Nordisk-ийн зах зээлийн эзлэх хувь 38.8%, Eli Lilly-ийнх 60.9% байсан гэж IQVIA мэдээллээр дурджээ Энэхүү шинэ байршуулалт нь хөрөнгө оруулагчдын өсөлтийн хүлээлтэд хариу өгч, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг дээшлүүлэх төлөвтэй байна

2 мин унших
Польшид хүн дүрст роботууд ажлын байрыг хиймэл оюунаас хамгаалахыг шаардан жагссан байна | egov.mn