"Samsung"-ийн III улирлын үйл ажиллагааны ашиг анх удаа 100 их наяд воныг давлаа
Компанийн орлого өмнөх оны мөн үеэс 126.6 хувиар өсч, 195 их наяд вонд хүрсэн нь хиймэл оюуны дэд бүтцийн эрэлтээс шалтгаалсан санах ойн чипийн өсөлт гүйцэтгэлийг голлон дэмжжээ.

БНСУ-ын технологийн “Samsung Electronics” компанийн үйл ажиллагааны ашиг гуравдугаар улиралд 107.4 их наяд вонд хүрч, өмнөх оны мөн үеэс 782.5 хувиар өссөн урьдчилсан дүн гарчээ. Ингэснээр тус компани улирлын үйл ажиллагааны ашгаараа анх удаа 100 их наяд воны босго давсан байна.
Долоодугаар сараас есдүгээр сарыг хамарсан тайлант хугацаанд орлого 195 их наяд вонд хүрч, жилийн өмнөхөөс 126.6 хувиар нэмэгдэв. “Samsung Electronics”-ийн урьдчилсан үзүүлэлтүүдээс харахад хиймэл оюуны дэд бүтцэд шаардагдах санах ойн чипийн эрэлт компанийн өсөлтийн гол хөдөлгөгч болж байна.
Хиймэл ойн өсөлт санах ойн чипийн эрэлтийг тэтгэв
Өгөгдлийн төв болон хиймэл оюуны системд ашигладаг санах ойн чипийн эрэлт эрчимжсэнээр нийлүүлэлт зах зээлийн хэрэгцээг гүйцэхгүй байгаа нь чип үйлдвэрлэгчдийн гүйцэтгэлд эергээр нөлөөлж байна. Их хэмжээний өгөгдлийг хурдан боловсруулахад ашигладаг өндөр зурвасын өргөнтэй санах ой буюу HBM, DRAM болон NAND төрлийн чипийн эрэлт нэмэгдсэн нь “Samsung Electronics”-ийн санах ойн бизнесийг дэмжжээ.
Гэхдээ тус компани урьдчилсан тайландаа бизнес нэгж тус бүрийн орлого, ашгийн задаргааг танилцуулаагүй учраас нийт ашгийн хэдэн хувь нь санах ой, бусад хагас дамжуулагч болон хэрэглээний электроникийн бизнесээс бүрдсэнийг бүрэн тайлангийн дараа тодорхойлох боломжтой.
“Samsung Electronics” гуравдугаар улирлын эцсийн тайлангаа энэ сарын сүүлчээр танилцуулахаар байгаа нь хөрөнгө оруулагчдын анхаарал чипийн бизнесийн ашигт ажиллагаа, хөрөнгө оруулалтын хэмжээ болон хиймэл оюуны эрэлт орлогын бүтцэд хэрхэн нөлөөлж буйд төвлөрөхөөр байна.
Хиймэл оюуныг үйлдвэрлэлд ч ашиглаж байна
“Samsung Electronics” хиймэл оюуны өсөлтөөс чип нийлүүлэгчийн хувиар ашиг хүртэхийн зэрэгцээ технологийг өөрийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд нэвтрүүлэх алхмуудаа мөн эрчимжүүлж байна.
Тус компани есдүгээр сард Францын хиймэл оюуны “Mistral AI” компанитай стратегийн түншлэл байгуулж, тус компанийн хиймэл оюуны загвар, шийдлүүдийг хагас дамжуулагчийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болсон. Хамтын ажиллагааны хүрээнд үйлдвэрлэлийн өгөгдөл боловсруулах, чипийн гэмтэл илрүүлэх, тоног төхөөрөмж болон үйлдвэрлэлийн үйл ажиллагааг оновчтой болгоход ашиглахаар төлөвлөжээ.
Ингэснээр “Samsung Electronics”-ийн хиймэл оюуны стратеги хоёр чиглэлд зэрэг өргөжиж байна. Нэг талаас өгөгдлийн төв, хиймэл оюуны системийн өсөлт санах ойн чипийн борлуулалтыг тэтгэж байгаа бол нөгөө талаас хиймэл оюуны технологийг чипийн дизайн, үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд ашиглаж эхэлжээ.
Холбоотой мэдээ

Nous Research 1.5 тэрбум ам.долларын үнэлгээгээр 90 сая ам.доллар босгож, нээлттэй эхийн Hermes агентаа бизнест нэвтрүүлнэ
Нээлттэй эхийн Hermes Agent-ийг хөгжүүлэгч Nous Research Robot Ventures тэргүүлсэн B цувралаар 90 сая ам.доллар босгож, компаниудад зориулсан Hermes for Businesses шийдлээ танилцууллаа.

Японы ном бөөний худалдаалагч Nippan Anthropic-д ном борлуулснаа баталж, хиймэл оюуны сургалтын талаарх хэвлэн нийтлэгчдийн түгшүүр нэмэгдэв
Японы ном бөөний худалдааны Nippan Group Holdings өөрийн охин компани 2024 оны 12 дугаар сараас 2025 оны 12 дугаар сар хүртэл Anthropic-д ном борлуулсныг Японы Ном хэвлэн нийтлэгчдийн холбоонд баталсан ч уг худалдан авалт хиймэл оюуны сургалтад зориулагдсаныг мэдээгүй гэжээ.

Сингапурын форумуудад хиймэл оюуны эрсдэл гол сэдэв боллоо: Temasek зах зээлийн, Рэй Далио “хөөс”-ийн, сайд хяналт алдах эрсдэлийг онцлов
Сингапурт 10 дугаар сарын 7-нд болсон Milken Institute Asia Summit болон Forbes Global CEO Conference-д хөрөнгө оруулагчид, бодлого боловсруулагчид хиймэл оюуны үнэлгээний хөөсөөс гадна хяналт алдах, биозэвсэг, хөрөнгө оруулалтын өгөөжийн эрсдэлийг хөндлөө.

Reuters/Ipsos: АНУ-ын сонгогчдын олонх нь Трампын засаг захиргаа, Конгресс хиймэл оюуны эрсдэлийг нухацтай авч үзэхгүй байна гэж үзжээ
Reuters/Ipsos-ийн шинэ санал асуулгаар бүртгэлтэй сонгогчдын 57 хувь нь Трампын засаг захиргаа, 54 хувь нь Конгресс хиймэл оюуны эрсдэлийг хангалттай нухацтай авч үзэхгүй байна гэж хариулсан бөгөөд 84 хувь нь уг технологийг Америкийн ажилчдад заналхийлэл гэж үзжээ.

Anthropic хамгийн хурдан, хямд жижиг загвар Claude Haiku 5.5-ыг гаргаж, Sonnet 5.5-ын кэшийн үнийг хоёр дахин бууруулав
Anthropic 10 дугаар сарын 7-нд Claude Haiku 5.5 загвараа танилцуулав. Компанийн мэдээлснээр шинэ загварыг ажиллуулах зардал Haiku 4.5-аас дунджаар 75 орчим хувиар бага бөгөөд энэ нь Anthropic-ийн өнөөг хүртэлх хамгийн хурдан загвар юм.

Доналд Трамп шинжлэх ухааны дээд хэмжээний уулзалтаар технологийн топ удирдлагуудад медаль гардуулна
Ерөнхийлөгч Доналд Трамп шинжлэх ухааны уулзалтаар салбарын томоохон удирдлагуудад медаль олгох гэж байна Цагаан ордны мэдээлснээр Элон Маск, Сергей Брин, Женсен Хуанг, Лиза Су нар Үндэсний шинжлэх…